x

Дээд боловсролын тэтгэлэг, зээлийн шинэчилсэн журам батлагдлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталж, хэрэгжилтийг хангаж, санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах үүргийг Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаярт даалгалаа.

Шинэчлэгдсэн журам нь УИХ-ын холбогдох тогтоол, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хүний хөгжлийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого”-ын хүрээнд боловсруулагдсан бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон Малчны тухай хуульд заасан зохицуулалтыг тусгажээ.

Журамд дараах гол өөрчлөлтүүдийг тусгасан байна:

  • Гадаадад суралцах иргэдэд тавих сургуулийн шалгуурыг “Ерөнхийлөгчийн илгээлт–2100” болон дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад зээлээр суралцах хөтөлбөрийн шалгууртай ижил болгож, өндөр боловсрол эзэмшээд эх орондоо буцаж ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

  • 2026 оноос гадаадад бакалаврын түвшинд суралцах зээлийг “2+2 хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж, магистр, докторын түвшинд зээл олгох зохицуулалт нэвтрүүлнэ.

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн диплом, бакалавр, магистр, докторын зэрэгтэй сургалтын зардлыг Боловсролын зээлийн сан (БЗС) хариуцахаар болж, дэлхийн шилдэг их сургуульд урилга авсан тохиолдолд буцалтгүй тусламж олгоно.

  • 2024–2025 оны хичээлийн жилд дотоодын их, дээд сургуульд нийт 436 хөгжлийн бэрхшээлтэй суралцагч бүртгэгдсэн байна.

  • Малчны тухай хуульд нийцүүлэн, 10-аас доошгүй жил ажилласан малчны нэг хүүхдийг төрийн өмчийн их, дээд сургуульд мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлээр тэтгэлгээр сургах зохицуулалтыг тусгасан бөгөөд уг тэтгэлгийг 2025 оны есдүгээр сараас олгож эхлэх юм.

Журмын хэрэгжилт, хяналтыг сайтар зохион байгуулах, төсвийн зарцуулалтыг ил тод байлгахыг Засгийн газраас онцгойлон анхаарч буйг тэмдэглэв.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 12 цаг 15 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 12 цаг 16 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 12 цаг 17 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 12 цаг 20 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 12 цаг 22 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 12 цаг 24 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 12 цаг 31 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 12 цаг 33 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 12 цаг 34 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 14 цаг 2 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 14 цаг 28 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 14 цаг 29 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 14 цаг 31 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 14 цаг 32 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 14 цаг 34 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 14 цаг 37 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 14 цаг 39 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 14 цаг 39 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 14 цаг 39 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 14 цаг 40 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top