x

Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна

2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Швейцарын Холбооны Улсын Гадаад харилцааны яамны ажилтан Кристина Хоффет, тус улсын Бээжин дэх Элчин сайдын яамны ажилтан Фабиан Бэерисвил нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Баасандорж Монгол Улсын Их Хурлын Тамгын газар Швейцарын хөгжлийн агентлагтай ардчилсан засаглалыг бэхжүүлэх, парламентын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр 10 гаруй жил хамтран ажилласан үр дүнг онцоллоо. Тэр дундаа 2017–2023 онд хэрэгжсэн “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд УИХ-ын Хяналт шалгалтын тухай анхны хууль батлагдаж, парламентын хяналтын шинэ тогтолцоо бүрдсэн нь онцлох амжилт байв.

Мөн тэрбээр Үндсэн хуулийн 2019, 2023 оны нэмэлт, өөрчлөлт болон гишүүдийн тоог 126 болгосон, эмэгтэй гишүүдийн тоо 32 болсон зэрэг өөрчлөлт нь ардчилал, жендэрийн тэгш байдлыг хангахад түлхэц өгсөн талаар танилцуулсан юм.

2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжиж буй “Парламентын институцийг бэхүүлэх нь” төсөл нь өмнөх хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бататгаж буй бөгөөд шинэ стратегийн баримт бичигт хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн чиг хандлагыг тусгасан байна.

Швейцарын талын төлөөлөгч Фабиан Бэерисвил УИХ-ын Тамгын газартай хэрэгжүүлж буй төслүүд бодит үр дүнд хүрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, “хамтдаа суралцаж, туршлагаа хуваалцан институцээ бэхжүүлэх” нь чухал хэмээн тодотголоо.

Талууд цаашид парламентын ажлын албаны чадавхыг сайжруулах, парламентын шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийх зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцсон байна.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 4 цаг 50 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 6 цаг 20 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 7 цаг 12 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 7 цаг 15 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 7 цаг 17 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 7 цаг 18 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 7 цаг 20 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 7 цаг 24 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 7 цаг 25 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 7 цаг 28 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 9 цаг 16 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 9 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 9 цаг 48 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 9 цаг 53 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 10 цаг 2 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 10 цаг 4 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 10 цаг 8 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 11 цаг 33 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 11 цаг 49 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 11 цаг 50 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Хулгайлагдсан боломж Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top