x

АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна

АНУ-ын хорт хавдрын талаарх хамгийн сүүлийн тайланд 2001-2022 оны хооронд хавдрын шалтгаант нас баралтын түвшин тогтмол буурч ирсэн нь бүртгэгджээ. Энэ нь урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээний ахиц, эрсдэлт зан үйлийн бууралтаас шалтгаалж байгааг судлаачид онцолж байна. Тухайлбал, тамхи татах хувь буурсан нь уушги, мөгөөрсөн хоолой зэрэг хавдрын тохиолдлыг мэдэгдэхүйц бууруулжээ.

Гэсэн хэдий ч эмэгтэйчүүдийн хорт хавдрын нийт өвчлөл 2003-2021 онд жилд дунджаар 0.3 хувиар өссөн байна. Ялангуяа хөхний, умайн хүзүүний, элэгний хорт хавдрын өвчлөл нэмэгдэж буй бол өсвөр насны хүүхэд, залуусын дунд бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдар нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна.

2020 онд Ковид-19 цар тахлаас шалтгаалан оношлогоо, эмчилгээний үйлчилгээ саатаж, хавдрын оношилгоо буурсан боловч хүлээгдэж байсан түвшинд эргэн хүрсэн байна. Харин энэ үед оношлогдох боломжгүй өнгөрсөн хавдрын улмаас хожуу шатны тохиолдлууд дараагийн жилүүдэд нэмэгдэж болзошгүйг анхааруулжээ.

Тайланд эмэгтэйчүүд дундах ходоодны хавдрын өсөлтийг ДЭМБ-ын шинэ ангилалтай холбон тайлбарласан бол хөхний хорт хавдрын өсөлт таргалалт, архины хэрэглээ, төрөх насны өөрчлөлттэй холбоотой байж болзошгүйг дурджээ.

Арьсны өнгөний ялгаа ч мөн тайланд дурдагдсан бөгөөд өнгөт арьст эмэгтэйчүүдийн хөх болон умайн хүзүүний хавдраар нас барах эрсдэл нь цагаан арьстнуудаас мэдэгдэхүйц өндөр байгааг судлаачид эмчилгээ, оношилгооны хүртээмжийн ялгаатай байдалтай холбон тайлбарласан байна.

Судлаачид эрүүл амьдралын хэв маяг, эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах нь хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд чухал болохыг дахин сануулжээ.

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 9 цаг 39 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 9 цаг 44 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 9 цаг 50 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 10 цаг 7 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 10 цаг 25 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 11 цаг 17 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 12 цаг 43 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 12 цаг 45 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 12 цаг 45 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 12 цаг 47 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 12 цаг 49 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн шинэ төслийг боловсруулж байна 12 цаг 50 мин Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа 12 цаг 51 мин Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа 12 цаг 53 мин Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийв 12 цаг 53 мин Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар шийдвэрлэлээ 12 цаг 55 мин Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ 12 цаг 55 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо 12 цаг 57 мин Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 12 цаг 57 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 12 цаг 58 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top