x

Бид бол монголоид хүмүүс

Хүмүүс хэдийгээр нэг газраас түүхийн тодорхой нэг үед үүссэн, нэг гаралтай боловч хэдэн арван мянган жилийн турш дэлхий ертөнцөөр нэг тархан суурьшжээ. Байгаль цаг уурын янз бүрийн нөхцөлд тэндээ тохирсон аж ахуй эрхлэсээр гадаад төрх, биеийн пропорц, арьсны болон нүүр царайны төрх өөр өөр болсон байна. Энгийн жишээ хэлэхэд Африкаас нүүн тархсан хар арьст хүмүүсийн нэг хэсэг нь умар зүгт байршжээ. Энд нарны туяа бага тусдаг учир хүмүүс Д витамины дутагдалд орж. Ингэснээр яс хэврэгшинэ. Нарны туяа илүү хүлээж авахын тулд түүхийн явцад хүний арьсны өнгө цайвар болж эхэлжээ. Өөр нэг жишээ: Европоид хүмүүсийн 25 орчим нь хөх болон цэнхэр нүдтэй байдаг. Хамгийн анхны гэршүүлсэн амьтан болох ямааны сүү ууж сурсан ба эндээс аяндаа нүд цэнхэр болж эхэлжээ гэдгийг хэдэн жилийн өмнө Английн генетикчид тогтоосон.

Хүний популяц янз бүрийн төрхтэй нь нүдэнд ил харагдах учир тэднийг нэн эртнээс хооронд нь ангилан нэрлэх болов. Библид тэмдэглэснээр хүмүүсийг шар арьстан, цагаан арьстан, хар арьстан гэж ялгасан байдаг. Эртний египтчүүд хар, шар, цагаанаас гадна өөрсдийгөө “улаан” хэмээн дөрөв ангилдаг байжээ. Эртний аль ч ард түмэн хүний үүлдрийг юун түрүүн арьсны пигментийн өнгөөр нь ялгаж ангилан хэлэлцдэг байлаа.

Хүний үүлдрийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр анхлан ангилсан хүн бол алдарт ангилал зүйч Карл Линнэй юм. Тэрээр хүний үүлдрийг дөрөв ангилаад физиологи төдийгүй сэтгэл зүйн тодорхойлолт өгчээ. Тухайлбал, европ хүн гэдгийг шар үстэй, сингвиник темпераменттай, шөрмөслөг, хөдөлгөөнтэй, ухаалаг, шинэлэг санаатай, хууль мөрдөмхий гэсэн бол ази хүнийг шар царайтай, меланхолик темпераменттай, харгис, харамч, эд баялагт дуртай, хэлхгэр хувцастай, бусдыгаа дагамтгай гэж тодорхойлсон байна. Мэдээж энэ тодорхойлолт өнөөгийн өндөрлөгөөс огт хүлээн авах бололцоогүй ч анхны ангилал зүй хийх гэсэн оролдлого юм.

Линнэйгээс хойш хүний үүлдрийн ангилал зүйг эрдэмтэд олон янзаар үйлдсэний дотор алдарт биологич Кювье, Бюффон, Блюмэнбах, аугаа философч Кант нар ч багтана. Харин Германы философч Христоф Майнэр хүний үүлдрийн ангилалд европоид, монголоид, нигероид хэмээн латинжсан нэр анх өгсөн. Тэрээр төрх, төс гэсэн утга бүхий  “–оид” гэсэн латин үгийг дагавар болгон хэрэглэжээ. Ер нь биологи, анагаах, эм зүй, хими, хууль, геологи, минерлоги гэх мэт шинжлэх ухааны салбаруудын нэршилд латин нэр томъёо өргөн хэрэглэдэг. Майнэр ангилал хийж байх 1740-өөд оны үед европчууд азийнхны тухай хомс ойлголттой байв. Ази хүмүүсээс тэдний хамгийн сайн таньдаг нь Евроазийг тэр чигээр нь эзэлж Монголын их эзэнт гүрнийг байгуулсан монголчууд байлаа. Иймээс л тэрээр “монголоид” хэмээх нэр сонгосноо тайлбарлажээ. Үүнийг японоид, тунгусоид, тибэтоид, вьетнамоид гэж нэрлэж ч болох л байсан байх, ердөө л нэр томъёо болохоор цаад тодорхойлолтод огт нөлөөлөхгүй.

Дунд сургуулийн 8-р ангид үздэг “Хүний биеийн анатом” хэмээх сурах бичигт  “–оид” гэсэн латин үгийг “-жуу” гэж орчуулаад монголжуу, европжуу, нигержүү арьстан гэж нэрлэсэн нь тун оновчтой болжээ. Монголоид гэдэг нь монгол үндэстнийг хэлээд байгаа юм биш, Төв болон Зүүн Ази, Зүүн Өмнөт Ази, Хойт туйл, Америк, Номхон далай, Мадгаскар арал, Өмнөт Азийн зарим хэсэгт оршин суух уугуул үндэстнийг хамруулсан хүний үүлдрийн нэршил юм. Монголоид буюу монголжуу хүмүүсийн гадаад төрх, нүдний байрлал, биеийн пропорц зэрэг нэлээд үзүүлэлт нь хоорондоо төстэй ажгуу.

Хүний үүлдрийн хамгийн анхны буурьтай ангилал хийсэн Блюмэнбах “монголоид” гэсэн энэ нэршлийг шууд авч хэрэглэснээс хойш шинжлэх ухааны тогтсон нэр томъёо болон үлджээ. Блюмэнбахаас хойш хүний үүлдрийн ангилалыг маш олон эрдэмтэд дэлгэрүүлэн олон үүлдэр, дэд үүлдэрт хуваан ангилж судалж дэлгэрүүлсэн боловч мөнөөх аль Библийн үед нэрлэж байсан цагаан арьстан буюу европоид, шар арьстан буюу монголоид, хар арьстан буюу нигероид гэсэн үндсэн гурван ангилал суурь болон үлдсэн. Зарим эрдэмтэд хүний үүлдрийг бараг нэг зуу хүргэн ангилсан ба үүнийхээ гаргалгааг популяц, генетик, социологи, соёл, цаг уур, этнологи, физиологи, лингвистик зэрэгт түшиглэсэн байдаг. Шинжлэх ухааны бишээр ардын маягаар хуваасан өөр ангилал ч бий. Тухайлбал монголоидыг ихэнх нь шар арьстан гэдэг байхад жишээ нь монголчууд хоорондоо европ хүнийг шар арьстан гэж нэрлэдэг. Европоид гэсэн нэршлийг англи хэлээр кавказоид эсвэл кавказиан (caucasian) гэдэг. Энэ нь Блюмэнбахын эндүүрэл, учир нь хүн анх Кавказын нуруунд үүссэн гэсэн үзэл тэр үед ноёлож байжээ. Өнөөгийн монгол хүний (бас оросуудын) хувьд кавказ хүн гэхээр гүрж, армян хүн санаанд орно. Зурагтаар гарах америк кинонд “сaucasian” гэсэн нэр гарахаар манайхан “кавказ хүн” гэж орчуулах нь их. Уг нь бидний нэрлэдгээр европ хүн, эсвэл цагаан арьстан гээд буй хэрэг юм л даа.

Сонирхуулахад Японы Хакойда аралд цөөн үлдсэн айну үндэстнийг монголоидод ч, европоидод ч оруулж болдоггүй. Учир нь тэд монголжуу төрхийн царайтай авч биеийн пропорц нь хөл урт, цээж богино, өөрөөр хэлбэл европоид жинжтэй гэнэ. Мөн Африкийн эвэрт суурьшсан этоип, сомали үндэстэн хар арьстай мөртөө царайны болон биеийн пропорцийн хувьд европжуу хүмүүстэй яг адил.

Хүний гарал үүсэл, нүүдэл, хувьслын талаар өдгөө шинжлэх ухаан эцсийн үгээ хэлж чадаагүй л явна. Гээд юутай ч хүн буюу хомо сапенс нэг гарал үүсэлтэй нь нэгэнт батлагдаж олон жил амь бөхтэй явсан арьсны үзэл буюу расизмд үхлийн цохилт өгч чадсан. Ялангуяа нэн эртний өгөршсөн яснаас митохондрын ДНХ гаргаж авч чаддаг болсноос хойш хүний гарал үүсэл, нүүдлийн тухай асар их баримт тодорхой болж байна.

ХХ зууны эхэн үед сонгодог антропологи буюу хүн амын төрх байдлын (расологийн) ангиллыг ялангуяа Германы эрдэмтэд боловсруулах болсон. Энэ чиглэлээр гол судалгаа хийж байсан Германы нэрт физик-антропологич бол Эгон фон Айкштэдт (Egon von Eickstedt, 1892–1965) юм. Тэрбээр дэлхийн хүн амыг биеийн галбир, царайны төрх, гавлын бүтцээр нь ангилахдаа Зүүн Ази болон төв Азийн хүн амыг "Монголоид" хэмээх том бүлэгт багтааж, улмаар дэд хэв шинжүүдэд (subtypes) хуваасан байдаг. Айкштэдтийн ангилал ба тэдгээрийн утга нь:

Өмнөд хятад болон Төв хятадын төрх (South/Middle Sinid - Синид): Хятадын үндсэн хүн ам, газар тариалан эрхэлдэг суурин иргэдийн царайны төрхөөр тодорхойлогддог дэд хэв шинж.

Кидан буюу Хойд хятадын төрх (North Sinid / Khitai): Айкштэдт болон бусад судлаачид хойд хятад болон Манж Чин улсын үеийн угсаатнуудын дунд түгээмэл байсан онцлогийг Хойд Синид эсвэл түүхэн нэршлээр нь Кидантай холбон тайлбарладаг байв. Энэ нь нүүдэлчид болон суурин иргэдийн холимог шинжтэй царайны хэв шинжийг илэрхийлдэг.

Тунгус төрх (Tungid - Тунгид): Сибирийн болон Алс Дорнодын тайга, хөвч нутгийн уугуул иргэд, эртний тунгус угсаатнуудын царайны төрх.

Төвд төрх (Tibetid - Тибэтид): Өндөр уулархаг бүсийн хүмүүсийн царайны онцлогийг харуулсан ангилал.

"Кидан төрхтөн" гэдэгт хамаатуулсан нь тухайн үеийн антропологид нүүдлийн болон хагас нүүдлийн соёл иргэншилтэй, төв Ази болон Зүүн Хойд Азийн угсаатнуудыг нэгдмэл царайны төрхтэй (жишээ нь өргөн шанаатай, дунд зэргийн эсвэл өндөр нуруутай, сартан хамартай гэх мэт) гэж үзэж хооронд нь ойрхон авч үздэг байжээ. Ийм учраас Монгол, Манж, Солонгос, Тува, Хасаг, Хиргис зэрэг төв болон хойд Азийн ард түмнийг нэгэн хэв шинжид хамааруулж тайлбарладаг байсан.

Орчин үеийн генетик болон антропологийн шинжлэх ухаан нь тухайн үеийн Германы болон өрнөдийн эрдэмтдийн гаргасан энэ мэт гадаад төрхөөр хүнийг "үүлдрээр" нь хайрцаглаж ангилах аргачлалыг хэт хялбаршуулсан, хоцрогдсон арга гэж үздэг. Хүний царайны төрх, генийн тархалт нь түүхэн турш нүүдэл суудал, холигдолт, цаг уурын шалгуураар байнга хувьсан өөрчлөгдөж ирсэн нарийн төвөгтэй процесс юм.

Гэхдээ түүхийн хувьд ХХ зууны эхэн үеэс Европт хүн судлал (anthropology) эрчимтэй хөгжиж, дэлхийн ард түмнийг гадаад төрхөөр нь ангилах гэсэн анхны том оролдлогуудын нэг гэж үздэг.

1862 онд Английн эмч Жон Даун нэгэн хамшинж өвчнийг анагаах ухааны үүднээс тодорхойлоод, үүнээ “монголизм өвчин” гэж нэрлэжээ. Ийм өвчтэй хүн намхан нуруутай, онигор нүдтэй, өргөн шанаатай байдгаас ингэж нэрлэсэн гэх. 1959 онд Францын генетикч Жэром Лэжэн үүнийг “өвчин” гэхээсээ “хамшинж” юм байна гэдгийг илрүүлжээ. Учир нь энэ тусдаг өвчин биш, харин 21 дүгээр хромосом гурвалсанаас үүсэлтэй, өөрөөр хэлбэл төрлөхийн гажиг ажээ. Ердийн хүн 23 хос, нийт 46 хромосомтой байдаг атал өндгөн эсийн мейоз хуваагдлын үеэр алдаа гарснаас энэ хамшинж үүдэлтэй аж.

1961 онд 18 томоохон генетикчид анагаах ухааны “The Lаncet” хэмээх томоохон сэтгүүлд ил захидал бичиж, “монголизм” хэмээх нэр нь расист утга агуулсан, шинжлэх ухааны хувьд алдаатай, тохирохгүй нэршил учир үүнийг анх тодорхойлсон Жон Дауны нэрээр “Дауны хамшинж” гэж албан ёсоор нэрлэж байх санал тавьжээ. Монголын төлөөлөгчдийн саналаар 1965 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “монголизм” нэрийг албан ёсоор халж, “Дауны хамшинж” гэж нэрлэж байх шийдвэр гаргасан юм. Мөн алив биологи, генетик, анагаах ухааны сурах бичиг, сэтгүүл, өгүүлэлд “монголизм” гэсэн нэршил үл хэрэглэх санамж гаргажээ. Үүнээс хойш нэр төрөө боддог алив шинжлэх ухааны хэвлэлүүд Дауны хам шинж гэсэн нэр хэрэглэхийн зэрэгцээ үүнийг “монголизм” гэж нэрлэхгүй байхыг анхааруулдаг болсон юм. 1972 онд хамгийн түрүүн АНУ-ын “Монголизм судлах зөвлөл” албан ёсоор нэрээ өөрчилж “Дауны хамшинж судлах үндэсний хороо” болгосон ба энэ жишээг дэлхийн төстэй бүх байгууллага, зөвлөл дагасан билээ.

Дауны хамшинж гэсэн нэрийг бүхий л мэргэжлийн байгууллагад хэрэглэдэг болоод 50 гаруй жил болсон ч гэсэн зарим хүмүүсийн ам ярианд хэрэглэсээр буйг яах ч аргагүй юм. Европт тэмбүү өвчнийг ам ярианд “франц өвчин” гэх нь элбэг. Уг нь шинжлэх ухааны нэршил нь “сифилис” шүү дээ.

Энэ өгүүлэл цэвэр танин мэдэхүйн зорилготой нь бидний дунд ч элдэв төөрөгдөл, буруу ойлголт байдгийг залруулах санаа агуулсан болно.

Б.БААБАР /2016.08.09/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • BITCOIN & CRYPTO SCAM RECOVERY SPECIALIST HIRE // WIZARD GEO COORDINATES RECOVER (85.114.138.43)
    BITCOIN & CRYPTO SCAM RECOVERY SPECIALIST HIRE // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Good day everyone on the internet. My name is Evanise Francisco. It is a pleasure to introduce WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER to everybody on how they help me recover my lost bitcoin. I fell victim to a crafty scam, but just when I thought all hope was lost, WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER emerged as a beacon of light. For a fact, bitcoin is true and is the future of world currencies. I have been using it until I lost $600,000.00 USD in the hands of unregulated brokers. I found myself in a state of panic and despair. I never thought I could get back my funds until I approached them with my problems and provided all the necessary information. It took them 72 hours to recover my funds and I was amazed. In conclusion, if you find yourself ensnared in the tangled web of bitcoin theft, Don’t hesitate to reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I recommend them as a genuine hacker, they have assisted numerous individuals in recovering their lost funds. I promised to inform everyone about their service.
    2026 оны 09 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 3 цаг 29 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 56 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 4 цаг 3 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 4 цаг 12 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 5 цаг 14 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 5 цаг 25 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 6 цаг 11 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 6 цаг 52 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 7 цаг 1 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 7 цаг 41 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 9 цаг 47 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 10 цаг 6 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 10 цаг 23 мин Хулгайтай тэмцэхээ боль! 10 цаг 41 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 10 цаг 59 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 11 цаг 6 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 11 цаг 22 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 11 цаг 27 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 11 цаг 32 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 11 цаг 37 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top