x

Crew 13 багийг ОУСС руу илгээлээ

/Reuters/ “SpaceX” компанийн пуужин Америкийн хоёр, Канадын нэг, Оросын нэг сансрын нисгэгчээс бүрдсэн "Crew 13" багийг Олон улсын сансрын станцад (ОУСС) хүргэхээр пүрэв гаригт Флорида муж улсаас хөөрчээ. Тус багийнхан тойрог замд хүний эрүүл мэнд, ажиллах чадвартай холбоотой судалгаа хийх шинжлэх ухааны даалгаврыг гүйцэтгэнэ.

Дөрвөн хүнээс бүрдсэн баг бүхий “Crew Dragon” хөлгийг Флорида муж улс дахь АНУ-ын Сансрын хүчний баазаас хоёр угсраа “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөжээ. 

Хөөргөх ажиллагааг шууд дамжуулах үеэр 25 давхар барилгатай дүйцэх өндөр уг пуужингийн “Merlin” загварын есөн хөдөлгүүр нь асаж, өтгөн утаа, уур манан дундаас нүргэлэн хөөрч байгаа нь харагдсан байна. 

“Falcon 9” пуужингийн дахин ашиглах боломжтой эхний угсраа хөөргөснөөс хойш гурван минутын дараа салж, буцаж газарджээ. Харин хоёр дахь угсраа АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн сансрын нисгэгч Жессика Уоткинс, Люк Делэни, Канадын сансрын нисгэгч Жошуа Кутрык, Оросын сансрын нисгэгч Сергей Тетериаников нарыг тээвэрлэж буй “Crew Dragon” хөлгийг тойрог замд гаргасан байна.

“Dragon хөлөг салсан нь баталгаажлаа. Жессика, Люк, Жош, Сергей нар аа, тойрог замд тавтай морил” гэж Калифорни муж улсын Хоторн хот дахь SpaceX-ийн удирдлагын төвөөс багийнханд хэлжээ.

"Crew Dragon" хөлөг өөрийн хөдөлгүүрээр найман цагийн турш тойрог замд ниссэний дараа Дэлхийгээс 400 орчим км-ийн өндөрт орших ОУСС-тай АНУ-ын Зүүн эргийн цагаар 19:00 цагийн орчимд залгагдах төлөвтэй байна.  

"Crew 13" багийг геологич мэргэжилтэй, сансрын нисгэгч 38 настай Жессика Уоткинс ахалж байна. Тэрбээр сансарт хоёр дахь удаагаа нисэж байгаа бөгөөд "Crew Dragon" хөлгөөр хоёр удаа ниссэн НАСА-гийн анхны сансрын нисэгч болж байна. Түүний хажууд нисгэгчийн суудалд 47 настай Люк Делани сууж байгаа бөгөөд тэрбээр туршилтын нисгэгч, сөнөөгч онгоцны нисгэгч байсан бөгөөд сансарт анх удаа нисэж байна. "Crew 13" багийн бусад хоёр гишүүн болох 44 настай Жошуа Катрик, 37 настай Сергей Тетерятников нар мөн сансарт анх удаа нисэж байгаа бөгөөд багийн мэргэжилтнээр ажиллана. Катрик нь туршилтын болон сөнөөгч онгоцны нисгэгч байсан бол Тетерятников нь шумбагч онгоц ашиглах чиглэлээр мэргэшсэн инженер ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.238.28.74)
    HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER How to Find Legitimate Crypto Recovery Companies? Who is the best hacker to recover bitcoin? How do I recover crypto from a scammer? Getting back lost, hacked Or stolen crypto? Do I need a hacker to recover my lost investment? To anyone reading this and is in need of recovery assistance. Hire a hacker to recover lost Or stolen bitcoin. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Details about how to reach them are provided below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I don’t know how to appreciate your good work. God will continue to bless you for being a life saver. I have no way to appreciate you than to tell people about your good services.
    2026 оны 10 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 3 цаг 3 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 29 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 3 цаг 37 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 3 цаг 45 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 4 цаг 48 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 4 цаг 59 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 5 цаг 45 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 6 цаг 26 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 6 цаг 35 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 7 цаг 15 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 9 цаг 21 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 9 цаг 39 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 9 цаг 56 мин Хулгайтай тэмцэхээ боль! 10 цаг 15 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 10 цаг 32 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 10 цаг 40 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 10 цаг 56 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 11 цаг 1 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 11 цаг 6 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 11 цаг 10 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top