x

Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна

УИХ-ын Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай болон Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулиудыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийн талаар өнөөдөр холбогдох ажлын хэсгээс мэдээлэл хийлээ.

Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрчим хүчний тухай хууль нь цахилгаан болон дулааны эрчим хүчийг нэгтгэн, ерөнхий зохицуулалттай байгаа тул нарийвчилсан, чиглэл тус бүрт оновчтой зохицуулалт дутагдалтай гэж үзэн шинэ хууль боловсруулж байгаа аж. Түүнчлэн хууль дагасан 800 гаруй дүрэм, журмыг цөөлж, шууд хуульчилсан зохицуулалттай болгох бодлого баримтлаж байгааг ажлын хэсэг онцолсон юм.

Шинэ хуулийн төсөл нь 15 бүлэг, 68 зүйлтэй бөгөөд дараах гол агуулгыг хамарч байна:

  • Дулааны эрчим хүчний бүтээгдэхүүний чанар, хүртээмж, хуваарилалтын ил тод, шударга байдал

  • Эрчим хүчийг хэмжих, хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх зохицуулалт

  • Дамжуулах, түгээх, хангах сүлжээний техникийн нөхцөл, холболтын харилцаа

  • Системийн бүтэц, хөгжлийн төлөвлөлт, бодлого

Мөн уг төсөлтэй зэрэгцэн боловсруулагдаж буй Цахилгаан эрчим хүчний тухай хуулийн төсөл тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын эхээр бэлэн болох бөгөөд энэ хоёр хуулийг хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна.

Эдгээр шинэчилсэн хуулиуд нь эрчим хүчний салбарын оновчтой, уян хатан, үр ашигтай зохицуулалтыг бий болгож, хууль тогтоомжийн давхардлыг арилгах чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: УИХ-ын ажлын хэсэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 4 цаг 47 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 6 цаг 17 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 7 цаг 9 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 7 цаг 12 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 7 цаг 13 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 7 цаг 15 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 7 цаг 17 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 7 цаг 20 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 7 цаг 22 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 7 цаг 25 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 9 цаг 13 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 9 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 9 цаг 45 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 9 цаг 49 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 9 цаг 59 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 10 цаг 1 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 10 цаг 4 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 11 цаг 30 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 11 цаг 46 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 11 цаг 47 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Хулгайлагдсан боломж Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top