x

Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна

Монголчууд сүүтэй цай, бор цай, хийцтэй цай, банштай цай, хярам гээд олон төрлийн цай уудаг. Тус бүрдээ ундаа болохоос гадна ядаргаа тайлах, тайвшруулах, биеийг хоргүйжүүлэх, дархлаа дэмжих тус эрдэмтэй. 

Өвөг дээдэс маань эрт дээр үеэс байгальд ургадаг зуу гаруй ургамлыг таньж цай орлуулан хэрэглэж ирсэн. Эдгээрийн дотор хөвөн оройт, мягмарсанж, нохойн хошуу, цээнэ, өрөл, гичгэнэ, бүйлс, пагдгар бадаан, сөөгөн боролзгоно, гоёо, алирс, сөд өвс, тэхийн шээг, хунчир зэрэг олон зүйл ургамал байдгийг тогтоожээ. Монгол нутагт айл бүрийн хөгшид, эзэгтэй нар аагтай шаргал цайгаа чанаж, цайны дээжээ тэнгэр, хангайдаа өргөдөг уламжлалтай.

Тэгвэл “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр нийслэл болон 21 аймгийн төлөөлөл нутаг нутгийн брэнд болсон цайгаараа цугласан олныг дайлж цайлж байна. Хөвсгөл аймгаас оролцогч Д.Рэгзэдмаа “Манай нутгийн дархад цай нь маш олон төрлийн эмийн ургамалтай гэдгээрээ онцлогтой. Хий хуй дарахаас гадна хелико бактерийг устгах шидтэй юм. Хамгийн гол нь эрүүл мэндийн цайнууд байдаг нь манай дархад ястны бусад аймгаас ялгаатай. Шар тос, шар будаа, сүүлний тосоор хуурч, сарлагийн өтгөн сүүгээр сүлсэн цай хоромхон зуур хүний алжаал ядаргааг тайлдаг” хэмээн ярьсан бол Говь-Алтай аймгийн төлөөлөл Х.Балжинням “Манай аймаг суль, сульхирын гурилаараа алдартай юм. Алтайн хамгийн үнэт, гол брэнд хүнс гэсэн үг. Суль, сульхирын гурилтай цай нь ядаргааг дээд зэргээр тайлдаг. Айлын эзэгтэй бүрийн цайны жор нь өвөрмөц. Би тэдний л нэг төлөөлөл. Миний хувьд энэ удаа ясны шөлөн дээр суль, сульхирын гурилаа хийж цайгаа самарч байна. Энэ нь ясны сийрэгжилтээс сэргийлэх онцлог ач холбогдолтой юм” гэлээ. Харин нийслэл хотыг төлөөлж буй Ж.Амаржаргал “Ядаргаа тайлах зориулалтай цайгаараа энэ удаагийн фестивальд оролцож байна. Миний хийж буй цайны орцонд чөмөг, борц, хийц, сүүл орсон. Энд байгаа бүх цай өөр өөрийн гэсэн өвөрмөц амт шимт, онцлогтой” хэмээсэн юм.

Цай нь бадган, халууныг арилган, ундаасахыг зогсоож, идээг шингээн, хийг уруу арилгаж, оюун ухааныг сэргээж, нойрыг багасгадаг ажээ. Мах, тосны хэрэглээ өндөртэй манай орны нөхцөлд цайгаа ууж байх нь эрүүл мэндэд ихээхэн ач тустай. Цай нь махны уураг, өөх тосыг шингээхэд чухал нөлөөтэй. Орчин үед дотоод гадаадын эрдэмтдийн судалгаагаар цай нь дархлаа тэтгэх, биеийг хоргүйжүүлэх, цэвэрлэх, элэг бөөрний үйл ажиллагааг дэмжих, хамгаалах, бодисын солилцоог сайжруулах, алжаал тайлах тайвшруулах үйлдэлтэй болохыг тогтоогоод байна.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна 41 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна 1 цаг 5 мин COP17-гийн Ногоон бүсэд “Тэсвэрлэх байдлын өдөр”-ийг зохион байгуулж байна 1 цаг 16 мин Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилт олголоо 1 цаг 19 мин Боловсролын салбарын орчин нөхцөлийг сайжруулахад “Таван Богд” групптэй хамтарна 1 цаг 30 мин ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад айлчилна 1 цаг 38 мин Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тайж хайрхны бэлд болж байна 1 цаг 49 мин Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17 дампуу юу 2 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан, бороо орохгүй 2 цаг 46 мин Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна Уржигдар 18 цаг 20 мин Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилцуулна 2026-08-18 “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ 2026-08-18 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно 2026-08-18 Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна 2026-08-18 "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ 2026-08-18 Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджээ 2026-08-18 ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ 2026-08-18 Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно 2026-08-18 А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно 2026-08-18 Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ирж үзжээ 2026-08-18
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Инфляц: Ус, ундаа ба Монголбанк Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хуми... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу...
Top