x

Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ

Монголын боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих төслийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсныг Сангийн яам мэдээллээ.

“Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн 2 дахь нэмэлт санхүүжилт”-ээр 9 сургууль, 5 цэцэрлэг шинээр барьж, 17 сургууль, 1 цэцэрлэгийг өргөтгөн, 1 сургуулийн барилгын ажлыг дуусган, сургууль, цэцэрлэгийн хүчин чадлыг 11,140 суудлаар нэмнэ.

Мөн 225 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх” төслийн хүрээнд 19 аймгийн эрүүл мэндийн байгууллагын чадавхыг бэхжүүлж, нэгдсэн эмнэлгийн барилга, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэс заслын тусламж, үйлчилгээг үе шаттай шинэчилнэ. Алс хол, хилийн боомтын дагуух 11 сумын эрүүл мэндийн төвийг шинэчилж, шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн хангалтыг сайжруулахаас гадна Өвөрхангай аймагт 300 ортой шинэ жишиг нэгдсэн эмнэлэг барих юм. 

Азийн хөгжлийн банктай 2025 онд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх дээрх 2 төслийн хэлэлцээр байгуулах үеэр Сангийн сайд З.Мэндсайхан Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагаа өнгөрсөн 35 жилд амжилттай өргөжиж ирснийг онцлон, томоохон хөрөнгө оруулж, боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжиж буйд талархал илэрхийлээд, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 3 цаг 52 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 4 цаг 26 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 4 цаг 35 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 5 цаг 37 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 5 цаг 48 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 6 цаг 34 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 7 цаг 15 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 7 цаг 24 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 8 цаг 4 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 10 цаг 10 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 10 цаг 29 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 10 цаг 46 мин Хулгайтай тэмцэхээ боль! 11 цаг 4 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 11 цаг 22 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 11 цаг 29 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 11 цаг 45 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 11 цаг 50 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 11 цаг 55 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 12 цаг 0 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top