x

Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ирж үзжээ

Монгол Улсын есөн гайхамшгийн нэг Баянзаг-Улалзах цонж нь манай улсын төдийгүй дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд онцгой ач холбогдолтой, олон улсын аялагчдын анхаарлыг татсан нутаг. “Flaming Cliffs” буюу “Асаж буй хад” хэмээн олон улсад нэрлэгддэг Баянзаг цэрдийн галавын үеийн үлэг гүрвэлийн амьдралын ул мөр, гүрвэлийн олдвор, өндөг, үүр зэргээр дэлхийд танигдсан.

Энэ зун Баянзаг орчмын байгалийн сайхныг үзэж сонирхохоор Өмнөд Солонгосын аялагчид хамгийн их зочлон ирсэнийг Өмнөговь аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлалын газраас мэдээлжээ. Оны эхний найман сарын байдлаар Баянзаг-Улалзах цонжийн аялагчдын бүртгэлээс үзвэл, БНСУ-аас 8091, АНУ-аас 2399, ХБНГУ-аас 1612, Япон улсаас 1126, Франц улсаас 1102, Итали улсаас 1048, Австралиас 748, Польшоос 491, Англиас 460, дотоодын 1666 аялагч Өмнөговь аймгийг зорьжээ. Харин ноднин жил Баянзаг-Улалзах цонжинд 37495 аялагч ирж, 354 сая төгрөгийн орлого оруулжээ.

 

Өмнөговь аймаг 2019 оноос Баянзаг аялал жуулчлалын мэдээллийн төвийг тохижуулж, шинжлэх ухаанд суурилсан аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Мөн Баянзаг-Улалзах цонжийн менежментийг орон нутгийн иргэдэд түшиглэн хэрэгжүүлж байгаа нь орон нутагт түшиглэсэн аялал жуулчлалын нэгэн жишиг болж байгаа юм. Цаашид жуулчны тоог нэмэгдүүлэхээс илүүтэй Баянзагийн байгаль, палеонтологийн үнэт өвийг хамгаалалтыг сайжруулах шаардлага урган гарч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ 24 мин Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджээ 43 мин ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ 52 мин Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно 59 мин А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно 1 цаг 10 мин Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ирж үзжээ 1 цаг 13 мин Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна 1 цаг 20 мин Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ 1 цаг 25 мин Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна 2 цаг 3 мин Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ын үзэсгэлэнгийн талбайд танилцуулав 2 цаг 31 мин Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ 2 цаг 40 мин Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн учраас Петрочайна одоо олборлолтоо нэмэгдүүлэх ёстой 15 цаг 18 мин COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ 16 цаг 25 мин COP17: Цэнхэр бүсэд эмнэлгийн тусламж үйлчилгээний гурван цэг ажиллаж байна 17 цаг 14 мин Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 сая төгрөгөөр урамшууллаа 18 цаг 6 мин Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ Өчигдөр 10 цаг 50 мин Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... Өчигдөр 10 цаг 44 мин Н.Учрал: Монгол Улс COP17 бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна Өчигдөр 10 цаг 43 мин Харк арлын терминалаас газрын тос ачиж эхэлжээ Өчигдөр 10 цаг 36 мин Инфляц: Ус, ундаа ба Монголбанк Өчигдөр 10 цаг 29 мин
iИх уншсан
Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргү... Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэр...
Top