x

Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно

 /Kazinform/ Бээжин хотноо энэ сарын 22-26-ны өдрүүдэд Хүн дүрст роботуудын дэлхийн II наадам болно гэж Синхуа агентлаг мэдээллээ.

Тэшүүрийн “Мөсөн тууз” цэнгэлдэх хүрээлэнд болох уг наадамд оролцох роботууд 51 төрлөөр 1301 уралдаанд оролцох юм. Энэ оны наадамд 16 улсын 666 багийн 2056 робот оролцох төлөвтэй байгаа нь өнгөрсөн оны тэмцээнтэй харьцуулахад оролцогч багуудын тоо 138 хувиар, роботуудын тоо 4 дахин нэмэгджээ.

Зохион байгуулагчдын ярьснаар, уралдаан тэмцээнийг бодит нөхцөл байдалд ойртуулсан хэлбэрээр явуулах бөгөөд үйлдвэрлэл, ложистик, зочид буудлын бизнес, барилгын салбарыг хамарна. Мөн аврах ажиллагаа явагддаг хүнд хэцүү орчинд уян манипуляторыг шалган туршиж, нунтаг зүйл жинлэх, пинцет буюу хавчаараар жижиг зүйлсийг чимхэж авах, лонхыг онгойлгох зэрэг нарийн ажиллагааг роботууд хэрхэн гүйцэтгэж буйг шалгана.  

Түүнчлэн уртын харайлт, хүндийг өргөлт, олсонд авирах, ширээний теннис зэрэг спортын төрлүүдийг хөтөлбөрт оруулсан нь роботуудын бүтэц, эд ангиудыг шалгах хүндхэн сорилууд байх болно хэмээн зохион байгуулах хорооны дэд дарга Зян Гуанжи ярилаа.

Энэ удаагийн наадам нь бодит үйлдвэрлэлд технологийг нэвтрүүлэх, роботууд уралдааны талбараас шууд үйлдвэрийн газруудад шилжин очих боломжийг нээх бөгөөд наадмын явцад боловсруулсан сорилуудын дүрэм журам нь тус салбарын техникийн стандартын үндэс суурийг бий болгоно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • I LOST MY CRYPTO, TO ONLINE SCAMMERS, HOW DO I RECOVER IT? HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (169.197.142.208)
    I LOST MY CRYPTO, TO ONLINE SCAMMERS, HOW DO I RECOVER IT? HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER If you've been the victim of a crypto investment scam, don't give up, recovery is possible with the help of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I was in the same situation, traumatized and almost wanted to commit suicide but I thank God that I got the contact with WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER They successfully recovered my lost funds. From the start, WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER showed professionalism, empathy, and a strong commitment to helping scam victims. They truly understand the emotional and financial impact of such scams. For anyone affected by crypto fraud, I suggest that you get in touch with WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Contact them at: Email: geovcoordinateshacker@gmail.com  Telegram: @Geocoordinateshacker  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Thanks to their expertise and swift action, I was able to reclaim my assets.
    2026 оны 08 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 14 цаг 4 мин Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 14 цаг 6 мин Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 14 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 15 цаг 6 мин С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойрог”-ийг зогсооно 15 цаг 17 мин О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 15 цаг 33 мин Ах, дүүгийн барилдлага, ойртож буй Чунчин 16 цаг 33 мин Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 17 цаг 3 мин Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 17 цаг 34 мин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 17 цаг 49 мин В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 19 цаг 25 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 19 цаг 36 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 19 цаг 41 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 19 цаг 46 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 19 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 19 цаг 54 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 21 цаг 0 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 21 цаг 18 мин Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ 21 цаг 43 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 22 цаг 0 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Бид бол монголоид хүмүүс Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак...
Top