x

“Ардчиллыг бид хамтдаа авчирсан” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Ардчиллыг бид хамтдаа авчирсан” түүхэн гэрэл зураг, шог зургийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт Монгол арт галерейд өнөөдөр болно.

Энэхүү үзэсгэлэн 35 жилийн өмнө ардчиллыг авчирсан жирийн иргэдийн дуу хоолой, оролцоо, зоригийг дахин сануулж, өнөө үеийн үзэгчдийн дунд түүхэн ой санамжийг сэргээхэд чиглэж байна.

Үзэсгэлэнд МУСГЗ, гэрэл зурагчин С.Цацралтын 1989-1990 оны Ардчилсан хувьсгалын үеийн бодит баримтат гэрэл зургууд болон МУСГЗ, шог зураач С.Цогтбаярын тухайн үеийн нийгэм, цаг үеийн уур амьсгалыг тусгасан бүтээлүүдээ дэлгэх юм. Үзэсгэлэнгийн бүтээлүүд гэрэл зурагчин С.Цацралтын 60 баримтат гэрэл зураг, шог зураач С.Цогтбаярын 40 гаруй шог зураг, проекц хэлбэрийн видео эвлүүлгээс бүрдэх юм.

Гэрэл зургуудын дундаас үзэгчид өөрийгөө, найз нөхөд, эсвэл эцэг эх, ах дүүсийг олж харах боломжтойгоороо үзэсгэлэнгийн үнэ цэн оршиж байна.

1990 оны Ардчилсан хувьсгалын эхлэл болсон анхны томоохон жагсаалыг 1990 оны 12 дугаар сарын 10-нд зохион байгуулсан бөгөөд энэ өдөр нь Хүний эрхийн олон улсын өдөртэй давхцдаг. Иймд үзэсгэлэн нь хоёр түүхэн өдрийг хамтатган тэмдэглэж, ардчиллын үнэ цэн, хүний эрхийн эрхэм ач холбогдлыг олон нийтэд дахин сануулж буй юм.

 Үзэсгэлэнгийн нээлтэд Ардчилсан хувьсгалд оролцсон иргэд, тэдгээрийн найз нөхөд, гэр бүл үр хүүхдүүд, тухайн үеийн нэр бүхий улс төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцоно.

Үзэсгэлэн энэ сарын 11-нийг хүртэл олны хүртээл болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы буцалтгүй тусламжаар эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг бэхжүүлнэ 6 цаг 42 мин Монгол, Япон улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцов 8 цаг 31 мин АНУ-ын цэргүүд Карибын тэнгист дахин нэг хөлөг онгоцыг саатуулжээ 8 цаг 32 мин Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарч, зарим аймагт цахилгаан хязгаарлана 8 цаг 34 мин "Улаанбаатарын өвлийн наадам" 14 дэх жилдээ болно 8 цаг 35 мин “Анна Каренина” жүжгийг хоёрдугаар сарын 11-нээс тайзнаа толилуулна 8 цаг 37 мин Улаанбурхан нь хамгийн өндөр халдварлах чадвартай өвчнүүдийн нэг юм 8 цаг 40 мин Мөсөнд авиралтын залуучуудын ДАШТ-д Монголын найман тамирчин өрсөлдөнө 8 цаг 42 мин Алтны үнэ 4800 ам.доллароос давлаа 9 цаг 35 мин Авлигыг мэдээлэх тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 9 цаг 37 мин Шинзо Абэг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноов 9 цаг 39 мин “Говийн чоно-2026” олон улсын дадлага сургуулилт Увс аймагт болно 9 цаг 39 мин Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд 9 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 31 хэм хүйтэн 9 цаг 44 мин Хүндийг өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 9 цаг 45 мин “Алтан од” шагналыг “Physical Asia”-д оролцсон Монголын баг тамирчдад гардуулав 11 цаг 37 мин Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ 13 цаг 17 мин Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролцлоо 13 цаг 19 мин Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 13 цаг 21 мин Засгийн газар Монгол, Оросын хамтын ажиллагааны комиссын хуралдааны дүнг сайшаав 13 цаг 22 мин
iИх уншсан
Зэрлэг капитализм Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго Ерөнхий шууд сайдаас асууя. Хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ? Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя! Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Орос улсад Халимаг монгол сэхээтнийг баривчиллаа Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаанд а... Д.Трамп: Украинд энхийн хэлэлцээр байгуулахад Зеленский саад... АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл “Монгол сайхан бичигтэн”-... Нийслэл стартап, инновацлаг төслүүдийг бодлогоор дэмжинэ Саран дээр цөмийн реактор барина Дээрэлхэлт үйлдсэн сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэл хөтөлнө... “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлага маргааш 17:00–20:00 ц... Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Д.Трамптай уулзаж, Нобелий... “Чингис хаан” нисэх буудлыг түшиглэсэн олон улсын транзит зо... Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа АНУ-ын Төрийн департмент 75 улсын иргэдэд цагаачлалын виз ол...
Top