x

Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.04.30/ танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Үүсмэл ордууд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд түүний үүсмэл ордын 34 болон 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмшинэ гэдэг заалт байдаг. Үүсмэл орд нь стратегийн ордоо түшиглэсэн баялаг. Өнгөрсөн хугацаанд уурхайнуудыг түшиглэсэн үүсмэл ордуудыг бусдад ашиглуулахдаа ямар нэгэн нээлттэй сонгон шалгаруулалт хийхгүйгээр ашиглуулдаг байсан. Тийм учраас өнөөдрийн Засгийн газрын тогтоолоор үүсмэл ордын зөвшөөрлийг олгохдоо ар өврийн хаалгаар авч, гэрээ байгуулдаг байдлыг таслан зогсоож байна. Нэг ёсондоо уурхайг түшиглэсэн үүсмэл ордуудыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, тэнцсэн бол гэрээ хийдэг болно. Цаашлаад стратегийн ордыг түшиглэсэн үүсмэл орд байгаа тохиолдолд төрийн эзэмшлийн 34 хувийг тогтоох шаардлагыг Засгийн газрын тогтоолоор албажууллаа.

Жишээлбэл, "Эрдэнэт" үйлдвэрийг түшиглэсэн гурван үүсмэл орд буюу "Ачит ихт", "Зэс эрдэнийн хувь", "Эрдэнийн" гэсэн компаниудын үйл ажиллагаатай  танилцаж, хэлэлцээрийн явцтай танилцсан. Засгийн газрын шийдвэрээр ирэх өдрүүдэд бид Баялгийн сангийн хуулийн дагуу төр эзэмшлийнхээ 34 хувийг тогтоох хэлэлцээрийг албажуулж дуусгана. Шаардлагатай бол УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн үг. Мөн өнгөрсөн хугацаанд уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр өөрийнхөө овоолго буюу үүсмэл ордыг ашиглах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан. Үүнийг Засгийн газрын тогтоолоор зогсоож, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүйгээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийхээр болсон. Хуулийн дагуу нээлттэй тендер зарлаж, тэнцсэн компани нь гэрээ байгуулж, төрийн эзэмшлийн 34 хувийг Баялгийн сандаа хуримтлуулан ашиглалтын болон бусад төлбөрөө тухайн үйлдвэртээ төлөөд явна. Өнгөрсөн хугацаанд энэ овоолгыг нэг хоёр захирлын гарын үсгээр асуудлыг шийддэг, өөрөө 34 хувиа өгье гэхэд нь тухайн үйлдвэр нь аваагүй, үүсмэл ордыг ашиглахдаа Баялгийн санд хуримтлал үүсгээгүй гэдэг асуудал яригддаг байсан. Тийм учраас зарим хэрэг маргааш шүүх дээр явж байна. Бид цаашдаа "Эрдэнэт" үйлдвэрийн үүсмэл ордын гурван компанийн хэлэлцээрийг дуусгавар болгохоор ажиллаж байна.

Мөн хуралдаан дээр хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр гурван тогтоолыг гаргалаа. Булган аймагт өнгөрсөн Даваа гаригт болсон бүсийн зөвлөгөөн, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэснийг албажуулсан. Таван салбар хуралдаан зохион байгуулж, нийт 190 гаруй санал зөвлөмжийг иргэд гаргасан. Үүнээс хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай, хойд бүсэд үйлдвэр технологийн паркийг дэмжих зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Энэ тогтоолын төслүүд дээр холбогдох яамдын саналуудыг тусгаж, албажуулж байна. Үүнд, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хэрэгжүүлэх 50 мВт-аас доошгүй хүчин чадалтай дулааны цахилгаан станцын ТЭЗҮ-г боловсруулах асуудлыг шийдвэрлэлээ.

Хөвсгөл аймгийн Ханх-Хатгал-Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Булган аймгийн Дашинчилэн-Өлзийт-Хайрхан-Рашаант-Мөрөн чиглэлийн автозамын ажлыг эрчимжүүлж, Хишиг-Өндөр, Гурванбулаг чиглэлийн замаас Могод чиглэл, Булган-Мөрөн чиглэлийн замаас Сайхан-Баян-Агт-Гурванбулаг-Элсэн тасархай чиглэлийн замын зураг төслийг боловсруулахаар шийдвэрлэлээ. Мөн дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр аж ахуйн нэгжүүдэд зургаан жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, ирэх долоо хоногт энэ асуудлыг албажуулна. Мөн Булган, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрыг барих төсвийг ирэх онд тусгахаар бэлтгэл ажлыг хангуулахаар шийдвэрлэсэн. Мөн Хөвсгөлийн Мөрөнгөөс БНСУ руу олон улсын шууд нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж, нисэх буудлыг өргөтгөхөөр шийдвэрлэсэн. Хөвсгөл аймгийн "Шинэ мөрөн" төвийн бизнес эрхлэгчдэд 5.2 тэрбум төгрөгийг зээлийн зориулалтаар олгохоор шийдвэрлэсэн.

УИХ-ын ажлын хэсгийг Ц.Туваан ахалж байсан бол татварын маргаантай холбоотой асуудлыг О.Алтангэрэл ахалж байгаа. Өнөөдөр Ц.Туваан сайд тодорхой мэдээлэл хийсэн. Оюутолгойн татварын маргаан арбитрын шүүхийн асуудал дээр хатуу байр суурийг илэрхийлнэ. Ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Хууль давсан хэлэлцээр гэж байхгүй.

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэж, Засгийн газрын тогтоол гаргалаа. Хүнд ээлтэй өөрчлөлтүүдийг оруулсан. Нэгдүгээрт, 2+2 буюу оюутнууд дотоодын дээд сургуульд хоёр жил сурсны дараагаар үргэлжлүүлэн хоёр жил дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцах боломжтой болно. Ийм тохиолдолд боловсролын зээл олгодог болно. Дотоодын дээд боловсролын салбараа дэмжиж, орон нутгийн оюутнуудад тэгш боломжийг бүрдүүлж байна. Мөн 10-аас дээш жил мал малласан малчны нэг хүүхдийг төрийн өмчийн их дээд сургуульд бэлчээрийн менежмент, хөдөө аж ахуйн чиглэлээр үнэ төлбөргүй суралцаж эхэлнэ. Энэ хуульд 2025 оны нэгдүгээр сараас хэрэгжсэн учраас энэ тэтгэлгийг ирэх есдүгээр сараас олгоно. Гадаадад суралцаж байгаа оюутнуудын хувьд зээлээ төлөх хугацааг 20 хүртэлх жил байхаар журамд тусгалаа. Гадаадад гурав хүртэлх жил ажиллаад эх орондоо ирэх уян хатан заалтыг оруулсан. Үүнээс гадна сонгон шалгаруулалтыг хийхдээ хүнээс үл хамаарч холбогдох материалаа зөв бүрдүүлсэн бол шалгарах магадлал өндөртэй. Өмнө нь нэг өрхийн хоёр хүүхэд тэтгэлгээр сурна гэж хязгаарлаж байсан бол шинэчлэгдсэн журмаар нэг айлаас хэдэн ч хүүхэд тэтгэлэг авах боломжтой болж байна.

Төсөвт нэмэлт санхүүгийн ачаалал үүсгэхгүйгээр үр ашиг нь нэмэгдэнэ гэж харж байна. Монголд БЗС-гаас тэтгэлгийн зээл авч ажиллаж, амьдарч буй 14 мянган хүнээс 1200 орчим нь гадаадад суралцсан байна. Нийтдээ 300 орчим тэрбум төгрөгөөр төр санхүүжүүлж, 204 нь тэрбумаар нь гадаадад суралцаж буй оюутнуудыг санхүүжүүлсэн. БЗС-гийн зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээлэлд бүртгэх асуудлыг олон жил ярилцаж, хар жагсаалтад гурван үе шаттайгаар 14 мянган хүний мэдээллийг өгсөн. Авлагатай гэж тэнд бүртгэгдсэн. Өнгөрсөн жил гадаадад суралцаж буй хүмүүсийн 438 сая төгрөг буцаан төлж байсан бол энэ нь 2025 онд гурав дахин буюу 1.2 тэрбум төгрөг болсон байна. Дотоодын зээлийн эргэн төлөлт сайжирч байна. Энэ жил БЗС-д 30 тэрбум төгрөгийг эргэн төлөлтөөсөө төвлөрүүлж, бусдад суралцах боломж олгох шийдвэр гаргасан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 4 цаг 52 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 6 цаг 22 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 7 цаг 14 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 7 цаг 17 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 7 цаг 19 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 7 цаг 20 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 7 цаг 22 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 7 цаг 26 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 7 цаг 27 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 7 цаг 30 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 9 цаг 18 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 9 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 9 цаг 50 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 9 цаг 55 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 10 цаг 4 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 10 цаг 6 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 10 цаг 10 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 11 цаг 35 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 11 цаг 51 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 11 цаг 52 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Хулгайлагдсан боломж УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top