x

Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ

"Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон сууцны түрээслээд өмчлөх хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг аравдугаар сарын 10-24-ний өдрүүдэд 100 хувь цахимаар зохион байгуулахаар болсон байна.

Иргэд www.tosk.gov.mn цахим хуудсаар ДАН системээр нэвтэрч бүртгэлд хамрагдана.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэд арваннэгдүгээр сарын 1-нээс орон сууцандаа нүүж орох боломжтой.

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон сууцны түрээслээд өмчлөх хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлтэй иргэд юуг анхаарч бэлтгэх талаар товч мэдээлэл хүргэе.

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ?

  • ​Төрийн албан хаагч

  • Хувиараа бизнес эрхлэгчид

  • Залуу гэр бүлүүд

  • ​Ахмад настан

  • 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл

  • Өрх толгойлсон иргэн

  • Байгалын гамшигт орон гэрээ алдсан өрх

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

Хамгийн эхний төсөл: Солонго 1 хороололд (2042 өрх)

Түрээслээд өмчлөх орон сууц гэж юу вэ?

Түрээслээд өмчлөх орон сууц гэж түрээслэгч нь түрээслэж байгаа орон сууцаа өмчлөх зорилгоор 5 хүртэлх жилийн хугацаанд түрээсийн төлбөрөөс гадна нэмэлт төлбөр төлж хуримтлуулан тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг төлсөн тохиолдолд орон сууцны зээлд хамрагдан түрээсийн орон сууцаа худалдан авч өмчлөх боломжтой орон сууцыг хэлнэ.

Бүрдүүлэх материал жагсаалт

Үндсэн болон Хамтран түрээслээд өмчлөгч нарын:

• Иргэний үнэмлэхний хуулбар /лавлагаа/, цээж зураг

• Түрээсийн гэрээ

• Өргөдлийн маягт бөглөх /БХБ-ын сайдын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 90 тоот тушаалын хоёрдугаар хавсралт/

• Орлого тодорхойлох баримт бичиг (ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгч түрээслэгчийн хувьд орлого нотлох баримт)-ийн хуулбар

• Өөрийн өмчлөлийн инженерын хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа

Түрээсийн үнэ

Түрээсийн орон сууцны үнийн тухайд нийслэл Улаанбаатар хотод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5–2 хувиар тооцож, мөн холбогдох зохих журмуудыг тусгаж шинэчилсэн. Тус журмуудын хүрээнд түрээсийн орон сууцны үнийг 1 м.кв тутамд 11000–15000 төгрөг байхаар зохицуулсан.

Түрээсийн орон сууц өмчлөх иргэнд тавигдах хариуцлага

Түрээслээд өмчлөгч нь гэрээнд заасан төлбөр төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө 14 ба түүнээс дээш өдрөөр хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, төлбөрийг төлүүлнэ.

Тавигдах шаардлага

  • Улаанбаатар хотод байнга оршин суудаг, эрх зүйн бүрэн чадалтай, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байх

  • Гэр хороололд амьдардаг, өөрийн өмчлөлийн инженерын хангамжтай орон сууцгүй, эсхүл өмчилж байгаагүй байх

  • Тогтвортой ажлын байртай, тухайн байгууллагадаа нэгээс дээш жил ажилласан байх.

  • Орон сууцны төлбөрийн нийт дүнгээс иргэн өөрийн боломжит хэмжээгээр урьдчилгаа төлбөрийг төлж болно.

  • Өрхийн сарын дундаж орлогын 45 хувиас илүүгүй нь дор дурдсан төлбөрийг төлөхөд хүрэлцэхүйц байх.

➤ Түрээсийн төлбөр

➤ Орон сууцны өмчлөх төлбөр

  • Шүүхийн шийдвэрийн дагуу өр, төлбөрийн үүрэг хүлээгээгүй байх

  • Төрөөс хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдаж байгаагүй байх

  • Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэнд тавигдах шаардлагыг хангасан байх.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • BITCOIN & CRYPTO SCAM RECOVERY SPECIALIST HIRE // WIZARD GEO COORDINATES RECOVER (85.114.138.43)
    BITCOIN & CRYPTO SCAM RECOVERY SPECIALIST HIRE // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Good day everyone on the internet. My name is Evanise Francisco. It is a pleasure to introduce WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER to everybody on how they help me recover my lost bitcoin. I fell victim to a crafty scam, but just when I thought all hope was lost, WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER emerged as a beacon of light. For a fact, bitcoin is true and is the future of world currencies. I have been using it until I lost $600,000.00 USD in the hands of unregulated brokers. I found myself in a state of panic and despair. I never thought I could get back my funds until I approached them with my problems and provided all the necessary information. It took them 72 hours to recover my funds and I was amazed. In conclusion, if you find yourself ensnared in the tangled web of bitcoin theft, Don’t hesitate to reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I recommend them as a genuine hacker, they have assisted numerous individuals in recovering their lost funds. I promised to inform everyone about their service.
    2026 оны 09 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 3 цаг 28 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 55 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 4 цаг 2 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 4 цаг 11 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 5 цаг 13 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 5 цаг 24 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 6 цаг 10 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 6 цаг 51 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 7 цаг 0 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 7 цаг 40 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 9 цаг 46 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 10 цаг 4 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 10 цаг 22 мин Хулгайтай тэмцэхээ боль! 10 цаг 40 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 10 цаг 58 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 11 цаг 5 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 11 цаг 21 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 11 цаг 26 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 11 цаг 31 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 11 цаг 35 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top