x

Худлаа...

УИХ тарвал таарна... УИХ тар гэх үг бухимдсан иргэдийн амнаас унаж л байдаг үг. Эрх барьж байгаа хэсэгт дургүйцсэн, ихэвчлэн засгийн газруудын явуулсан бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болох үеэр парламент руу халтирсан иймэрхүү уриа талбай дээр гарч ирэх нь олонтаа. Харин энэ удаагийн биднийг төлөөлөн ажиллаж байгаа гишүүдийн амнаас дээрх үг жигтэй их гарч байгаа нь эл парламентын бас нэг онцлог болон үлдэх нь шиг байна. Энэ юуны шинж вэ?

Туршилтын үеийн хэмээн хожим түүхэнд үлдэх нь тодорхой  энэхүү 126 гишүүнтэй парламентын дотроос "УИХ тарвал таарна, УИХ тарсан ч яадаг юм" гэх үгс амных нь салианаас юу юугүй үсрэн гарч ирж байгаа нь тэдний улс төрийн төлөвшилгүй, институцийн хариуцлагын талаар гүн гүнзгий ойлголтгүй, хэт түүхий байгаагийн шинж гэж харж болно. Тэдний олонхоос төлөөллийн үүргээ ухамсарлаагүй ийм хөнгөн нимгэн байдал нэвт ханхалдаг. Уг нь сонгогчид тэднийг тодорхой үзэл баримтлал, амлалтыг шинжин, гол нь олон нийтийн эрх ашгийг төлөөлүүлэхээр дөрвөн жилийн хугацаатай сонгосон. Гэвч хүндрэл тулгармагц шууд  "тарах" тухай ярьж байгаа нь тэд хаана, хэнийг төлөөлж суугаагаа бүрэн ухамсарлаагүй, хариуцлагын өмнө зөвхөн зугтах мэдрэмж нь хөгжсөн, илэн далангүй хэлэхэд нялх нойтон шинжийнх нь л илрэл юм. Үнэнийг хэлэхэд тэд байшингийнхаа гадна талаас үлээж буйг огтхон ч мэдрэхгүй хэрнээ байшин доторх улс төрийн нөхцөл байдалдаа түүртэж дуусаж байна. Мэдээж энэ бүхэн УИХ-ыг улс төрийн хатгүй, чадавхжаагүй, тоглоомын дүрмээ ойлгоогүй, эрээвэр хураавар нялхсын цуглаан болгож орхисны гай биз. Энэ бүх арчаагүй байдлаас болж парламентын нэр нүүрэнд багагүй шавар шавхай үсэрч байгаа нь хамгийн харамсалтай явдал юм. Парламентын засаглалын амин сүнс нь зөвшилцөл, мэтгэлцээн байдаг. Гэтэл манай хэдэн алиалагч санал зөрөх бүрдээ гарч ирээд л ямар нэгэн хэмжээсгүйгээр олон нийтэд эр эмгүй орилж байдаг болсон.

Яг жинхэндээ энэ танхимд суухаас үнэнээсээ залхсан хүн сүүлийн 30 жил лав гараагүй. Би хувьдаа үзээгүй. Дөнгөж хөл тавьж орж ирсэн нь эхлээд улстөрч болохын төлөө, хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө явдаг. Дараагийн шатаар өгссөн нь эрх мэдлийн үзүүрт хүрэхийн төлөө алхдаг. Байнгын хороо удирдах түвшинд хүрэх ч өнөөгийн хэд шиг ээлжлээд туудаг амар хоол байгаагүй. Одоо бол сайдын алба ээлжийн алба болтол монголын Төр доошоо унасан. МАН-ын гишүүдээс сайд болж үзээгүйг нь тоолох илүү хурдан. Бүгд ямар нэг байдлаар сэтэртэй дарга нар болцгоосон. Өмнө нь эрхбиш Төрийн түшээдээ мэддэг байлаа. Гэтэл одоо 126-гийн олонхыг ард түмнээрээ таних нь юу л бол. Манлайллаараа монголын ард түмэнд шинээр танигдсан гишүүн ганц хоёроос хэтрэхгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй. Хуучин гишүүд нь ч шилдгүүдийн дунд сүүл мушгиж, сүрэнд нь дарагдаж явсан ч өнөөгийн сүргээ толгойлох зэрэглэлд очсон шиг байна.

Ийшээ орж ирсэн л бол эргэж гарахыг хүсдэг нь нэгээхэн ч үгүй. Яаж дахин дэвших вэ гэдгээ л бодож байдаг. Юу үнэн, энэ үнэн. Яг өнөөдөр бол УИХ-ын гишүүнээр ахин сонгогдохын тулд ядаж зүсээ таниулахын төлөөх шог гараанууд явагдаж байна гэж харахад нэг их буруудахгүй. Бүрэн эрхийнх нь хугацаа талаасаа өнгөрөөд явж байхад бид өдөрт л нэг шинэ гишүүнтэй “танилцаж” байгаа биз дээ. Хамгийн гунигтай нь дахин сонгогдохын хүслэнтүүд маань гарч ирээд “УИХ таръя” хэмээн хэчнээн чангаар хашхирах тусам хэн ч сонсохгүй, хэн ч тоохгүй болж дээ. Тэдэн дотроос яг ажиллаж байгаа нь дэндүү цөөн байдаг. УИХ-ын намрын ээлжит чуулган нээгээд хоёр долоо хонож байгаа ч Хууль зүйн сайдын томилгооноос өөр юу ч хэлэлцсэнгүй. Төсвийн тодотгол нь тэдний хувьд хэддүгээрт эрэмбэлэгдэж байгааг сонгогч олон энэ удаа эрхбиш сайн харж авч байгаа биз ээ.

Өнгөрсөн жил эрх баригч нам дотоодын дайндаа мөн л хөл толгойгүй живж, төсвөө хэлэлцэж чадахгүй шившгээ хутгаж, ард иргэдийн аж амьдралыг яаж унагасан билээ. Өнөөдөр мөн л янзаараа, өөрчлөгдсөн юм алга. Зальтай зарим нь "УИХ-ыг тараая" гэчихсэн жүжиж харагдана. Хууль журмаа эрхбиш мэдэх байлгүй. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн Улсын Их Хурал хугацаанаас өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлж, түүнийг нь Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн тохиолдолд тарах ёстой. Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргана. Ийм учиртай. Түүнээс нэг хоёр гишүүн гарч ирж шоу дэглэснээр, хэсэг бусаг иргэн "УИХ-ыг тараая" гэж орилсноор тарахгүй. Энэ удаагийн парламентаас 84-өөс дээш гишүүн тогтоол өргөн барьж чадах уу. Тэгээд тэрийг нь бусад нь дэмжих үү. Үгүй шүү дээ. Тэгэхээр тэдний энэ алиа үзүүлбэрийг тоох хэн ч байхгүй. Тоож үзэхээр үнэ цэнтэй, нэр төртэй нь хэд билээ.

МАН сөрөг хүчин байхдаа ч, хамтарсан засгийн газар байгуулаад ажиллаж байхдаа ч үе үе санаанд нь нийцэхгүй, дур хүслийг нь хязгаарласан бодлого гарвал "УИХ-ыг тараах" тухай жүжиг тавьж гүйлддэг. Тэд энэ уриагаа зөвхөн улс төрийн шахалт, тактик болгон ашиглаж ирсэн л түүхтэй.

Энэ үед МАН-ын зүгээс АН-ын засаглалыг унагах, эсвэл хамтарсан засаг доторх эрх мэдлээ зузаатгах зорилгоор парламентыг тараах тухай хамгийн чанга дуугарч байсан ч эргээд дараа дараагийн сонгуульдаа улайран нэр дэвшиж байсан улстөрчдийн жишээг хэн ч сануулахгүй юм.

С.Бямбацогт... Тухайн үеийн байр суурь (2014-2015 он): АН-ын Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед эдийн засаг хямарч, "Шийдлийн" гэх хамтарсан засаг байгуулагдах шатанд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт маш хатуу байр суурь илэрхийлж байв. Тэрээр "Энэ УИХ, Засгийн газар эдийн засгийн хямралыг давж чадахгүй мухардсан. Хэрэв АН бидний тавьсан шаардлагыг хүлээж авахгүй бол УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж, ээлжит бус сонгууль зарлах ёстой" хэмээн хэвлэлийн хурлуудаар мэдэгдэж байв.

Парламентыг "мухардсан, тарах ёстой" гэж байсан тэрээр МАН засагт хамтран орсны дараа байр сууриа бүрмөсөн мартсан. Одоо энэ нөхөр өнөөдөр УИХ- ын дарга.

2016 оны сонгуульд Ховд аймагтаа дахин нэр дэвшиж сонгогдсон. Хожим нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Зам тээврийн сайд зэрэг өндөр албан тушаалуудыг дараалан хашсан.

2011 онд С.Батболдын (МАН) Засгийн газрын үед МАН, АН хамтарсан "Стандарт бус" засгийн газар байгуулаад байв. Энэ үеэр Сонгуулийн хуулийн тогтолцоо (пропорциональ уу, мажоритар уу гэдэг дээр) дээр хоёр нам тохиролцож чадахгүй гацахад МАН-ын нэр бүхий гишүүд "Сонгуулийн хуулиа баталж чадахгүй бол энэ УИХ хугацаанаас нь өмнө өөрөө тарах ёстой" гэх шахалтыг намынхаа удирдлага болон АН-д үзүүлж байв. Гэвч хуулиа тохиролцон баталмагц тарах тухай яриа нам дарагдаж, бүх гишүүд 2012 оны сонгуульд хуучин хугацаандаа нэр дэвшсэн юм. Ийм л алиалагчид шүү дээ. Итгэх хэрэгггүй...

Одоо зарим нь Ерөнхийлөгчийн сэнтийг сэрүүн зүүдлээд гүйж явах юм даа...

Б.Ганчимэг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.238.28.74)
    HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER How to Find Legitimate Crypto Recovery Companies? Who is the best hacker to recover bitcoin? How do I recover crypto from a scammer? Getting back lost, hacked Or stolen crypto? Do I need a hacker to recover my lost investment? To anyone reading this and is in need of recovery assistance. Hire a hacker to recover lost Or stolen bitcoin. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Details about how to reach them are provided below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I don’t know how to appreciate your good work. God will continue to bless you for being a life saver. I have no way to appreciate you than to tell people about your good services.
    2026 оны 10 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 3 цаг 21 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 48 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 3 цаг 55 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 4 цаг 4 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 5 цаг 6 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 5 цаг 17 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 6 цаг 3 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 6 цаг 44 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 6 цаг 53 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 7 цаг 33 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 9 цаг 39 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 9 цаг 58 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 10 цаг 15 мин Хулгайтай тэмцэхээ боль! 10 цаг 33 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 10 цаг 51 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 10 цаг 58 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 11 цаг 14 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 11 цаг 19 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 11 цаг 24 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 11 цаг 29 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top