x

Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад...

Америкчуудын ярьдаг нэг онигоо бий.

-Дэлхийн хамгийн азгүй хүн хэн бэ?

-Юра Гагарин. Дэлхийг 17 удаа тойрсон мөртлөө эргээд Орост буучихсан...

Монголчууд ч бас соц үед Юрагийн тухай онигоо ярьдаг л байлаа. Хөдөөний малчин өвгөн ярьж байна гэнэ. Юра хүүг “нисэхгүй нисэхгүй” гээд байхад нь “нис нис” гэсээр байгаад нисгээд алчихлаа гэж. Хоёр дахь нислэгийн дараа гарсан яриа шүү. Эхний нислэгээс эргэж ирсний дараа монголчууд ч гэсэн Юрад хайртай болсон байж.

Манай салбарт ч гэсэн нэг тиймэрхүү зүйл тохиож байх шиг байна. Хууль тогтоогчид маань Хэвлэлийн эрх чөлөөний хууль руу довтолсон нь гурав дахь удаагаа болж байна. 2012 оны парламентаас эхлээд л энэ хуулиар оролдож ирсэн. Өмнөх хоёр парламентын үед бүр идэвхижсэн. Тухай бүрт нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө акци хийгээд унагаадаг байлаа. 1998 онд баталсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай суурь хуулиа хамгаалсаар ирсэн. Харин энэ парламентын үед тавиад туучих маягтай болж ирэв. Хамтарсны хүч юм болов уу даа. Ингэхэд намууд засагт хамтарсан нь маньд ямар хамаа байна аа, бид бас тэр хамтралд нь оролцох ёстой, өртэй юу?

Өнгөрөгч нэгдүгээр сард Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл УИХ-ын ажлын хэсэг дээр орж ирээд нэлээд өөрчлөгдсөн бололтой. Гэхдээ мэдээж “суурь” нь хэвээрээ. Уг нь муухай бол угаагаад өнгө орохгүй гэдэг дээ.

1998 онд баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дөрвөн бүлэг, тавхан зүйлтэй. Сая өргөн барьсан төсөл нь зургаан бүлэг, 16 зүйлтэй. “Хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалт” буюу  14 дүгээр зүйл нь дотроо таван заалттай. Гэх мэтчилэн агуулга, багтаамжийн хувьд нэлээд томорсон мэт харагдавч үзэл баримтлал, үзэл санааны хувьд хэтийдсэн гажуудал болов.

Аливаа хуулийн хамгийн түрүүнд бичигддэг “Хуулийн зорилт” гэж бий. 1998 оны хуульд “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг баталгаатай эдлүүлэх буюу төрөөс хамгаалах явдал энэ хуулийн зорилт. Энэ эрхийг нь эдлүүлэх буюу төрөөс хамгаалахын тулд,

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно.

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй.

-Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй.

-Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно… гэсэн удаах дөрвөн заалтыг бичсэн. Маш товч бөгөөд тодорхой, бас ойлгомжтой.

Хүний аливаа эрх, эрх чөлөөнд хамгийн их халддаг этгээд хэн байдаг вэ, төр. Яагаад гэвэл төр эрх мэдэлтэй, хүчтэй, албадлагын /цагдаа, тагнуул/ буюу дарангуйллын аппараттай. Тиймээс хүний эрхийг хамгийн түрүүнд төрөөс хамгаалдаг. Энэ л Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн амин сүнс, юугаар ч орлуулшгүй, юутай ч андууршгүй үнэт зүйл, үзэл санаа нь.

Тэгвэл сая өргөн барьсан, хэлэлцүүлэгт ороод явж байгаа хуулийн төслийн зорилт нь “Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах, хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг хангах, олон ургальч, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд оршино” гэсэн байна. Хэвлэл мэдээллийг төр хөгжүүлэхгүй ээ, хараат бус байдлыг хангахгүй ээ, олон урьгалч үзлийг шаардахгүй ээ. Энэ бол угаасаа сэтгүүл зүй гэдэг салбарын, мэргэжлийн өөрийнх нь зарчим, бас өөрийнх нь үнэт зүйл. Их сургуульд орсон эхний өдрөөс л энэ зарчмуудыг заадаг. Зүгээр сэтгүүлч хүн бүрийн, редакцийн мөрдөх ёстой мөрдлөг байхгүй юу. Хэн нэг нь тэрийгээ мөрдөхгүй, эсвэл мөрдөхгүй мэт харагдаж байгаа нь үүнийг төрөөс хуульчлах ёстой гэсэн үг биш. Энэ бол ёс суртахууны болоод мэдлэгийн агуу том доройтол.

Ингээд хуулийн зорилтоосоо, эхний өгүүлбэрээсээ эхлээд “хаалга андуурсан” хуулийн төсөл тэр чигээрээ андуурал, хадуурал болоод дууссан байна.

Төслийн 3-р зүйл “Хуулийн үйлчлэх хүрээ” хэсэгт “Энэ хуулиар сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулсны үндсэн дээр олон нийтийн эрх, ашиг сонирхолын төлөө мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан хараат бус, ил тодоор хэвлэн нийтлэхтэй холбоотой харилцааг зохицуулна” гэсэн байна. Тэгэхээр энэ нь хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн байдлын тухай хууль болоод явчихаж байгаа биз. Салбар бүрт өөрийн хууль буюу зохицуулах харилцаа байдаг. Тэр гэсэн үг л дээ. Гэтэл 1998 оны хуульд юу гэсэн байна вэ, Монгол Улсын иргэний, өөрөөр хэлбэл хүний “хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино” гэсэн байгаа биз. Аль нэг салбарын харилцааг зохицуулах гээгүй. Тийм учраас нэр нь “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” байгаа юм. Хүн бүр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй, үүнийг нь энэ хуулиар баталгаажуулах юмаа л гэж байна. Төрөөс энэ эрхийг хязгаарлахгүй, хязгаарласан хууль гаргахгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ард сууж байгаа нөхөр харин өөрөө нийтэлсэн, нэвтрүүлсэн зүйлийнхээ үнэн мөн, буруу зөвийг хариуцна шүү гэсэн байна. Тэр нь мэдээж хуультай. Иргэний хууль болоод Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд суучихсан. Хүний нэр, төр алдар хүндийг гутаасан худал мэдээлэл түгээвэл… гээд.

Хэрвээ энэ хууль хэрэгтэй юм бол эрх чөлөөний тухай бус, эрх зүйн байдлын тухай гэдэг нэртэй байх ёстой. Салбарын харилцааг зохицуулж байгаа учраас. Гэтэл эрх зүйн байдлын тухай хууль нь эрх чөлөөний тухай хуультайгаа нийцэж гарах ёстой. Гэтэл нийцүүлэх боломжгүй зүйлүүд олон байгаа учраас зориуд “эрх чөлөөний” гэдэг нэр өгөөд суурь хуулийг нь үгүй хийхийг оролдож байх шиг байна.

Тухайлбал, хуулийн төсөлд “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь редакцитай байна” гэж заасан, Арай ч байшин сав яриагүй байх. Бүтэц, бүрэлдэхүүний тухай ярьж байх шиг байна. “Редакци нь тэдэн хүний бүрэлдэхүүнтэй, тийм тийм албан тушаалтай байна” энэ тэр гэж хуучин сайд Х.Нямбаатар хуулийн төсөл бичээд орж ирж л байсан. Энэ бол нөгөө хүний “хэвлэн нийтлэх эрхийг” хааж байгаа бас нэг хэлбэр. Хувь хүн яагаад хэвлэн нийтлэх эрхээ эдэлж болдоггүй юм, яагаад түүнээс орон байр, техник хэрэгсэл, хүний нөөц шаардах ёстой юм. Нөгөө манай “эрх чөлөөний” хуулийн эсрэг байгаа, эрх чөлөөг нь хязгаарлаж байгаа хэрэг мөн биз.

Араас нь “Төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн одоогийн хуулийн заалтын араас “төрийн байгууллага, төрийн өмчит газрууд /үүндээ компаниудыг оруулсан шиг байгаа юм/ сурталчилгаа хийлгэхдээ тендер зарлаж, сонгогдсон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулна” гэсэн байна. Энэ бол өрсөлдөөнийг нээх биш, хааж байгаа үйлдэл. Хүчтэй том редакциуд нь үлдээд, хүчгүйг нь шахан гаргах бодлого. Угаасаа редакциуд төлбөртэй мэдээ, гэрээний төлөө өдөр тутам өрсөлддөг. Тэр өрсөлдөөн нь зах зээлийнхээ зарчмаар шийдэгддэг. Намтай нь, засагтай нь, танил талтай нь, эсвэл мэргэжлийн чадвартай нь гэрээлдэг, санхүүжилт авч чаддаг.

Хэвлэл мэдээллийн эзэд, салбарын магнатууд энэ хуулийн төсөл дээр дуугарахгүй байгааг гайхаад байгаа юм. Магадгүй “за нөгөө цэг.мн-үүд алга болоод манайд ахиухан санхүүжилт ирэх нь” гээд алгаа үрээд сууж байхыг ч үгүйсгэхгүй. М.Батчимэг гишүүний санаачилсан хуулийн төсөл жишээ нь "хэвлэлийн эздийг, хувьцаа эзэмшигчийг зарлах" гэдэг ганцхан үгнээс болоод унаж байлаа. Одоо жинхэнээсээ нөгөө тендер авдаг цүнхний компаниуд нь хэвлэл мэдээллийн салбар луу орж ирээд, хуваарилалт хийгээд явах юм байх. Эрх барьж байгаа нам, засгийн хувьд ч гэсэн “үг хэлээ ололцдог, ойлголцдог цөөхөн хэвлэл мэдээлэлтэй байх” бодлого барьж байх шиг байна. Энэ чинь дахиад л нөгөө салбар луу довтолж байгаа хэрэг. Үнэхээр төрийн байгууллага, ААН-үүд ийм зохицуулалт хүсч байгаа бол өөрсдийнхөө хууль, журамд л бич л дээ. Яагаад салбарын хууль руу оруулж ирээд байгаа юм, жишээ нь.

Тэгээд зогссонгүй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гэчихээд олон дагагчтай нийгэмд нөлөөлөгч буюу имфлүүзерүүдийн асуудлыг оруулаад ирсэн, хуульчлах гэж оролдсон. Энэ чинь иргэний сэтгүүл зүй гэдэг шал тусдаа ойлголт. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш, байгууллага биш. Дэлхийд үүнийг хуульчилсан практик байхгүй. Хамтын хэвлэл, өөр юу юу ч билээ, балай балай юм зөндөө. Угаасаа энэ чинь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль биш байна аа гээд хэлчихсэн учраас тэр болгонтой хэрүүл хийхгүй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Байнгын хорооны хурал дээр “Сэтгүүл зүйд эндүүрэл, ташаарал гэдэг юм байх ёстой” гэж яриад, хуулинд суулгаад сууж байна гэдэг бол жинхэнэ эмгэнэл. Сэтгүүлч зүйд эндүүрэл, ташаарал гэдэг зүйл байх ёсгүй, эндүүрсэн болон ташаарсан бол редакци заавал залруулах /уучлал гуйх/ ёстой гэж мэргэжлийн хичээл дээрээ заалгасан. Сэтгүүл зүй, сэтгүүлчийн баримтлах ёстой зарчимд бий. Одоо тэгээд салбараараа “эндүүрснийг гүтгэсэнд тооцохгүй, хуулиар хамгаалсан” гээд хэрэлдээд сууж байх уу? Гэх мэтчилэн...

Дахин хэлье. Энэ бол Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль биш. Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа, эрх зүйн байдлын тухай хууль байна. Ийм хууль бичих гэж байгаа бол Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиа баримталж бич. Хэрвээ ийм нэртэй хууль оруулаад ирвэл салбарынхан үгээ хэлж, саналаа нэмэрлэж болно. Үгүй бол энэ хуулиа татаж ав л гэж Хууль зүй, дотоод хэргийн сайдад хэлье дээ.

Анх хуулийн төслийг сэтгүүлчдэд танилцуулж, хэлэлцүүлж /ямартай ч нэг удаагийн хэлэлцүүлэгт нь очиж үгээ хэлсэн/ эхлэх үед л “Энэ чинь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль биш байна аа. Зүйл, заалт дээр нь санал битгий хэлээрэй” гэж салбарынхнаасаа, багш нараасаа гуйгаад, учирлаад байхад л “1998 оны Эрх чөлөөний хуулийг өөрчилж болохгүй. Хуулийн төслийг дэмжихгүй. Гэхдээ...” гэж байгаад л энэ заалтыг ингэж засъя, тэрийг нь хасъя болоод явчихсан. Тэр болгон нь хуулийн төслийг дэмжиж санал өгсөн болоод явчихсан. Салбарын дэмжлэг авсан гээд УИХ дээр ороод ирсэн. Араас нь манай бүх сэтгүүлчдийн дарга "Ажлын хэсэгт салбарын төлөөллийг оролцуулаагүй" гээд өнгөрсөн борооны араас цув нөмрөөд сууж байна. Одоо тэгээд "нисэхгүй, нисэхгүй" гэсээр байгаад нисчихсэн бидний буруу болох уу?

Нэг зүйлийг сэтгүүлч найзууд, дүү нартаа ахин дахин захья. Хэвлэлийн эрх чөлөөг төр хамгаалдаггүй юмаа, төрөөс хамгаалдаг юм. Түүний төлөө Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хийсэн юм. Бид эрх чөлөөгөөр өлсөөгүй, цангаагүй. Эрх чөлөөний мэдрэмжээ гээсэнд хамаг учир байна. “Үнэгүй хоол зөвхөн хулганы хавханд бий” гэдэг ч худал үг. Хулгана ч амиараа төлсөн байдаг шүү...

Үргэлжлэл бий...

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 13 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 17 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 18 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 19 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 20 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 21 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 2 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 2 цаг 17 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 2 цаг 19 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 2 цаг 21 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2 цаг 22 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 2 цаг 24 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 25 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 2 цаг 29 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 4 цаг 41 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 4 цаг 41 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 4 цаг 42 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 4 цаг 44 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 4 цаг 46 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 6 цаг 2 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top