x

Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?

- “Хар дарсан зүүднээсээ сэрцгээ!” –үргэлжлэл.

- Гэхдээ 2020, 2023 онд би өөрөө бичиж байжээ.

- Өнгөрүүлсэн оныг “36 жил”болгочихлоо, бусад бахь байдгаараа.

- Нийгмийн сэтгэл зүй яг одоо яг ийм байна!

Хэн ийм болгочихсон юм бэ? – тасардаггүй хилэнт асуулт. Тэр тийм болгочихсон гэвэл тэр нөхрийн цусыг үзэж байж сэтгэл ханах сэтгэхгүйтэй. Цаад нөхрийг цаазалчихвал өргөс авсан аятай Монголын нийгэм сайн сайхан болчих мэтээр гэнэн сэтгэнэ.

Ингэж буруутгахыг бишгүй нэг сонсож байна. Бид (50-иас дээш насныхан бүгд) өмнөөс нь сөргөж чаддаггүй. Анхлан миний буруу гэж юу байхав, би ямар шийдвэр гаргалцаж байсан биш, төр-засгийн өндөр албанд байсан биш гээд би хавьтуулдаггүй байлаа. Үнэндээ арчиллын энэ 36 жилд ардчилал нь авилгажиж, байгаль орчноо хайр найргүй цөлмөж, ард нийтээрээ ядуурсны бурууг ганц надад тохох нь, би түүний төлөө нүүрээ ширлүүлэх нь юу ч билээ гэж хэн ч боддог юм билээ.

Гол асуудал үе үеэрээ, үе тэнгийнхнээрээ нийгэм айхтар хуваагдаж зааглагдсаны уршиг л яригдаад байна гэдгийг би хожуухан олж харсан хэрэг. Манай нийгэмд том ангал буй болжээ.

Би бол 1950-1960-аад оны, одоогийнхоор бол ахмад үеийн төлөөлөл мөн. Бидний үеийнхэн социализм байгуулна гэж хөөрцөглөж, эвлэлийн илтгээлт (МХЗЭ) өвөртлөн мал дээр гарч, Эрдэнэт рүү явж, Монгол-Зөвлөлтийн найрамдлын үр шимийг амсаж, “орос ах нар” гэж өсч бойжсон. Бидний үеийнхэн бол социализм хүч нөөцөө бүрэн шавхаж барлаа, нурлаа гэдгийг мэдэрч, ардчилсан хувьсгалыг хийлцэж, хуучин коммунист тогтолцоог нураасан гавьяатнууд (тухайлан би яг биш л дээ!) мөн. Бидний үеийнхэн дотор Цагаан морин жилийн хувьсгалыг хийлцсэн, оройлсон, тугч явсан зөндөө нөхөд бий.

1990-ээд онд дэлхийн коммунист эвсэл задраад уналаа, СССР тарлаа, Монголд өгдөг, олгодог, зээлүүлдэг мөнгөний хүүдий хоосорлоо. Ажлыг нь хийж өгдөг орос ах нар хөөгөөгүй байхад нутаг буцлаа. Үүнд бидний үеийнхний буруу гэж байсан уу? Үүнд би “Хэн ийм болгосон юм бэ?” гэдгүүдээс хариулт авмаар санагддаг юм. Зөвлөлтийн цэрэг Монголд байх шаардлагагүй, Зөвлөлт-Хятадын харилцааг сайжруулахын тулд татаж гаргана гэж Кремльд шийдлээ. Тэднийг Монголоос хөөж туусан ганц ч монгол хүн (эрлийзүүд хөөсөн болж домогжив!) байгаагүй.

IMG_3202

Оргүй хоосон дээр зах зээлийн нийгэм байгуулах гэж эрх чөлөөт ардууд ганзагын наймаанд гарцгаалаа. 1970-1980-аад оныхон өвөө эмээтэйгээ гэр сахиад өлөн зэлмүүн үлдлээ.Тэд өөрсдийгөө хэлмэгдсэн үеийнхэн гэж нэрлэж байна. Хүүхэд нас нь аз жаргалгүй өнгөрчихсөн, дөнгөж хөлөө олоод амьдралд ороод иртэл ардчилал хийлцсэн, ардчиллын үр шим амссан гавьяатнууд хамаг албан тушаалыг өмчлөөд авилгадаад суучихсан, одоо ч зарим нь сууцгааж байна. Ингээд 1970-1980-аад оныхноос цүнх баригч (цүнхчид)цөөхөн залуус дээшээ гарч ирээд бас авилгачин болцгоосон. Тэдэнд итгэл үнэмшил, ёс зүй, дэлхийн боловсрол гэхээсээ хар прагматизм л байна. Гэхдээ тэдний ихэнхи нь ардчиллын үр дүнг үзсэнгүй явсаар хөгшрөх нас руугаа орчихсон.

Завсрын үеийн тэд л биднийгээ ёстой нэг харааж хэмлэж зэмлэж өгөх юм даа. Одоо яалтай билээ. “Та нар, тухайлбал Та төр бариагүй, УИХ-д сонгогдоогүй, сайд дарга байгаагүй байж болно. Энэ авилгачин, хулгайч улс төрчдөө яагаад өөгшүүлээд, эвлэрээд сууж байсан юм бэ? Эд чинь Танай л үеийнхэн шүү дээ!” гээд л нүд ухаад байх нь тэр.

“Тэр ямар хамаатай юм бэ? Эд чинь 36 жилийн туршид ард түмнээсээ сонгогдсон, ард түмний сонголтын тусгал болж гарч ирээд одоо ч байж байна” хэмээн би өмнөөс нь дуугүй суухгүй яринаа. “Та нар ард түмнийг мунхаг харанхуй байлгасан, Та нарын буй болгосон ардчилал л ард түмнийг ядууруулсан, Та нар ард түмнээ шувтан мэхлэсэн, ерөөсөө Танай үеийнхэн бол Монгол орныг балласан, хайран ч 36жил минь” гэж ирээд завсрын үеийн  нөгөөдүүл маань ам шүдээ билүүднэ.

Ингээд хэлмэгдэж хохирсон 1970-1980-аад оныхон маань бидэнтэйгээ хариуцлага тооцож яллах дээрээ тулчихаад байна. Тэдэнд “2020 он” эцсийн ганц боломж болчихсон юм болов уу гэж би харж байсан, үнэндээ. Тэгж мэдэрч байлаа.Үгүй болоод өнгөрсөн. Одоо тэдэнд 126 суудалтай 2024 оны УИХ шинэ боломж нээж, дардан зам татуулсан уу? Үгүй л юм шиг байна. 2028 онд УИХ-ыг сонгох сонгууль л 1970-1980-аад оныхны үхэх сэхэхээ үзэх эцсийн тулаан юм шиг цухалдан дэвхцэж яваа ганц нэг залуус байнаа. Би буруутгаж чадахгүй. УИХ-д 20 жил, ерөөсөө 10-аас дээш жил сууж байгаа улс төрчдөө л сонгохоо больчих, тэднийг сонгуулихгүйн төлөө сонгогчидтойгоо ажилла, өөр надад хэлэх үг, зөвлөх арга алга! Тийм, тойргоо томсгох санаа зөвийн зөв, дахиад томсго!

Завсрын үеийнхнийг түр орхиё. Хэлмэгдэж хохирсон 1970-1980-аад оныхны дараагийн үе рүү орж хайлт хийе. 1990-2000-аад оныхон гэж цоо шинэ үе гараад иржээ. “Икс” (X) үе, “Зет”(Z) үе гээд нэрлэчихсэн ч байх шиг. Нэг хэсэг тэгж шуугиад түр намжсан. Тэд бол монгол нь монгол мөн. Монгол хүн яалт ч үгүй яг мөн. Гэхдээ тэс өмнөө, цоо шинэ, XXI зууны мэдээллийн эриний монгол залуус ярайж байна. Монгол ёс заншил, уламжлал, өвөг дээдэс, ахас ихэс, бөх лам тэдэнд ер нь хамаатай болов уу гэж эргэлзэх үе бишгүй таарч байна.

Тэд аз жаргалыг, тайван амьдралыг, тааваараа жаргалаараа, зоргоороо байхыг хүсэх нь тэдний буруу огтоос биш ээ. Даяаршлын эринд тэд дайрагдсан, мэдээллийн технологийн давуу талыг олж мэдээд хэрдээ хүртэж яваа (гар утас, цахим ертөнц), түүнд нь Монголын дунд  боловсролын тогтолцоо бүрэн ялагдсан, бүр гараа өргөж бууж өгөх дээрээ тулсан, тэд бол дээрхи бүх үеийнхнээсээ бүрэн салж гэрвэшсэн, ийм нийгэм Монголд буй болчихжээ. Хүлээн зөвшөөрөх цаг нь болсон юм биш үү?

Тэр залуус ба тэдний ах эгч, аав ээж бас буруутай, буруутныг хайя гэвэл шүү. Ардчиллын энэ 36 жилд хувь хүний эрх чөлөөг чөлөөтэй тавьж, юу хүссэн, юу дурласныг нь хийлгэсний (Уг нь ажил хийх ёстойсон! Гэхдээ бүтээл ажил!) гор гараад ирж байна. Уг нь ард түмнийг залж чиглүүлэх ёстой байжээ. Бидний үеийнхний хамгийн том алдаа тэр гэнээ. Залж чиглүүлээгүй, хувь заяаг нь өөрсдөд нь даатгаад орхичихсон, хувь заяагаа шийдэх эрхийг нь УИХ-ын сонгууль ба Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуулиудаар төлөөлүүлээд олгочихсон нь одоо бидний үеийнхнийг буруутан болгочихоод байна.

Өнөө үеийнхэн буюу нийгмийн ихэнхи нь аз жаргалын эрэлчид, гэхдээ түүндээ зовохгүй хүрчих санаатай, өдөр хоног, цаг минутыг ууж идэж, бааж шээж, унтаж хэвтэж, зурагт үзэж, гар утсаар тоглож, зүгээр цаг нөхцөөж яваа, гэхдээ аз жаргал хайж яваа бүхэл бүтэн нийгмийн анги давхарга буй болжээ. 1950-1960-аад оны бидний үеийнхнээс ч долоон дор. Бид чинь ажил хийхгүй бол ам тосдохгүй гэдгийг залуу халуун насаараа мэдэрчихсэн улс. Харин өнөө үеийнхэнд тийм хууль үйлчилсэнгүй. Ажил хийхгүй ам тосдоод болоод байдаг, ажил хийхгүйгээр амьдраад болоод байдаг тийм зүй тогтлыг өнөөгийн Монголд дэлгэрүүлжээ.Сэлгүүцээд яваад байхад л хоол олдоод бор гэдсээ тэжээгээд болоод байна. Ард нийтээрээ энэ рүү хуйларч явна. Ямар том гамшиг айсуй вэ?

Бүх ялалтын дотроос хамгийн аугаа нь өөрийгөө ялах хэмээн сургадаг. Хүн өөрийгөө бүтээх ёстой гэж сургадаг. Бидний үеийнхэн үүнийг мэднэ, мэдэрнэ, хэрэгжүүлж ч байсан. Гэтэл өнөөгийн үеийнхэнд тэр нь алга. Хүн өөрийгөө болон аж амьдралаа бүтээн босгохоос шууд халшран зугтаалаа. Зугтагсдад амьдрах орон зай их байна. Тосоод авах хамт олон, найз нөхөд үй түмээрээ холхиж явна. Турж үхнэ гэж гонж! Түшээд авах хань нөхөд хааяагүй бялхаж байна.

“Амьдрах чадвараас зайлсхийсэн иргэншлийн үе иржбайна” хэмээн миний сэтгүүлч найз Г.Бадамсамбуу хэлээд тавьчихсан. Ямар үнэн үг хэлж вэ хэмээн би олзуурхаж байна.

Юу ч хийхгүй байж чаддаг тийм хүмүүжлийг суулгаж авсанөнөө үеийнхэн Та нар ингэхэд хэнсэн билээ дээ? Түүхэнд яаж үнэлэгдэх юм бэ? Ерөөсөө түүхэнд яаж үлдэх юм бэ?Монголчууд минь зүүднээсээ сэртүгэй!

Төгсгөлд нь facebook-ээс хэн нэгэн бичсэнийг нэр хаяггүй эшлэе. Бидний үеийнхэн дотор хуучин нийгмээ санагалзагчид тоймгүй (үй түмээрээ) олон бий. Тэд голдоо ортол, нулимсаа ширгэтэл уйлж гиншиж, тэр социализм, тэр МАХН, тэр МХЗЭ, тэр НАХЯ, тэр Брежнев-Цэдэнбалын алтан эрин үеэ мөрөөдөн цөхөрч сууна хөөрхий! Тэдэнд зориулсан пост шүү, миний үг биш.

Харин Оросуудын бүтээх гээд байгаа шинэ дэглэм надад таалагддаггүй. Тэр бол дарангуйлал, хавчлага шахалт, айдсаар удирдах, даргын юу хүссэнийг хүн бүхэн хүсэх албатай, бүхний хувь заяаг зөвхөн дарга л шийдэх буруу зарчим. Оросуудын хүсээд байгаа тогтолцоо ХХ зуундаа үлдэх учиртай гэжээ.

Д.Баярхүү /baabar.mn/ 2020.03.20, 2023.12.18

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • BITCOIN & CRYPTO SCAM RECOVERY SPECIALIST HIRE // WIZARD GEO COORDINATES RECOVER (167.17.66.82)
    BITCOIN & CRYPTO SCAM RECOVERY SPECIALIST HIRE // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Good day everyone on the internet. My name is Evanise Francisco. It is a pleasure to introduce WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER to everybody on how they help me recover my lost bitcoin. I fell victim to a crafty scam, but just when I thought all hope was lost, WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER emerged as a beacon of light. For a fact, bitcoin is true and is the future of world currencies. I have been using it until I lost $600,000.00 USD in the hands of unregulated brokers. I found myself in a state of panic and despair. I never thought I could get back my funds until I approached them with my problems and provided all the necessary information. It took them 72 hours to recover my funds and I was amazed. In conclusion, if you find yourself ensnared in the tangled web of bitcoin theft, Don’t hesitate to reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I recommend them as a genuine hacker, they have assisted numerous individuals in recovering their lost funds. I promised to inform everyone about their service.
    2026 оны 09 сарын 30 | Хариулах
  • BITCOIN & CRYPTO SCAM RECOVERY SPECIALIST HIRE // WIZARD GEO COORDINATES RECOVER (167.17.66.82)
    BITCOIN & CRYPTO SCAM RECOVERY SPECIALIST HIRE // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Good day everyone on the internet. My name is Evanise Francisco. It is a pleasure to introduce WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER to everybody on how they help me recover my lost bitcoin. I fell victim to a crafty scam, but just when I thought all hope was lost, WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER emerged as a beacon of light. For a fact, bitcoin is true and is the future of world currencies. I have been using it until I lost $600,000.00 USD in the hands of unregulated brokers. I found myself in a state of panic and despair. I never thought I could get back my funds until I approached them with my problems and provided all the necessary information. It took them 72 hours to recover my funds and I was amazed. In conclusion, if you find yourself ensnared in the tangled web of bitcoin theft, Don’t hesitate to reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I recommend them as a genuine hacker, they have assisted numerous individuals in recovering their lost funds. I promised to inform everyone about their service.
    2026 оны 09 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 4 цаг 3 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 30 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 4 цаг 37 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 4 цаг 46 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 5 цаг 48 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 5 цаг 59 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 6 цаг 45 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 7 цаг 26 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 7 цаг 35 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 8 цаг 15 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 10 цаг 21 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 10 цаг 40 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 10 цаг 57 мин Хулгайтай тэмцэхээ боль! 11 цаг 15 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 11 цаг 33 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 11 цаг 40 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 11 цаг 56 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 12 цаг 1 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 12 цаг 6 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 12 цаг 11 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top