x

Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнгөрсөн долоо хоногт яамны удирдах ажилтны шуурхай хуралдаанаар ургацын урьдчилсан балансыг шуурхай гаргах, таримлын төрөл тус бүрээр ургацын тооцоо, төлөвийг нарийвчлан боловсруулах, ургац хураалтын арга, технологийн төлөвлөгөөг гаргах, улсын нөөцийн улаанбуудай бэлтгэх, ургацын комиссыг шуурхай байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх, ургац хураалтын үед шаардлагатай шатахууны нөөцийг бүрдүүлэх, ургац хураалтын ажилд оюутан залуусыг татан оролцуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудын дарга удирдлагуудад даалгасан.

Ургацын урьдчилсан балансыг наймдугаар сарын 20-д гаргах ёстой. Салбарын сайдын тушаал, удирдамжийн дагуу энэ ажлыг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрууд зохион байгуулж байна. 

Төв аймгийн ХХААГ-аас байгуулагдсан ажлын хэсэг аймгийн хэмжээнд ургацын урьдчилсан баланс тодорхойлох, ургац хураалтын нөхцөл байдалтай танилцах, тариалангийн талбайн ургацын төлөв байдлыг үнэлэх ажлыг зохион байгуулж байна. Холбогдох мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж, ургацын нөхцөл байдал, урьдчилсан гарцыг тодорхойлон ажиллажээ. 

Булган аймгийн ХХААГ-ын ажлын хэсэг үр тариа, хүнсний ногооны тариалан эрхэлдэг сумдад ажиллаж ургацын урьдчилсан балансыг тодорхойлохын зэрэгцээ тариалан эрхлэгчдэд зөвлөгөө өгч байна. Тухайлбал, Хишиг-Өндөр сумын “Баярт Тал Агро” ХХК болон “Дөрвөн Хөвгүүн” ХХК-иудын тариалангийн талбайд ургацын баланс тогтоож, зөвлөгөө өгч, санал хүсэлтийг сонсож, ургац хураалтын бэлтгэл ажилтай танилцжээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын үр тариа, тосны ургамал, төмс, хүнсний ногооны тариалалтын явц, ургамлын эрүүл ахуйн нөхцөл байдалтай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжөөр хангах зорилгоор Ургамал хамгааллын газрын мэргэжилтнүүд Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч, агрономич нартай хамтран ажиллаж байна.

Ажлын хэсэг Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар, Алтанбулаг, Хүдэр, Ерөө сумдад ажиллан газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тариалангийн талбай, ургамлын төлөв байдалтай газар дээр нь танилцаж, ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох чиглэл, зөвлөмжөөр ханган ажиллажээ.

Энэхүү арга хэмжээ нь ургамлын өвчин, хортон шавж, хог ургамлын тархалтыг бууруулах, ургамал хамгааллын арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн үр ашиг, ургацын чанар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • I LOST MY CRYPTO, TO ONLINE SCAMMERS, HOW DO I RECOVER IT? HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (169.197.142.208)
    I LOST MY CRYPTO, TO ONLINE SCAMMERS, HOW DO I RECOVER IT? HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER If you've been the victim of a crypto investment scam, don't give up, recovery is possible with the help of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I was in the same situation, traumatized and almost wanted to commit suicide but I thank God that I got the contact with WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER They successfully recovered my lost funds. From the start, WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER showed professionalism, empathy, and a strong commitment to helping scam victims. They truly understand the emotional and financial impact of such scams. For anyone affected by crypto fraud, I suggest that you get in touch with WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Contact them at: Email: geovcoordinateshacker@gmail.com  Telegram: @Geocoordinateshacker  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Thanks to their expertise and swift action, I was able to reclaim my assets.
    2026 оны 08 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 50 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 1 цаг 27 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 53 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 2 цаг 4 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 2 цаг 10 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 2 цаг 16 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 2 цаг 21 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 2 цаг 25 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 57 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 6 цаг 0 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 6 цаг 1 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 6 цаг 6 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 6 цаг 9 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 6 цаг 12 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 7 цаг 23 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 8 цаг 17 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 22 цаг 1 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 23 цаг 13 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 37 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top