x

Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилцуулна

Нутаг дэвсгэрийнхээ 90 гаруй хувь нь цөлжилтөд өртсөн Дундговь аймаг усны нөөц, бэлчээрийн менежмент, экологийн нөхөн сэргээлтийн чиглэлээр гурван санаачилга боловсруулж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д оролцож байна.

Улаанбаатар хотноо эхэлсэн COP17-д НҮБ-ын конвенцын 197 талын төлөөлөгч оролцож, цөлжилт, газрын доройтол, гангийн эрсдэлийг бууруулах, газрыг нөхөн сэргээх болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

Аймгийн нутаг дэвсгэрийн 85.7 хувь нь хүчтэй болон нэн хүчтэй цөлжилтийн зэрэглэлд хамаарч байна. Энэ нь говийн бүсэд усны хомсдол, бэлчээрийн доройтол, газрын элэгдэл зэрэг асуудалд цогц арга хэмжээ шаардлагатайг илтгэжээ. Дундговь аймаг COP17-д "Цөлийн хөгжил" санаачилгаа танилцуулна.

Тус ажлын хүрээнд авто зам, сум суурингийн орчимд салхины хамгаалалтын ногоон зурвас байгуулах, малчин өрхийн өвөлжөө, хаваржааны орчмын бэлчээрийг нөхөн сэргээх, хөв цөөрөм байгуулж хур борооны усыг хуримтлуулах, ундны усны эх үүсвэрийг хамгаалах, бэлчээрийн даацад нийцсэн мал аж ахуйг хөгжүүлэх арга хэмжээг тусгажээ.

Дундговь аймгийн Залуучуудын холбоо "Цэнхэр ус ногоон говь", "Ундны усны чанар эрүүл ахуйд нөлөөлөх нь" сэдвийн хүрээнд усны нөөц, цөлжилтийн асуудалд залуучуудын дуу хоолой, орон нутгийн санаачилга, хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн ажлаа танилцуулна.

Дэлхийн 40 гаруй орны хотын удирдлагууд оролцох COP17-гийн Хотын дарга нарын форумд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун үндсэн илтгэгчээр оролцож, Мандалговь хотын экологийн нөхөн сэргээлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэж буй туршлага, цаашид хэрэгжүүлэх шийдэл, хамтын ажиллагааны саналаа дэвшүүлнэ. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, хөрөнгө оруулалт, аймгуудын сайн туршлага, тулгамдсан асуудал болон банк, санхүүгийн байгууллагын оролцооны талаарх хэлэлцүүлэгт чиглүүлэгчээр ч оролцоно.

Говийн бүс нутгаас УИХ-д сонгогдсон Л.Мөнхбаясгалан, Ц.Мөнхбат, Р.Сэддорж нар Хэрлэн тоонот, Орхон–Онги цагаан бургастайн төслийн ТЭЗҮ-ийг УИХ-аар батлуулсан бөгөөд COP17-гийн хүрээнд энэхүү асуудлыг хөндсөн саналаа хүргүүлж оролцохоо илэрхийлэв.

Эдгээр санаачилга, шийдлээр усны нөөцийг хамгаалах, хур тунадасны усыг хуримтлуулах, бэлчээрийг нөхөн сэргээх, цөлжилт, тоосжилт, шороон шуурганы эрсдэлийг бууруулах чиглэлээр олон улсын хөрөнгө оруулалт, технологи, хамтын ажиллагааг татахыг зорьж байна.

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилцуулна 1 цаг 12 мин “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ 1 цаг 23 мин Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно 1 цаг 31 мин Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна 1 цаг 39 мин "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ 2 цаг 7 мин Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджээ 2 цаг 26 мин ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ 2 цаг 35 мин Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно 2 цаг 42 мин А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно 2 цаг 53 мин Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ирж үзжээ 2 цаг 56 мин Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна 3 цаг 3 мин Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ 3 цаг 7 мин Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна 3 цаг 46 мин Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ын үзэсгэлэнгийн талбайд танилцуулав 4 цаг 14 мин Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ 4 цаг 23 мин Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн учраас Петрочайна одоо олборлолтоо нэмэгдүүлэх ёстой 17 цаг 1 мин COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ 18 цаг 8 мин COP17: Цэнхэр бүсэд эмнэлгийн тусламж үйлчилгээний гурван цэг ажиллаж байна 18 цаг 57 мин Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 сая төгрөгөөр урамшууллаа 19 цаг 49 мин Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ Өчигдөр 10 цаг 50 мин
iИх уншсан
Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Ормузын хавх Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргү... Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэр... Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алдж... Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучил... Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруула...
Top