x

Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална

Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн Ерөнхий ассамблей болон Зохицуулах хорооны хуралдаан БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 17-нд боллоо.

Тус үйл ажиллагааг БНСУ-ын Хууль тогтоомжийн яам зохион байгуулж, БНСУ-аас Хууль тогтоомж боловсруулах яам (MOLEG)-ны сайд Чо Вон Чоль, Монгол Улсаас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, Тайландын Хаант Улсын Төрийн зөвлөлийн Ажлын алба, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хууль зүйн яам, Ардчилсан Холбооны Бүгд Найрамдах Балба Улс /Непал улс/-ын холбогдох яамны төлөөлөгч нар оролцов.

Хуралдаанаар Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн 2026 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг хэлэлцэхээс гадна Непал Улсын Хууль зүй, парламентын хэргийн яамны тус Зөвлөлд гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээн авч, хэлэлцэн, гишүүн улсаар  элсүүллээ. Мөн тус зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийн дагуу Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамыг 2027 оны Ерөнхий ассамблейн даргаар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хууль зүйн яамыг 2027 оны Зохицуулах хорооны даргаар сонгов.

Энэхүү шийдвэрийн дагуу Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн Ерөнхий ассамблейн үйл ажиллагааг даргалан ажиллана. Мөн тус Хуралдаанаар Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн 2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хууль тогтоомжийн салбар дахь хиймэл оюуны хэрэглээ, улс орнуудын хууль тогтоомжийн мэдээллийн сангийн хөгжил, гишүүн байгууллагуудын хамтарсан судалгааны чиглэлд анхаарал хандуулахаар тогтлоо.

Төлөвлөгөөнд туссан онцлох үйл ажиллагаанаас дурдвал 2027 оны 5, 11 дүгээр сард “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажиллагаанд хиймэл оюун ашиглах асуудал болон үүнтэй холбогдох хууль тогтоомж”, “Хууль тогтоомжийн мэдээллийн сангийн хөгжүүлэлт” сэдвээр  туршлага солилцох цахим семинарыг зохион байгуулна.

2027 оны Ерөнхий ассамблей болон Зохицуулах хорооны хуралдааныг 2027 оны 9 дүгээр сарын 8-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 41 мин 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 45 мин Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 54 мин Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 58 мин Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 1 цаг 14 мин Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 1 цаг 21 мин Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 1 цаг 36 мин Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 4 цаг 37 мин iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 4 цаг 43 мин Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 4 цаг 48 мин Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 4 цаг 55 мин М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 6 цаг 8 мин "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 6 цаг 30 мин Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 6 цаг 40 мин Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 6 цаг 45 мин МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 6 цаг 56 мин Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  7 цаг 6 мин Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 7 цаг 41 мин Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 8 цаг 0 мин М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 8 цаг 8 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Хэлгүй бол төргүй 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг... SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгө... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, О... Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ б...
Top