x

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

/RIA Novosti/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Валдай" олон улсын хэлэлцүүлгийн клубийн 23 дахь удаагийн чуулганы нэгдсэн хурлын үеэр хурцадмал байдал, цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл, хиймэл оюун, дэлхийн шинэ дэг журам болон бусад тулгамдсан асуудлуудыг хөндөн ярьжээ.

Тэрбээр шинэ нөхцөлд Москва ямар улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн байгаа талаар, мөн Германы улстөрч Эгон Барын талаар , мөн дэлхий дахиныг ямар нөхцөл байдал сүйрлийн үр дагаварт хүргэж болзошгүй талаар ярьсан байна.

Хурцадмал байдлын хязгаар

Хамгийн хурц сэдвүүдийн нэг нь Балтын тэнгисийн нөхцөл байдал байв. Хэлэлцүүлгийг хөтөлсөн Фёдор Лукьянов ОХУ-ын хил орчимд хийж буй НАТО-гийн цэргийн сургуулилалт, Калининградад учирч буй аюул, Оросын хөлөг онгоцуудыг саатуулах оролдлогыг хурцадмал байдлыг даамжруулж буй үйлдэл гэж үзэж болох эсэхийг асуужээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уг асуултад хариулахдаа Москва хэнийг ч айлган сүрдүүлээгүй бөгөөд хэн нэгэн рүү довтлох бодолгүй байгааг онцолжээ. “2029 онд ч, 2030 онд ч, 2050 онд ч” хэн нэгэн рүү довтлохгүй гэж тэрбээр хэлсэн байна. Гэхдээ шууд халдсан тохиолдолд хариу арга хэмжээ авах шаардлагатай болно. Болзошгүй дайсан тооны хувьд хоёр дахин давуу тул тусгай хэрэгсэл ашиглахаас өөр аргагүй болно гэж В.Путин  хэлжээ. 

Тэрбээр хэлэхдээ “Орост байгаа шиг зэвсгийн хэрэгсэл дэлхийн өөр хаана ч байхгүй” гээд, Хэрэв Калининград болон Оросын бусад газар нутаг руу шууд халдахад хүрвэл Оросын мэдэлд байгаа бүх төрлийн зэвсгийг ашиглах асуудал “гарцаагүй бөгөөд нэн даруй” хэлэлцэх асуудлуудын жагсаалтад орно гэжээ.

Оросын хөлөг онгоцуудыг хүчээр эзлэн авах оролдлогыг В.Путин барууны орнуудын түрэмгий үйл ажиллагааны бас нэг хэлбэр хэмээн тодорхойлсон байна. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өгсөн цохилтын талаар хөндсөн байна. Эдгээр цохилт Орост хохирол учруулсан хэдий ч Оросын хариу арга хэмжээ илүү хүнд тусаж, Украины гангийн үйлдвэрлэлийн салбар хохирол амссан гэж тэрбээр мэдэгджээ.

Энэ бүхний цаана олон улсын харилцааны тогтолцоо бүхэлдээ гүнзгий өөрчлөгдөж буй илүү өргөн цар хүрээтэй үйл явц өрнөж байна гэж В.Путин онцолсон байна.

Шинэ бодит байдал ба дэлхийн шинэ дэг журам

В.Путин хурлыг нээж үг хэлэхдээ дэлхий дахинд гарч буй томоохон өөрчлөлтүүдэд үнэлэлт өгчээ. Түүний үзэж байгаагаар, хүн төрөлхтөн “цоо шинэ бодит байдлын” эхлэлд ирээд байгаа боловч тулгарч буй сорилтын цар хүрээг бүрэн ухамсарлаж амжаагүй байна.

Энд зөвхөн их гүрнүүдийн хүчний харьцаа өөрчлөгдөж байгаа тухай биш “хүний биологийн болон ёс суртахууны мөн чанар” мөн өөрчлөгдөж буй тухай юм гэж В.Путин онцолжээ.

Тэрбээр “өөрчлөлтийн нуранги”-д өртөхгүйн тулд болгоомжтой байхыг уриалаад, ийм нөхцөлд баримтлах бэлэн стратеги байхгүй бөгөөд алдаа гаргавал маш их үнэ цэнээр төлж болзошгүй гэж анхааруулсан байна.

Үүнтэй холбоотойгоор олон улсын харилцааны шинэ механизм бий болгох шаардлага тулгарч байна. Дэлхийн II дайны дараа байгуулсан олон улсын байгууллага, институциуд өнөөгийн бодит байдлыг бүрэн тусгаж чадахаа больсон. НҮБ-ын үйл ажиллагаатай холбоотой олон шүүмжлэл үндэслэлтэй, Африк, Ази, Латин Америкийн орнуудын ашиг сонирхлыг харгалзан тус байгууллагыг шударга, зохистойгоор шинэчлэхийг ОХУ дэмжиж байна гэж тэрбээр мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ, дэлхийн хамтын нийгэмлэг ирээдүйн тогтолцооны үндсэн хэлбэрийг одоогоор дөнгөж эрэлхийлж байна. Өмнөх хэм хэмжээ нэгэнт үйлчлэхээ больсон ч шинэ хэм хэмжээ хараахан бүрэлдээгүй байна. "Хүчтэй бол ухаан хэрэггүй" гэсэн зарчим зарим тоглогчийн хувьд удирдлага болж байх шиг харагддаг.  Гэвч энэ нь хэзээ ч сайн үр дүнд хүргэдэггүй” гэсэн байна. 

Гэхдээ В.Путин эмх замбараагүй байдал зайлшгүй гарна гэсэн дүгнэлтийг үгүйсгэсэн байна. Учир нь өнгөрсөн хугацаанд их гүрнүүд хоорондоо өрсөлдөхийн зэрэгцээ хамтран ажиллаж, харилцааны тогтолцоог бүрдүүлэн, тогтвортой байдлыг хадгалахыг эрмэлзэж ирсэн. Харин одоо өмнөх олон улсын институциуд хямарч буй нөхцөлд эрсдэлийг удирдах тал дээр хүлээх хариуцлага улам нэмэгдэж байна гэж тэрбээр хэлжээ. 

Хиймэл оюун ба шинэ аюул занал

В.Путин дэлхий дахинд тулгарч буй гол сорилтуудын нэгээр хиймэл оюуны хөгжлийг нэрлэжээ. "Одоогоор хиймэл оюун хүн төрөлхтний соёл, оюун санааны байдалд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. Харин улс орнууд үйл ажиллагаагаа цахим технологид тулгуурлахын хэрээр тусгаар тогтнолын тухай асуудал хөндөгдөж байна. Технологийн хөгжил нь урьд өмнө “Бүтээгчийн эрх мэдэл” гэж үзэж ирсэн зүйлд хүний оролцоо ямар байх вэ гэсэн илүү суурь асуудлыг ч хөндөж байна. Ийм оршин тогтнохуйн шинжтэй асуудлуудын шийдлийг хамтдаа эрэлхийлэх шаардлагатай” гэж тэрбээр хэлсэн байна. 

Хиймэл оюун аль хэдийн бие даан шийдвэр гаргах чадвартай болжээ. Гэтэл хүн шийдвэр гаргахдаа тооцоо, логик үндэслэлд тулгуурладгаас гадна, “зөн совин, мэдрэмж”, мөн хэвшмэл бус байдлаар сэтгэх чадвартай. Энэ асуудал цэргийн салбарт ялангуяа хурцаар тавигдаж байна. Хиймэл оюун байлдааны арга тактикийг сайжруулж байгаа ч сүйрэл, хохирлыг улам ихэсгэх эрсдэлтэй. Мөргөлдөөний хамгийн харгис хэлбэрүүдийг хязгаарлаж, дайн тулааныг явуулах дүрэм журмын асуудлыг дахин авч үзэх нь чухал. Хориг арга хэмжээний болон цэргийн сөргөлдөөний аль алинд хурцадмал байдал нэмэгдэх нь аюултай. Энэ нь хэзээ ч нэг талын үйлдлээр хязгаарлагддаггүй. Нэг талын үйлдлийн хариуд нөгөө тал алхам хийж, улмаар дэлхий дахиныг сүйрэлд хүргэж болзошгүй хурцадмал байдлын мөчлөг үүсдэг гэж В.Путин онцолжээ.

Энд тэрбээр цөмийн зэвсгийн талаар дурджээ. “Буу хананд өлгөөтэй байгаа л бол эцэстээ заавал буудаж л таарна” хэмээн тэрбээр хэлээд, ийм нөхцөл байдалд хүрэхээс бүх талаар зайлсхийх шаардлагатайг онцолсон байна. Зэвсэгт мөргөлдөөн гарч байсан, гарсаар ч байгаа, цаашид ч гарна. Гэхдээ хүн төрөлхтөн энэ аюултай үеийг даван туулж, хамгийн их сүйрэл дагуулах эрсдэлийг бодит байдал болохоос сэргийлэх шаардлагатай гэж тэрбээр хэлсэн байна. 

Өнгөрсөн үеийн сургамж ба ирээдүйн дүр зураг

Украины эргэн тойронд өрнөсөн сөргөлдөөнийг Орос эхлүүлээгүй гэж В.Путин онцолжээ. Украиныг Оросын эсрэг улс болгох, тус улсад цэргийн бааз байгуулах, орос үндэстэн болон орос сэтгэлтэй хүмүүст хүч хэрэглэх ёсгүй байсан гэж тэрбээр хэлсэн байна.

“Хэрэв бид амьдрахыг хүсэж байгаа бол эв найртай амьдарцгаая” гэж В.Путин уриалжээ. Улс орнуудын хооронд итгэлцлийг бий болгох нь нарийн төвөгтэй, эмзэг үйл явц бол хамгийн ойрын түншүүдийн ашиг сонирхол хүртэл бүрэн нийцэх боломжгүй. Тиймээс ОХУ өөрийгөө “зэвсэг барин” хамгаалахаас өөр аргагүй болсон гэж тэрбээр хэлээд “Оросыг устгахыг стратегийн үзэл баримтлал болгож болохгүй” гэж анхааруулсан байна.

Дэлхийн тогтолцооны ирээдүйн талаар ярихдаа В.Путин өмнө нь ноёрхож байсан гүрэн олон туйлт ертөнцийн бодит байдлыг хүлээн зөвшөөрч, дэлхийн улс орнуудын олонхтой хамтран ажиллаж сурахаас өөр аргагүй гэж онцолсон байна. Олон туйлт дэлхийн тогтолцоо бүрэлдэх нь зайлшгүй боловч түүнд хүрэх зам тогтворгүй, эрсдэлтэй байх болно гэж тэрбээр үзэж байгаа аж. 

В.Путин түүхийн сургамжид мөн онцгой анхаарал хандуулсан байна. Түүний хэлснээр, алсыг харсан бодлогогүй байдал, явцуу хэвшмэл хандлага нь ЗХУ-ын суурийг ганхуулж, улмаар задран унахад хүргэсэн. 1990-ээд онд Оросын удирдлага барууныханд таалагдахыг хичээж байсан. Харин эргэн харахад барууны орнууд ердөө л дэлхийн тогтолцоог өөрчлөн байгуулахыг зорьж, “аль болох том хэсгийг өөртөө авахыг” хүсэж байсан нь тодорхой болсон гэж В.Путин хэлжээ. Энд тэрбээр Германы улстөрч Эгон Барын талаар дурдсан байна. Тэрбээр Эгон Барыг “буурь суурьтай, мэдлэгтэй хүн” хэмээн тодорхойлжээ. Бар Зүүн, Төв Европт АНУ, ЗХУ-ыг оролцуулсан, өргөн эрх мэдэл бүхий Аюулгүй байдлын зөвлөл байгуулах санал дэвшүүлж байсан байна. Гэвч ЗХУ задран унасны дараа Европын хэмжээнд хамтын ажиллагааны замаар явахыг хүсээгүй хүчнүүд барууны орнуудад давамгайлсан. Харин Оросын хувьд туршиж, алдаж суралцах замаар үйл ажиллагаагаа явуулахад хүрсэн гэж В.Путин үзжээ.

Тэрбээр Евразийн томоохон түншлэлийг ирээдүйтэй чиглэлүүдийн нэг гэж үзэж байна. Түүний хэлснээр, энэхүү орон зайг хэрхэн зохион байгуулахаас дэлхийн тавцан дахь олон зүйл шалтгаална. Цаашид хөгжин цэцэглэхэд шаардлагатай хамгийн чухал зүйл бол бат бөх энх тайван юм.

Яриа хэлэлцээ ба хамтын ажиллагаа

Европын зарим улс Оростой харилцаагаа бие даан хөгжүүлэх боломжийг хаахыг оролдож буйг В.Путин “дарангуйлал” хэмээн нэрлээд, энэ нь ЗХУ-ын үеийнхээс ч илүү харгис хатуу байна гэж онцолжээ.

Тэрбээр хэлэхдээ, Москва Европын Холбоог задлахыг зориогүй, “Бид зөвхөн бүтээн байгуулж, хамтран ажиллахыг хүсэж байна” гэжээ. Шинэ “төмөр хөшиг”-ийг Орос бус, харин барууны орнууд босгохыг оролдож байгаа бөгөөд ийм бодлого эцэстээ зайлшгүй бүтэлгүйтнэ гэсэн байна. 

В.Путин Европт царцаасан хөрөнгүүдтэй холбоотой нөхцөл байдлыг мөн хөндсөн байна. Европын хэд хэдэн томоохон компанийн хөрөнгийг түр хугацаанд удирдах зорилгоор хэрэгжүүлж буй механизм нь Европын Холбооны нутаг дэвсгэрт Оросын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлсэн тохиолдолд Москвад хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж байна гэж тэрбээр хэлжээ. “Бид хэний ч хөрөнгийг булааж, хулгайлж, улсын мэдэлд шилжүүлээгүй” хэмээн тэрбээр хэлээд, нөхцөл байдал таатайгаар өрнөвөл удирдлагын хяналтыг Европын талд буцаан шилжүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Төгсгөлд нь тэрбээр Украины асуудлыг зохицуулах талаар ярьжээ. “Бид хэлэлцээг эхлүүлж, аль болох хурдан дуусгахад бэлэн байна. Гэхдээ мэдээж хэрэг, ОХУ болон манай ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх нөхцөлөөр” гэж В.Путин хэлжээ.

Харин газар нутгийг чөлөөлөх асуудалд юуны түрүүнд хүмүүс чухал. Тиймээс хэрвээ барууны орнууд болон Украин Оросын талын хувьд хүлээн зөвшөөрөгдөхүйц нөхцөлийг зөвшөөрвөл байлдааны ажиллагааг зогсоож, хоёр талын хохирлыг багасгах, мөн мөргөлдөөнийг зохицуулах боломжтой тохиролцоонд хүрэх нь хамгийн зөв хувилбар байх болно гэж тэрбээр мэдэгдсэн байна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Cynthia Johnson (95.181.236.55)
    legitimate crypto recovery companies / REVENANT CYBER HACKER A few months ago, I fell victim to a sophisticated online crypto scam that cost me $82,000 in USDT. It was one of the darkest moments of my life. I felt helpless, angry, and completely defeated. The scammers had disappeared without a trace, and every attempt to recover my funds seemed impossible. Then I was introduced to REVENANT CYBER HACKER, and everything changed. From the very first conversation, their professionalism and understanding gave me hope. They carefully reviewed my case, traced the stolen transactions, and worked tirelessly using advanced blockchain recovery tools. Within weeks, I received the news I thought I’d never hear: my $82,000 USDT was successfully recovered. I was overwhelmed with relief and gratitude to REVENANT CYBER HACKER, who not only returned my lost funds but also restored my peace of mind and trust. Today, I share my story not out of pride, but as a warning and a testament. Crypto scams are real, and anyone can fall victim. But there’s also hope: REVENANT CYBER HACKER proved that with expertise, integrity, and relentless effort, lost funds can be reclaimed. They didn’t just recover my money; they restored my trust in accountability. If you’ve been scammed in the crypto world, don’t give up. Seek help from professionals who truly know what they’re doing, just like REVENANT CYBER HACKER did for me. Kindly reach out to their handle below… Email : revenantcyberhacker ( @ ) gmail (. ) com Telegram: revenantcyberhacker WhatsApp: + 1 (208) 425-8584
    2026 оны 10 сарын 18 | Хариулах
  • HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.238.28.75)
    HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER How to Find Legitimate Crypto Recovery Companies? Who is the best hacker to recover bitcoin? How do I recover crypto from a scammer? Getting back lost, hacked Or stolen crypto? Do I need a hacker to recover my lost investment? To anyone reading this and is in need of recovery assistance. Hire a hacker to recover lost Or stolen bitcoin. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Details about how to reach them are provided below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I don’t know how to appreciate your good work. God will continue to bless you for being a life saver. I have no way to appreciate you than to tell people about your good services.
    2026 оны 10 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 5 цаг 10 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 5 цаг 19 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 5 цаг 23 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 5 цаг 27 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 6 цаг 1 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 7 цаг 36 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top