x

“Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ

Жил бүрийн дөрөвдүгээр сард тэмдэглэгддэг “Дэлхийн дархлаажуулалтын долоон хоног” энэ жил “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриан дор дөрөвдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус долоо хоногийг 2021 оноос хойш дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн бөгөөд дархлаажуулалтын ач холбогдлыг олон нийтэд таниулах, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дархлаажуулалт хариуцсан зөвлөх Д.Нарангэрэл “Дэлхий нийтэд дархлаажуулалтын түүх 70 гаруй жилийн өмнөөс эхэлсэн. Энэ хугацаанд хүүхдийн амь насыг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр томоохон ахиц гарсан” хэмээн онцоллоо.

Тэрбээр мөн “Одоогоор дэлхийн 105 оронд НҮБ-ын Хүүхдийн сан ДЭМБ-ын зөвшөөрөлтэй, аюулгүй, үр дүнтэй вакциныг ханган нийлүүлж байна. Үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэл вакциныг тээвэрлэх, хадгалах, хүргэх үйл явц бүхэлдээ хүйтэн хэлхээний стандартыг бүрэн хангаж, олон улсын шаардлагаар зохицуулагддаг. Монгол Улсад хэрэглэгдэж буй бүх вакцин дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хэрэглэж буй вакцинтай ижил стандарттай бөгөөд АНУ, Англи, Энэтхэг зэрэг орнуудын үйлдвэрлэгчээс нийлүүлэгддэг” гэж мэдээлэв.

Түүнчлэн, дархлаажуулалт гэдэг нь зөвхөн вакцин хийлгэх бус, түүнд тавих хяналт, хадгалалт, түгээлтийн бүхэл бүтэн цогц процесс болохыг тэрбээр тодотголоо. Жишээлбэл, Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хүүхдүүд авч байгаа бол Монгол Улсад ч мөн адилхан үйлдвэрээс нийлүүлж, хэрэглэж байгаа гэв.

Дархлаажуулалтын дараа бага зэргийн халуурах, улайх, уйлах зэрэг хариу урвал илрэх нь хэвийн үзэгдэл бөгөөд эдгээр нь 1-2 хоногийн дараа аяндаа арилдаг байна. Харин товлолт вакцинд хамрагдсанаар бага насны хүүхдүүдийг олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлж, амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг чухал ач холбогдолтой.

Иймд НҮБ-ын Хүүхдийн сан болон эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс эцэг эхчүүдэд хандан хүүхдүүдээ товлолт дархлаажуулалтад бүрэн хамруулахыг уриалж байна.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн яам.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 9 цаг 4 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 10 цаг 34 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 11 цаг 26 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 11 цаг 29 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 11 цаг 31 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 11 цаг 32 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 11 цаг 34 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 11 цаг 37 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 11 цаг 39 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 11 цаг 42 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 13 цаг 30 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 14 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 14 цаг 2 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 14 цаг 6 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 14 цаг 16 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 14 цаг 18 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 14 цаг 22 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 15 цаг 47 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 16 цаг 3 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 16 цаг 4 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Хулгайлагдсан боломж Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top