x

Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ

Харилцаа холбооны зохицуулах хороо, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ТЭСО группийн санхүүжилтээр “Хүүхдийг цахим орчинд хамгаалъя” төслийг хэрэгжүүллээ.

Төслийн хүрээнд хүүхдийн насны онцлогт тохирсон, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан зорилтот видео хичээлийг бэлтгэн хүргэв.

Эдгээр хичээлийг НҮБ-ын Хүүхдийн сангийн олон улсын туршлага болон багш, нийгмийн ажилтнуудын оролцоотой боловсруулан, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 887 сургуульд түгээх юм. Видео хичээлүүд нь сурагчид заавал судлах агуулга болохоос гадна сургуулийн ажилтан, эцэг эхчүүдийг ч мөн сургахад ашиглах аж.

Видео хичээлийг танилцуулах өдөрлөгийг нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуульд өнөөдөр зохион байгууллаа.

Хүүхдийн цахим орчны хэрэглээ өсөхийн хэрээр багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдад энэ талын мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлага мөн давхар бий болсон. Судалгаанаас харахад багш, сурган хүмүүжүүлэгч нарын 33 хувь нь тусгайлсан хөтөлбөр байхгүйн улмаас цахим орчинд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн хүүхдэд зөвлөгөө өгөх чадваргүй гэж өөрсдийгөө дүгнэсэн байна.

Эцэг, эхчүүдийн 91 хувь нь өөрийн хүүхдээ цахим орчны халдлагад өртөж байгаагүй гэдэг. Гэтэл хүүхдүүдийн 87 хувь нь цахим орчны халдлагад өртөж байсан. Цахим дарамтад өртсөн хүүхдүүдийн нь 59 хувь нь эцэг, эхдээ хэлдэггүй. Хүүхэд эрсдэлтэй нүүр тулж байгаагаа эцэг эхдээ хэлэхгүй, эцэг эх нь энэ талаар мэдэхгүй байна гэдэг нь цахим халдлагаас үүдэн гарах сөрөг нөлөөг улам ихэсгэж, гүнзгийрэх нөхцөл болж байна. Иймд төслийн хэрэгжилт цаг үеэ олсон чухал ажил болсныг өдөрлөгт оролцсон хүүхэд, багш, эцэг эхчүүд хэлж байлаа.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Яан Му, “Хүүхдийг хамгаалах нь нийгмийн бүх салбарын хамтын үүрэг үздэг. ТЭСО групп шиг хувийн хэвшлийн байгууллагууд хүүхдийн сайн сайхны төлөө нийгмийн хариуцлагын хүрээнд бодит хөрөнгө оруулалт хийж байгаа нь үлгэр жишээ болохуйц хамтын ажиллагаа болж байна” хэмээн онцлов.

Төслийн 350 сая төгрөгийн санхүүжилтийг ТЭСО группээс нийгмийн хариуцлагын хүрээнд гаргажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 1 цаг 31 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 1 цаг 35 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 1 цаг 36 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 1 цаг 37 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 1 цаг 38 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 1 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 3 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 3 цаг 35 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 3 цаг 37 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 3 цаг 38 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 3 цаг 40 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 3 цаг 42 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 43 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 3 цаг 47 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 5 цаг 59 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 5 цаг 59 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 6 цаг 0 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 6 цаг 2 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 6 цаг 4 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 7 цаг 20 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top