x

“Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Монгол Улс "Girls in ICT" буюу "Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь охидын оролцоо"-ны өдрийг ес дэх жилдээ тэмдэглэж байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас (ITU) энэхүү өдрийг 2011 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сард тэмдэглэн өнгөрүүлж, дэлхий нийтээрээ мэдээллийн технологийн салбар дахь охид, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихийг уриалсаар иржээ.

2025 оны “Girls in ICT” өдөрт зориулсан арга хэмжээг өнөөдөр /2025.04.30/ амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээг НҮБ-ын Хүүхдийн Сан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, “И-Монгол академи” УТҮГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын хүүхдийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 150 гаруй охид оролцлоо.

Арга хэмжээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь шадар суурин төлөөлөгч Юан Мү, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын зөвлөх М.Тулгат, “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, ГХХАГ-ын дарга Г.Өнөрцэцэг, Систем нэгтгэлийн газрын Мобайл хөгжүүлэгч С.Цэвээнсүрэн, ХХЗХ-ны ЗХХ-ийн дарга А.Уранчимэг, Хөөрхөн зүрх ТББ-ын ерөнхий зохицуулагч Б.Оюундарь нар оролцож, технологийн салбарын чиг хандлага, боломжууд, охидын оролцоог нэмэгдүүлэх тухай чухал мэдээллийг хуваалцаж, урам зориг өгөх тал бүрийн мэдээллийг түгээлээ.

Мөн оролцогч охид кибер аюулгүй байдал, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөө, мэдлэг мэдээллийг сонсож, харилцан санал солилцов.

“Girls in ICT 2025” арга хэмжээ нь охид, эмэгтэйчүүдийг мэдээллийн технологийн салбарт татан оролцуулах, тэднийг дэмжих, зөв мэргэжил сонголт хийхэд урам зориг өгөх, олон улсын туршлага, бодит амжилтын жишээнүүдтэй танилцуулах, цахим орчин дахь аюулгүй байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 4 цаг 55 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 6 цаг 25 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 7 цаг 17 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 7 цаг 20 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 7 цаг 21 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 7 цаг 23 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 7 цаг 25 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 7 цаг 28 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 7 цаг 30 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 7 цаг 33 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 9 цаг 21 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 9 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 9 цаг 53 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 9 цаг 57 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 10 цаг 7 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 10 цаг 9 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 10 цаг 12 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 11 цаг 38 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 11 цаг 54 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 11 цаг 55 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Хулгайлагдсан боломж УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top