x

Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын байранд зохион байгуулсан “Дэлхийн хүнсний өдөр”-ийн үйл ажиллагаанд оролцож, Монгол Улсын байр суурь, хэрэгжүүлж буй бодлого, санаачилгын талаар үг хэлэв.

Энэ жилийн Дэлхийн хүнсний өдрийг “Өнөөдрийн инноваци, маргаашийг тэтгэнэ” уриан дор тэмдэглэж буйг онцолж, шинэлэг шийдэл, дэвшилтэт технологи, шинжлэх ухаанд суурилсан бодлого, олон талт түншлэл нь хүнсний аюулгүй, хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Сайд Б.Батцэцэг Монгол Улсын хувьд бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт мэдлэг, туршлагыг орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулах нь тогтвортой хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд чухал болохыг тэмдэглэв. Энэ хүрээнд Монгол Улсын санаачилгаар 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан бөгөөд UNCCD COP17-ын хүрээнд дэвшүүлсэн “Тал хээрийн санаачилга” нь бэлчээр, ус-газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдлээр дамжуулан газар, ус, бэлчээр, хүнсний тогтолцооны харилцан уялдааг бэхжүүлэхэд чиглэж буйг онцлов.

Мөн Монгол Улс хүнсний хангамж, аюулгүй байдлыг бэхжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнүүдийг хэрэгжүүлж буйг танилцуулав. Тэрбээр тогтвортой хүнсний тогтолцоог төлөвшүүлэх, бэлчээрийн тогтвортой менежментийг бэхжүүлэх, малчид, тариаланчдын амьжиргааг дэмжих чиглэлээр НҮБ, түүний системийн байгууллага, тэр дундаа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон хөгжлийн түншүүдтэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийн төлөө байгааг илэрхийлсэн талаар ГХЯ-наас мэдээллээ. 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.238.28.74)
    HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER How to Find Legitimate Crypto Recovery Companies? Who is the best hacker to recover bitcoin? How do I recover crypto from a scammer? Getting back lost, hacked Or stolen crypto? Do I need a hacker to recover my lost investment? To anyone reading this and is in need of recovery assistance. Hire a hacker to recover lost Or stolen bitcoin. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Details about how to reach them are provided below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I don’t know how to appreciate your good work. God will continue to bless you for being a life saver. I have no way to appreciate you than to tell people about your good services.
    2026 оны 10 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 58 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 20 цаг 5 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 20 цаг 18 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 20 цаг 25 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 20 цаг 31 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 21 цаг 17 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 21 цаг 23 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 21 цаг 38 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 21 цаг 53 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 23 цаг 6 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 2026-11-20 Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 2026-11-20 Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 2026-11-20 У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 2026-11-20 Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо 2026-11-20 Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ 2026-11-20 Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ 2026-11-20 ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 2026-11-20 Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 2026-11-20 С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг...
Top