x

Монгол, Киргизийн нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг хэлэлцлээ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Алимаа болон холбогдох албан хаагчид Бүгд Найрамдах Киргиз Улсын Нийгмийн сангийн газрын Тэтгэвэр, тарифын бодлогын газрын дарга Жылдыз Кулжанова тэргүүтэй төлөөлөлтэй цахимаар уулзалт хийж, хоёр улсын нийгмийн хамгааллын тогтолцоо, тэтгэврийн бодлогын талаар харилцан туршлага солилцлоо.

Уулзалтад ГБХНХЯ-ны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн Хуримтлалын нэгдсэн сангийн хэлтсийн дарга А.Хишигбаяр оролцож, Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоог танилцууллаа. Тэрбээр гадаад оронд ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн нийгмийн хамгааллын эрхийг хангах нь чухал зорилт болохыг онцолж, “Алсын хараа–2050” бодлогын баримт бичигт энэ чиглэлээр тодорхой зорилтууд тусгагдсаныг дурдсан байна.

2023 оны байдлаар БНКУ-д ойролцоогоор 130 орчим монгол иргэн, Монгол Улсад 60 гаруй киргиз иргэн оршин сууж байгааг Гадаад харилцааны яам мэдээлжээ. Цаашид энэхүү тоо нэмэгдэх хандлагатай тул хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллын эрхийг хангасан тогтолцооны хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна.

Монгол Улс одоогоор ОХУ, БНСУ, Унгар, Польш, Турк, Чех зэрэг зургаан улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан бөгөөд 2024 онд Казахстантай тэтгэврийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, энэ онд УИХ-аар соёрхон батлуулахаар төлөвлөж байна. Мөн ОХУ-тай байгуулсан хуучин хэлэлцээрийг шинэчилж, Австри, Австрали улстай шинээр хэлэлцээр байгуулах зорилт дэвшүүлжээ.

Эх сурвалж: ГБХНХЯ, Гадаад харилцааны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хулгайлагдсан боломж 4 цаг 49 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 6 цаг 19 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 7 цаг 11 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 7 цаг 14 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 7 цаг 15 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 7 цаг 17 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 7 цаг 19 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 7 цаг 22 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 7 цаг 24 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 7 цаг 26 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 9 цаг 15 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 9 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 9 цаг 47 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 9 цаг 51 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 10 цаг 1 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 10 цаг 3 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 10 цаг 6 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 11 цаг 32 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 11 цаг 47 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 11 цаг 49 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Хулгайлагдсан боломж Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха...
Top