x

МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү?

Монгол Улс анхны Үндсэн хуулиа 1924 онд баталж, улмаар 1940, 1960, 1992 онуудад шинэчлэн баталсан. Харин шинэ, ардчилсан хэмээх тодотголтой Үндсэн хуулийг 1992 онд батлан гаргасан. Энэ нь өмнөх гурван Үндсэн хуулиасаа онцлог юм. Энэхүү Үндсэн хууль зургаан бүлэг 70 зүйл, заалттай. Батлагдан гарснаас хойш нэмэлт, өөрчлөлт оруулах талаар 1999, 2000, 2006, 2011, 2012, 2015, 2017, 2019, 2023 онуудад яригдаж, хэлэлцэгдэж байсан.

Эндээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хэрэгцээ шаардлага янз бүрийн цаг хугацаанд гардаг нь харагдана.

Цаг үе, нийгмийн шаардлагаар 1999 онд Ү ндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэд хэдэн санал гарч, 2000 онд долоон зүйлд өөрчлөлт оруулсан. Гэвч энэ нь хэрэгжиж эхлээд удалгүй “дордуулсан долоо” гэсэн хочтой болсон.

2011-2012 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэнийг УИХих-ын гишүүд, хуульчид, эрдэмтэд, улс төрийн намууд, иргэний нийгмийнхэн, мөн иргэдийн дунд ч байнга яригдаж, зарим иргэд, иргэний нийгмийнхэн Ү ндсэн хуулийн шинэ төслийг боловсруулж УИХих-д илгээж байв. УИХих-ын гишүүд ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилж байлаа.

2013 онд УИХих-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан.

2015 онд УИХих-ын даргын 08 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХих-д өргөн барьсан. Гэхдээ тэр УИХ хэлэлцэж амжилгүй бүрэн эрх нь дууссан.

2016 онд Ерөнхий сайдын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгаа эсэхийг судлах эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгээс Үндсэн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан.

2017 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай УИХих-ын тогтоол гарсан.

2017-2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн судалгаануудыг хийсэн. Улмаар 2019 оны зургадугаар сарын 6-нд УИХ -ын 62 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан УИХих-ын даргад өргөн мэдүүлсэн. УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтыг илээр явуулж чуулганд оролцсон 63 гишүүн 100 хувийн саналтайгаар дэмжиж баталсан.

Нэмэлт, өөрчлөлтийг тухайн үеийн УИХих-ын гишүүд “УИХих-ын гишүүдийн 2011 оноос хойш өргөн барьсан Ү ндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн үзэл баримтлалыг нэгтгэсэн, цаг үе, нийгмийн шаардлагаар яригдаж байгаа асуудлыг тусгасан” гэж тайлбарлаж байв. Товчилбол, уг нэмэлт өөрчлөлтөөр УИХих-ын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулсан гэдэг. Мөн үүгээр Үндсэн хуулийн 20 зүйл, 42 заалтад нэмэлт өөрчлөлт орсон. Энэ нь Үндсэн хуулийн 28.5 хувийг хамарсан юм. Гэхдээ тэр нэмэлт өөрчлөлтөөс Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь баялгийн хуваарилалт, 30 дугаар зүйлийн 1 дэх Ерөнхийлөгчтэй холбоотой заалтуудыг онцолж болно.

Мөн 2023 оны тавдугаар сарын 31-нд чуулганы хуралдаанд оролцсон 68 гишүүний 66 нь дэмжиж, 97 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг баталсан. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ -ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХих-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно хэмээн өөрчлөн найруулсан. УИХ энэхүү өөрчлөлтийг 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үргэлжлэл гэж тайлбарласан.

Ингэж Үндсэн хуульд 2000, 2019, 2023 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оржээ.

Анзаарвал дандаа МАН үнэмлэхүй эрх мэдэлтэйгээр төрийн эрхийг барьж байх үедээ Ү ндсэн хуулийг өөрчилдөг. МАН 2000 онд 72 суудал, 2016 онд 62 суудал, 2020 онд 62 суудал тус тус авсан. Ийм хүчтэй үедээ Үндсэн хуульд гурван удаа өөрчлөлт оруулсан. Харин 2024 оны УИХих-ын сонгуульд 68 суудалд авсан. Ингэснээр төр, засгийн эрхийг дахин авсан. УИХих-д суудалтай хоёр намыг Засгийн газартаа урьж хамтарсан л болохоос эрх баригч нам юм. Үндсэн хуульд өмнө нь гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсантайгаа яг адилхан эрх зүйн чадамжтай гэсэн үг.

Тийм учраас тус намынхан Үндсэн хуульд дахиад гар хүрэхээр шийдсэн тухай газар сайгүй ярьж байна. Асуудал зөвхөн ярианы түвшинд биш, тэд 2-3 хувилбартай төслүүдийг бэлэн болгожээ. Нэг үгээр хэлбэл, Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг АН руу л чиглүүлээд байгаа болохоос биш, МАН-ынхан өөрсдөө санаачлаад яваа ажээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ 16 цаг 58 мин Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ 17 цаг 20 мин Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирлээ 17 цаг 33 мин 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 17 цаг 41 мин 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо 17 цаг 53 мин Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо 18 цаг 7 мин Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ 18 цаг 11 мин Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан хурцдав 18 цаг 17 мин АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 18 цаг 23 мин Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ 18 цаг 27 мин УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө 19 цаг 34 мин Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын зардлууд ирэх оны төсвөөс хасагдсан 19 цаг 48 мин Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна Уржигдар 22 цаг 36 мин Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлтгэнэ Уржигдар 17 цаг 31 мин Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 2026-10-29 Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ 2026-10-29 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026-10-29 “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 2026-10-29 Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 2026-10-29 Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 2026-10-29
iИх уншсан
С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй Петр Ян аварга цолоо хамгааллаа Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ...
Top