x

Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн

УИХ-ын чуулганы баасан гаригийн /2026.09.25/ үдээс хойших хуралдаанаар Засгийн газар гишүүдийн асуулгад хариулж, "Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу” сэдвээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэв. 

"900 мянган иргэн ядуу байна, тэр их мөнгө хаачив?"

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Түмэн олон ядуурлаас гарсан уу. 2016 онд 900 мянган иргэн ядуу байсан, одоо бас л 900 мянган иргэн ядуу хэвээрээ байна. Гадаад эдийн засгийн таатай үед том мега төсөл хэрэгжүүлж байгаа хэр нь ядуурал буурсангүй. Энэ оны хагас жилийн байдлаар эдийн засаг 7.7 хувиар өссөн байтал иргэд 5 хувиар ядуурсан.

Эдийн засаг томорч байхад иргэд нь ядуураад байдаг. Энэ мөнгө хаачив. Таны өргөн барьсан төсөвт цалин, тэтгэврийг энэ онд 200 тэрбумаар нэмнэ гэчихээд төсвөө 1 их наядаар нэмчихсэн. Яах гэж байгаа юм тэр 4, 5 их мөнгөөр. Ирэх жил цалин, тэтгэлрийн нэмэгдэл 2 их наяд, гэтэл төсвөө 10 их наядаар тэлж байгаа.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Улсын эдийн засгийн өсөлт 7.6 хувьтай байна. Үүнийгээ тогтвортой хадгалж байгаа. Маш сайн мэдээ бол экспортын хэмжээ нэмэгдсэн. Нүүрсний экспортын хэмжээ 85 сая тоннд хүрсэн. Экспорт өмнөх оны мөн үеэс 58 хувиар нэмэгдсэн. Зэсийн баяжмал 23.2 хувь, төмрийн хүдэр 7 хувь, валютын нөөц ажил авахад 7.2 тэрбум ам.доллар байсан өнөөдөр 8.4 тэрбум ам.долларт хүрсэн. Экспортын хувь хэмжээ өсч байгаа учраас ашгийг ард иргэдэд зориулах нь зүйтэй юм аа гэж Монгол Улсын 2027 оны төсвийг өргөн мэдүүлсэн.

Ядуурлын түвшин 2010 онд 38.1 хувь байсан. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр ядуурал 27.1 хувьтай гэж мэдээлсэн. Ядуурлын түвшин буурч байгаа. 2026 оны арваннэгдүгээр сард ядуурлын түвшин гарна. Экспорт нэмэгдэж байгаа үед өрхийн бодит орлогыг хамгаалахгүйгээр эдийн засгийн өсөлтийг айл өрх рүү оруулж чадахгүй. Хоёр зам бий. Татварыг бууруулсан ачааллыг төсөв дээр авах ёстой. Тэтгэвэр, цалингаа нэмэгдүүлнэ. Тэгж байж өрхийн орлогыг нэмэгдүүлнэ. Ядуурлын түвшинг аваад үзэхээр нийт хүн амын 40 хувь бага орлоготой. Ахмадуудын 30 хувь бага орлоготой.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:  

-Ардын нам ард түмэндээ хайртай. Цалин,  тэтгэвэр нэмэх гэсэн чинь Ардчилсан нам  эсэргүүцээд байна гэдэг үлгэрээ энэ мөчөөс татах хэрэгтэй. Ардчилсан нам цалин, тэтгэвэр бодитойгоор нэмэгдээсэй гэж хүсэж байгаа.  Энэнээс илүү нэмэгдээсэй гэж хүсэж байгаа. Бодит орлого гэж та хэллээ. Өнгөрсөн жил 100 мянган төгрөгөөр 4 кг мах авдаг байсан бол энэ жил 100 мянган төгрөгөөр 3 кг мах авдаг боллоо.

Малчдын зардал 30 хувиар нэмэгдлээ. Бодит орлого гэдэг чинь худалдан авч чадаж байгаа бодит эд зүйлийн хэмжээг хэлдэг. Бодит орлого нэмэгдэнэ гэдэг чинь 4 кг мах авдаг байсныгаа 5 кг мах худалдан авдаг болсныг хэлдэг.

Цалин, тэтгэвэр нэг төгрөгөөр нэмнэ гэж хэлэхийнхээ нөгөө талд та бүхэн 5 дахин их мөнгийг төсвийн тодотголд нэмж байгаа. 200 тэрбуумыг цалин, тэтгэвэрт зарцуулах бол дагуулаад 1 их наяд төгрөгийн зардлыг дагалдуулаад нэмэгдүүлж байгаа. Ирэх жилийнх ч адил. 2 их наяд төгрөгийн цалин, тэтгэврийн нэмэгдлийг дагуулаад 10 их наядыг төгрөгийг худал төслүүд дээрээ тавьчихаж байгаа.

"Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн..."

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Та нарын байж байгаа байдал, улс орныг удирдаж байгаа байдал ямар ч итгэл найдвар төрүүлэхгүй байна. Төрийг хямралд оруулсан байсан нэг нөхрийг огцруултал дараачийн нэг нөхөр гарч ирээд нэгхэн жилийн дотор улсын төсвийг 10 их наяд төгрөгөөр тэлж, төсвийн тодотгол, ирэх жилийн төсвийг өргөн мэдүүлэхдээ нийлбэр дүнгээрээ Монгол Улсын өрийг дөрөв их наяд төгрөгөөр нэмэгдүүлчихээд ахмадуудынхаа нэрийг бариад зогсож байгаа.

Монгол Улсын өр өнөөдөр 40.2 тэрбум ам.доллар буюу төгрөгт шиллжүүлэхэд 144 их наяд хүрсэн.  2016 онд та бүхэн  “Ардчилсан нам Монгол Улсыг өрөнд оруулчихлаа, нэг хүнд 15 сая төгрөгийн өр ногдож байна” гэж ярьсаар Засгийн эрхийг авсан. Гэтэл улсын өр нэмэгдсээр өнөөдөр Монгол Улсын нэг иргэнд 40 сая төгрөгийн өр ногдож байна. Нүдэнд үзэгдээд, гарт баригдаад хөгжчихсөн зүйл хаана байгаа юм.

Ахмадын нэр барина, хүүхдийн нэр барина. Ахмадуудын тэтгэврийг 196 тэрбум төгрөгөөр нэмэх нэрээр ард нь 1.1 их наяд төгрөгөөр урсгал зардлаа нэмэгдүүлээд ороод ирсэн.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Асуудлыг шийдэх гээд явж байгаа. Төрийн өмчит компанийн /ТӨК/ цэвэр ашиг, Оюутолгойн ногдол ашгийг төсөв дээр авахгүй, та нарын нүдэн дээр төсвийн зарлагыг 36 их наядаар харуулаад  43 их наяд хүргэхгүйгээр өргөн барьж болох байсан. Нэгэнт батлаад өгсөн УИХ-ын хуулийг хэрэгжүүлье гэж байгаа юм. ТӨК 30 хувиас доошгүй ашиг өгөх ёстой шүү гэхээр нэгбүрчлэн бичээд оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-Ерөнхий сайд аа та Б.Жаргалан гишүүнийг худлаа ярилаа гэж гүтгэж болохгүй. Инфляц хэдэн хувьд хүрсэн билээ, махны үнэ хэд болсон байгаа билээ. Энийг л яриад байна шүү дээ. Иргэд өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа асуудал юм.

Шинэ ажил эхлүүлж байна гэж та яриад байгаа, Оюутолгойн ногдол ашгаар 10 аймгийн ДЦС ыг үргэлжлүүлнэ гэж байгаа.  Гэтэл энэ станцад 150 сая ам.доллар зарцуулчихсан. Ашиглалтад орсон нэг ч станц байхгүй. Станцыг барьж ашиглалтад оруулах ёстой Солонгосын компани нь дампуурчихсан. Хуулийнхан энэ оны хоёрдугаар сард Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх зөвлөхөөрөө дамжуулаад 7 тэрбум төгрөгийг тус төсөлтэй холбоотойгоор шамшигдуулсан байна гэсэн. Гэтэл Оюутолгойн ногдол ашгаар бүтэлгүй төслийг үргэжлүүлнэ гэж байна. Ингээд яваад байж болохгүй, авлигачидтайгаа хэзээ хариуцлага тооцох юм бэ?.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Эрчим хүчний салбар болохгүй болсон байсан нь үнэн.  Нийт 10 аймагт баригдахаар төлөвлөсөн дулааны цахилгаан  станцтай хэд, хэдтэй нь  танилцлаа.  Ажил 45-50 хувийн гүйцэтгэлтэй  санхүүжилт зогссон. Жил ирэх тусам станцууд ашиглалтгүй болж байна. Цаашид энэ зээлийг төлмөөргүй байна, тэгээд 50 хувиа дуусгах шаардлага байна. Шүүх л шийдэх ёстой асуудал.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • BITCOIN & CRYPTO SCAM RECOVERY SPECIALIST HIRE // WIZARD GEO COORDINATES RECOVER (85.114.138.43)
    BITCOIN & CRYPTO SCAM RECOVERY SPECIALIST HIRE // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Good day everyone on the internet. My name is Evanise Francisco. It is a pleasure to introduce WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER to everybody on how they help me recover my lost bitcoin. I fell victim to a crafty scam, but just when I thought all hope was lost, WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER emerged as a beacon of light. For a fact, bitcoin is true and is the future of world currencies. I have been using it until I lost $600,000.00 USD in the hands of unregulated brokers. I found myself in a state of panic and despair. I never thought I could get back my funds until I approached them with my problems and provided all the necessary information. It took them 72 hours to recover my funds and I was amazed. In conclusion, if you find yourself ensnared in the tangled web of bitcoin theft, Don’t hesitate to reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I recommend them as a genuine hacker, they have assisted numerous individuals in recovering their lost funds. I promised to inform everyone about their service.
    2026 оны 09 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 58 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 20 цаг 5 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 20 цаг 18 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 20 цаг 25 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 20 цаг 31 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 21 цаг 17 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 21 цаг 23 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 21 цаг 38 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 21 цаг 53 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 23 цаг 6 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 2026-11-20 Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 2026-11-20 Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 2026-11-20 У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 2026-11-20 Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо 2026-11-20 Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ 2026-11-20 Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ 2026-11-20 ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 2026-11-20 Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 2026-11-20 С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг...
Top