x

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн С.Зориг агсны хөшөөнд өнөөдөр цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.

(УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсанаас хойш 28 жил өнгөрчээ. Гэвч Монголын төр өнөөдрийг хүртэл аллагын захиалагч болон гүйцэтгэгчийг шүүхийн өмнө зогсоож чадаагүй л байна. Хууль хяналтын байгууллага шалгаж, гурван шатны шүүхээр "аллагын гүйцэтгэгч" хэмээн тогтоосон гурван этгээдийг Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын шахалтаар "эрүүдэн шүүгдсэн" хэмээн цагаатгаж, ялыг нь хүчингүй болгосноос хойш энэ хэргийн талаар дурсах ч хүн үгүй болов) 

Цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд АН-ын дарга О.Цогтгэрэл, генсек С.Баярцогт, Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир, Иргэний зориг ногоон намын үүсгэн байгуулагчдын төлөөлөл оролцов. 

Монголын Ардчилсан Хөдөлгөөний удирдагчдын нэг С.Зориг нь Монголын боловсролын салбарын томоохон зүтгэлтэн Санжаасүрэнгийн 2 дахь хүү болон 1962 оны 4 дүгээр сарын 20-нд төржээ. Эцэг Санжаасүрэн нь МУИС-ийн декан, Боловсролын Яамны орлогч сайд байсан бол эх Доржпалам нь хүний их эмч байжээ. Доржпаламыг “Сэрэлт” киноны эмчийн дүрээр нь Монголын ард түмэн андахгүй мэдэх бөгөөд монголчуудын дунд “шар Дамдинсүрэн” гэж алдаршсан А.Симуковын охин юм. А.Симуков Монголын анхны газрын зургийг үйлдсэн монгол судлаач эрдэмтэн хүн байжээ. С.Зориг нийслэлийн 23 дугаар сургуулийг төгсөж, Москвагийн Улсын Их Сургуулийн философийн ангийг дүүргэжээ. Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн нийслэлийн хороонд зааварлагч, МУИС-д багш, 1990 онд Парламентийн бүлгийн гүйцэтгэх хорооны даргаар сонгогдон ажиллаж, 1992-1998 онд УИХ-ын гишүүн, “Оюунтүлхүүр” сангийн хүндэт Ерөнхийлөгч, Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч, Монголын Ажил Олгогч Эздийн Холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байжээ.

Сүхбаатарын талбай дээр өрнөсөн ардчиллын төлөөх бүх л цуглаануудыг удирдан зохион байгуулж, иргэдийг ардчилсан хөдөлгөөнд уриалан дуудсан юм. С.Зоригийн удирдсан ардчилсан жагсаал цуглааны үр дүнд 1990 оны 3 дугаар сард эрх барьж байсан Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч шинэ түүх эхэлсэн билээ. 1990 оны 6 дугаар сард Улсын Бага Хуралд сонгогдож Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг батлах ажилд оролцжээ.

Ц.Элбэгдоржийн ахалсан Засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байх үе буюу 1998 оны 6 дугаар сард “Сэргээн босголт” банкийг хувийн “Голомт” банктай нэгтгэх шийдвэр гаргасан гэдэг шалтгаанаар сөрөг хүчин болох МАХН-аас сонгогдсон гишүүд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж санасандаа хүрчээ.

Эрх баригч Ардчилсан Холбоо Эвслээс дараагийн Ерөнхий сайдыг томилуулахаар нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Н.Багабанди янз бүрийн шалтгаанаар буцааж байсан тэр үед Ц.Элбэгдоржийн Засгийн газар үүрэг гүйцэтгэгчээр 4 сар ажиллажээ. Эл хугацаанд буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд С.Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амийг нь хөнөөсөн эмгэнэлт хэрэг гарч монголын ард түмнийг цочроосон юм. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30 мянган хүн цуглаж эмгэнэл гашуудлаа илэрхийлж, энэ бол “улс төрийн зорилготой аллага байсан” хэмээн тодорхойлсон бөгөөд тухайн үед С.Зоригийг Ерөнхий сайдын албан тушаалд томилох гэж байсан хэмээх яриа нэлээд гарсан юм. Түүний аллагад олон хүнийг сэжиглэн мөрдсөн ч одоог хүртэл нотолж чадаагүй билээ. С.Зоригийн хэлсэн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг”, “Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай” гэсэн үгс өнөөг хүртэл монголчуудын зүрх сэтгэлд хоногшин үлджээ.

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.238.28.74)
    HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER How to Find Legitimate Crypto Recovery Companies? Who is the best hacker to recover bitcoin? How do I recover crypto from a scammer? Getting back lost, hacked Or stolen crypto? Do I need a hacker to recover my lost investment? To anyone reading this and is in need of recovery assistance. Hire a hacker to recover lost Or stolen bitcoin. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Details about how to reach them are provided below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I don’t know how to appreciate your good work. God will continue to bless you for being a life saver. I have no way to appreciate you than to tell people about your good services.
    2026 оны 10 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 3 цаг 14 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 40 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 3 цаг 48 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 3 цаг 57 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 4 цаг 59 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 5 цаг 10 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 5 цаг 56 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 6 цаг 37 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 6 цаг 46 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 7 цаг 26 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 9 цаг 32 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 9 цаг 50 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 10 цаг 8 мин Хулгайтай тэмцэхээ боль! 10 цаг 26 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 10 цаг 43 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 10 цаг 51 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 11 цаг 7 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 11 цаг 12 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 11 цаг 17 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 11 цаг 21 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top