x

О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон

рдчилсан намын дарга О.Цогтгэрэл өнөөдөр /2026.10.02/ Ардчилсан намын улс төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг танилцууллаа.

О.Цогтгэрэл:

-"Хурлын шийдвэрийн талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өглөө. Бүлгийн гишүүд өнөөдөр төсвийн хэлэлцүүлэгтэй учраас чуулганд оролцож байна. Ардчилсан намын Улс төрийн зөвлөл дээр хоёр асуудлыг хариуцлагатай хэлэлцсэн. Нэгдүгээрт, МАН-ын олонхын Засгийн газарт хариуцлага тооцох асуудал, хоёрдугаарт, одоо үргэлжилж буй төсвийн хэлэлцүүлгийн талаар мэдээлэл солилцсон. Сүүлийн үед эрх баригч МАН-ын дотоод зодоон төрийн зовлон, түмний зүдгүүр болсон ийм өдрүүд үргэлжилж байна. Дотоод зодооноо бусдад наах, Ардчилсан намд нялзаах, асуудлыг зөвхөн Ардчилсан намаас болж буй мэтээр төөрөгдөл үүсгэж байна. Үүнд бид анхаарч ажиллах ёстой гэдгийг бүлгийн гишүүд хэлж байна.

Мөн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэхийг манай Улс төрийн зөвлөлийн зүгээс тавьж байгаа.

Өнөөдөр Улс төрийн зөвлөл хуралдаж байх үеэр Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын мэдээлэл дээр Ардчилсан намын шаардлагыг хүлээж авна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Эхний шаардлага болох Батлан хамгаалахын сайд Л.Батлутад хариуцлага тооцож, огцруулах шаардлагыг хүлээж авна гэсэн байр суурийг илэрхийлсэн гэж ойлгосон. Хоёрдугаарт, улсын төсвийн хэлэлцүүлэг өрнөж байна. Ардчилсан намаас иргэдийн орлогыг хамгаалах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр байнга байр сууриа илэрхийлдэг. Төсөв дээр барьж байгаа байр суурь бол цалин, тэтгэврийг нэмэх ёстой. Үүнийг бодитой орлого болгон нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэхдээ үрэлгэн төсвийг хас гэсэн байр суурьтай байгаа. Ерөнхий сайдын албан мэдээлэл дээр Ардчилсан намын шаардлагыг хүлээн авч байгааг илэрхийлсэн байгаа гэж ойлгосон. Үүнийг албан сувгаар мэдээлэл авч, үнэхээр шаардлага хангасан эсэхийг тодруулна" гэв.

-Улс төрийн зөвлөлөөс яг ямар шийдвэр гаргасан бэ?

-Бүлгийн хүрээндээ асуудлаа ярилцаж байна. Шаардлага биелсэн эсэх дээр та бүхэн шийдвэрээ гаргах нь зүйтэй. Цалин, тэтгэвэр нэмэх асуудал дээр Ардчилсан нам улс төрийн намын хувьд идэвхтэй байр суурийг илэрхийлж, үнийн өсөлтийн эсрэг тодорхой бодлого барьж ажиллах саналуудыг өгсөн.

-Засгийн газрыг огцруулах нь дараагийн эрсдэлүүдийг бий болгоно гэсэн зүйл яригдаж байна. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Олон таамаг байгаа. Мэдээж ээлжит бус сонгууль гэх мэт янз бүрийн зүйлсийг ярьдаг. Ардчилсан намын зүгээс төрийн тогтвортой байдлын талаар хэзээ ч байр суурь илэрхийлж байгаагүй. Монголын төрийн тогтвортой байдал гэдэгт төрийн эрх барих дээд байгууллага буюу парламент орно. Засгийн газар өөрчлөгдөх, солигдох, хариуцлага тооцох асуудал бол аль ч парламентын засаглалтай оронд байдаг зүйл. Харин парламент тарах зүйл гэдэг нь хүсэхээр зүйл биш. Засгийн газар огцрох нь төрийн тогтвортой байдлын хариуцлагын асуудал юм.

-Батлан хамгаалахын сайд Л.Батлутад хариуцлага тооцох нь та бүхний шаардлага бүрэн биелсэн гэж үзэж болох уу?

-Үүнийг Ардчилсан намын бүлэг дээр ярилцана.

-Нэн тэргүүний АН-ын шаардлага юу вэ?

-Ардчилсан нам үндсэндээ үе шаттай ярих юм бол ардын хүүхдийн амь нас үнэгүй байна. Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох эсэх асуудал дээр хариу ирээгүй учраас Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг тавьсан. Процесс ийм байдлаар үргэлжилж байна. Гэхдээ Ардчилсан нам хэзээ ч төрийн тогтворгүй байдлын төлөө яваагүй. Аль болох төр тогтвортой байх ёстой. Бодлого тогтвортой хэрэгжих ёстой. Эрх баригч намын зодоон, үймээн хүний зовлон битгий болоосой гэдэг байр сууринаас асар хүлээцтэй байсаар ирсэн.

-Ардчилсан намын бүлгийн даргын асуудлыг хэзээ шийдэх вэ?

-Удаа дараа бүлгийн даргын асуудлыг шилжүүлэх талаар ярьдаг. Түр хойшлуулъя гэдэг саналыг хэлдэг. Тун ойрын үед бүлгийн ээлжит хурал дээр бүлгийн даргаа шилжүүлнэ.

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн асуудал дээр шүүхээс нэмэлт тайлбар хийсэн. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Н.Алтанхуяг бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бүрэн боломжтой, ялах боломжтой кандидат. Мөн гурван шатны шүүхээр цагаадсан хэргийг шүүхээр чирэгдүүлж байгаа нь өөрөө улс төрийн захиалгат хэрэг гэж бодож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.238.28.74)
    HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER How to Find Legitimate Crypto Recovery Companies? Who is the best hacker to recover bitcoin? How do I recover crypto from a scammer? Getting back lost, hacked Or stolen crypto? Do I need a hacker to recover my lost investment? To anyone reading this and is in need of recovery assistance. Hire a hacker to recover lost Or stolen bitcoin. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Details about how to reach them are provided below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I don’t know how to appreciate your good work. God will continue to bless you for being a life saver. I have no way to appreciate you than to tell people about your good services.
    2026 оны 10 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 3 цаг 52 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 4 цаг 26 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 4 цаг 35 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 5 цаг 37 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 5 цаг 48 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 6 цаг 34 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 7 цаг 15 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 7 цаг 24 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 8 цаг 4 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 10 цаг 10 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 10 цаг 29 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 10 цаг 46 мин Хулгайтай тэмцэхээ боль! 11 цаг 4 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 11 цаг 22 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 11 цаг 29 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 11 цаг 45 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 11 цаг 51 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 11 цаг 55 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 12 цаг 0 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top