x

Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна

УИХ-ын чуулганы  баасан гаригийн /2026.10.02/ хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хуулийн төслийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан танилцуулав. 

Байнгын хорооны дүгнэлтийг танилцуулсны дараа Эдийн засаг, хөгжлийн сайд Б.Энхбаяр гишүүдийн асуултад хариуллаа.

-УИХ-ын гишүүн Ч.Анар: 

-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэсэн хэр нь хамгийн тогтворгүй хууль. Энэ хууль нийт өнгөрсөн удаа 22 удаа төсөв дагаж орж ирсэн. Одоо 23,24 дэхь өөрчлөлт. Энэ хууль 2010 онд төсвийг улс төрийн зорилгоор, эрх мэдлийн хувиарлалтын зорилгоор хөдөлгөхгүй гэж батлагдсан. Энэ хуулийг байнга өөрчлөхгүй байхыг яагаад оруулж ирсэнгүй вэ? Төсвийн тогтвортой байдлын тухай зөвлөл хараат бус уу, тийм байж чаддаг уу? Улс төрийн нөлөөнд орохгүй байж чадах уу?

– УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

–Төсвийн тогтвортой байдлын тухай хууль тогтвортой байх асуудлыг хөндлөө. Энд юу хэлэхийг хүсэж байна гэвэл Монгол Улсын эдийн засгийн өөрийн онцлог байна. Төсвийн орлого үндсэндээ эрдэс баялгийн салбарын үйл ажиллагаа экспорт орлогоос өндөр хамааралтай хэлбэлзэлтэй байгаа түүхий эдийн үнэ экспортын хэмжээ. Сүүлийн үед гадаад зээлийн ашиглалт, ашиглалттай холбоотой хууль эрх зүйн орчин, томоохон төсөл хөтөлбөр, гадаад зээлийн ашиглалт нэмэхэд Төсвийн тогтвортой байдлын хууль тодорхой хэмжээнд хязгаарлалт болдог. Үүнийг бид хавар шийдсэн. Эрдэнэбүрэнгийн ЦС, Нефть боловсруулах Алтанширээгийн үйлдвэрийг тусад нь гаргаж тооцсон.

Тэгэхээр тухайн цаг үед нь тааруулаад Монгол Улс тухайн үеийнхээ макро эдийн засгийн нөхцөл байдал гадаад эдийн засгийн идэвхжилтэй холбоотой өөрчлөлтүүдээ хийгээд явж ирсэн. Үүний өөрчлөлттэй холбоотойгоор муудсан зүйл байхгүй. Гадаад өрийн харьцаа зохистой хэмжээнд дээд хязгаартаа хүрэхгүй, хуулийн хүрээнд байна, ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ 30 хэдэн хувьтай тогтвортой байж байна, Монгол Улсын зээлжих зэрэглэл өндөр байна. Валютын нөөц 8,9 тэрбум доллар хүрээд байна, экспорт сайн явж байгаа. Гадаад орчны өөрчлөлттэй холбоотойгоор шатахуун дээр тодорхой хэмжээний саатлууд үнийн өсөлтүүд, инфляцын гэнэтийн шокууд орж ирж байна. Түүний хариу арга хэмжээг авахын тулд тогтвортой байдлын хуулиа шаардлагатай бол өөрчлөөд хурдан шуурхай арга хэмжээ авах бололцоог  бүрдүүлэхийн тулд энэ хууль эрх зүйн өөрчлөлтийг тохируулан хийгээд явж байгаа.

Ийм цаг үед аль болох засаг мэдрэмтгий хариу арга хэмжээг хурдан шуурхай авч чадахаас дотоод эдийн засаг иргэдийнхээ орлогыг, ААН-үүдээ хамгаалах л шаардлагатай арга хэмжээг авч чадна. Энэ тулд шаардлагатай зарим өөрчлөлтийг хийнэ. Гадаад зэлийн асуудал шийдэгдвэл 24 оных руу буцаж очно. Монгол Улсын онцлог эрдэс баялгийн салбарын орлогоос хамаарч, хэлбэлзэж байна. Эдийн засгаа бүтэн төрөлжүүлж чадаагүй байна. ХАА-н хөнгөн хүнсний үйлдвэрүүд болон аялал жуулчлалын салбараа босгох бодлого хэрэгжүүлээд явж байна. Мөн шинэ эдийн засгийн буюу одоо хиймэл оюун ухаан, мэдээллийн датанууд, эрчим хүчний сэргээгдэх төслүүд гээд олон ажлууд хийгдэж байгаа хэдий ч эрдэс баялгийн салбарын хамаарал өндөр хэвээрээ л байгаа. Энэ хамаарлыг хэрхэн багасгах вэ, тэр хүрээнд энэ өөрчлөлтүүдийг хийхээс аргагүй нөхцөл байдалтай байна. Тэгэхээр хүсэж хийгээд байгаа юм биш, шаардлага үүсээд л байгаа юм. Аль болох эдийн засгаа хохирол багатай даван туулах хариу арга хэмжээг авна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.238.28.74)
    HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER How to Find Legitimate Crypto Recovery Companies? Who is the best hacker to recover bitcoin? How do I recover crypto from a scammer? Getting back lost, hacked Or stolen crypto? Do I need a hacker to recover my lost investment? To anyone reading this and is in need of recovery assistance. Hire a hacker to recover lost Or stolen bitcoin. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Details about how to reach them are provided below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I don’t know how to appreciate your good work. God will continue to bless you for being a life saver. I have no way to appreciate you than to tell people about your good services.
    2026 оны 10 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2 цаг 55 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 21 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 3 цаг 29 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 3 цаг 38 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 4 цаг 40 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 4 цаг 51 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 5 цаг 37 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 6 цаг 18 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 6 цаг 27 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 7 цаг 7 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 9 цаг 13 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 9 цаг 31 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 9 цаг 49 мин Хулгайтай тэмцэхээ боль! 10 цаг 7 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 10 цаг 24 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 10 цаг 32 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 10 цаг 48 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 10 цаг 53 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 10 цаг 58 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 11 цаг 2 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top