x

Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17 дампуу юу

Монгол Улс энэ өдрүүдэд дэлхийн анхаарлын төвд байна. Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 болж, орон орны зочид төлөөлөгчид бужигнаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй уг хуралтай холбоотойгоор хотын замуудыг хэсэгчлэн хааж байна. Энэ хурал наймдугаар сарын 17-28-ны хооронд үргэлжилнэ гэхээр олон хоног хотын зүүн урд замаар явган ч алхахын эцэсгүй болж байх шиг байна.

Уг нь дэлхийн улс орнууд цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээрийн асуудлыг манайд ирж хэлэлцэх нь Монголын хувьд асар том боломж. Яагаад гэвэл дэлхийд Монгол шиг нүүдлийн мал аж ахуй, өргөн уудам бэлчээр, малчин ахуйгаа хадгалсан улс цөөхөн. НҮБ-ын мэдээллээр Монголын нийт нутаг дэвсгэрийн бараг 77 хувь нь газрын доройтолд өртсөн гэсэн. Тиймээс энэ хурлаар Монголд хэдэн төгрөг авч үлдэх үү гэдэг нь чухал. Гэтэл бид энэ том боломжоо ашиглаж чадаж байна уу гэдгийг бодох хэрэгтэй.

COP17-д ирсэн орон орны төлөөлөгчид бэлчээрийн доройтол, цөлжилтийн талаар санал бодлоо хуваалцаж буй. Олон улсын хурлын үеэр малчид, тариалан эрхлэгчид, өөрсдийн орныхоо туршлага, авч хэрэгжүүлсэн ажлуудаасаа хуваалцаж байгаа бололтой харагдсан. Ирсэн зочид, төлөөлөгчдийн байр байдлыг харахад үнэхээр сэтгэлээр унамаар. Тэр дундаа Африкийн хэдхэн ямаатай эмэгтэйг “малчин”, “бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч” хэмээн танилцуулж, туршлага яриулж байх юм. Бүр тавхан ямаатай эмэгтэй шүү. Мэдээж Африкийн малчин эмэгтэйг дорд үзэх гэсэн үг биш. Тэр хүн өөрийн нутагтаа ган, цөлжилт, бэлчээрийн доройтолтой нүүр тулж, амьдралаа авч явахын төлөө тэмцэж байгаа нь түүний хувьд үнэ цэнэтэй туршлага байж болно. Гэхдээ Монголын асуудал өөр. Дэлхий Монголд ирчихээд монгол малчдад юу заана вэ. Мянга мянган жилийн турш бэлчээр даган нүүдэллэж ирсэн ард түмэн энд байна. Зуд турхантай нүүр тулан давж, гангийн жилд малаа авч гарч, өвөлжөө хаваржаа, намаржаа зуслангаа сэлгэж ирсэн малчид хэдэн зуун зуунаар үе дамжин ирсэн бөөн туршлага бидэнд байна. Хэдэн арван мянган малчин өрх өнөөдөр ч бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа. Гэтэл Африкаас ирсэн малчин гээд тавхан ямаатай тэр авгайгаар бидэнд туршлага яриулаад зогсож байгаа нь үнэхээр ичгэвтэр юм. Ийм юм хийхээр хэн биднийг тоож хөрөнгө мөнгө өгөх юм бэ. Үр дүнд нь энэ хэдэн өдөр монголчууд үйлээ үзэж, ажил төрлөө алдаж, уур бухимдлаа барж байна.

COP17 бол зүгээр нэг “гадаадын зочид ирдэг” хурал биш. Энэ бол Монголын өөрийнхөө нүүр царайг дэлхийд харуулах боломж. Гэтэл хотын амьдрал дээр иргэдийн бухимдал өөр байна. Олон хоног зам хааж, хотын хөдөлгөөнийг хүндрүүлж, зарим чиглэлд иргэд зорчиход бэрх болголоо. Хичээл сургууль орох дөхчихсөн, хөдөө гадаа руу аялсан улсууд хотдоо ирцгээсэн ид ачааллын үеэр ингэж иргэдийг бухимдуулахаар өөр шидгүй хурал болж байх шиг байна. Монгол хүн өөрийнхөө нийслэлд амьдрал ахуйгаа зохицуулах гэж зовж байхад бид дэлхийд “Газрыг сэргээж, итгэл найдварыг сэргээе” гэж ярьж байх юм. Энд асар том ялгаа бий. Дэлхийд Монголыг сурталчлах нэрээр иргэдээ өдөр тутамд нь хохироох ёстой гэж үү. Хэрэв ийм том арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа бол зохион байгуулалт нь яагаад иргэдэд хамгийн бага хүндрэл учруулахуйц байж болдоггүй юм бэ.

Үнэн хэрэгтээ Монгол Улс энэ хурлыг зөвхөн өөрийн орондоо хийх квот авсандаа онгирохын оронд үр дүн гаргах ёстой. НҮБ өөрөө COP17-ыг бэлчээр, малчдын амьжиргаа, газрын доройтол, уур амьсгалын тэсвэржилтийн асуудлыг урагшлуулах боломж гэж тодорхойлж байна. COP17-ийн өмнөхөн Монголд дэлхийн 100 гаруй орны 400 орчим хүн оролцсон малчдын олон улсын уулзалт хүртэл болсон. Тэгэхээр асуулт бүр ч тодорхой. Энэ бүхнээс Монголд юу үлдэх вэ. Шинэ зам үлдэх үү. Бэлчээрийн менежментийн шинэ тогтолцоо үлдэх үү. Малчдын орлого, зах зээл, даатгал, зудын эрсдэлийн хамгаалалт сайжрах уу. Цөлжилттэй тэмцэх бодит хөрөнгө оруулалт орж ирэх үү. Шинэ технологи үлдэх үү. Эсвэл хэдэн арван сая ам.долларын хэмжээний зардал гаргаж, хоёр долоо хоног дэлхийн зочид ирээд, зам хааж, сурталчилгаа хийгээд буцсаны дараа бид хуучин хэвэндээ орох уу.

Харамсалтай нь Монгол өөрийнхөө хамгийн том давуу талыг үнэгүйдүүлж байна. Бидэнд дэлхийд гайхуулах зүйл олон бий. Тэр нь хэдхэн ямаа биш. Монголын нүүдлийн соёл. Монгол малчин. Монголын бэлчээр. Монголын зудыг давсан туршлага.

Байгальтайгаа зохицож ирсэн олон зуун жилийн мэдлэг. Энэ бүхнийг дэлхий сонсох гэж Монголд ирсэн. Тиймээс COP17-ын дараа бид “Хэдэн хүн ирсэн бэ” гэж биш, “Монгол юу хэлж чадсан бэ, юу авч үлдсэн бэ” гэж асуух ёстой. Тэрнээс дэлхийн том хурлыг Монголд хийсэн нь гайхуулаад байх зүйл биш.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна 9 мин COP17-гийн Ногоон бүсэд “Тэсвэрлэх байдлын өдөр”-ийг зохион байгуулж байна 20 мин Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилт олголоо 23 мин Боловсролын салбарын орчин нөхцөлийг сайжруулахад “Таван Богд” групптэй хамтарна 34 мин ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад айлчилна 42 мин Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тайж хайрхны бэлд болж байна 53 мин Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17 дампуу юу 1 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан, бороо орохгүй 1 цаг 50 мин Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна Уржигдар 18 цаг 20 мин Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилцуулна 2026-08-18 “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ 2026-08-18 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно 2026-08-18 Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна 2026-08-18 "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ 2026-08-18 Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджээ 2026-08-18 ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ 2026-08-18 Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно 2026-08-18 А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно 2026-08-18 Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ирж үзжээ 2026-08-18 Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна 2026-08-18
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Инфляц: Ус, ундаа ба Монголбанк Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хуми...
Top