x

Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч бүлэглэлд ашиггүй

Улс төр судлаач Б.Анхзаяатай ярилцлаа.

-Сүүлийн үед УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж, ээлжит бус сонгууль явуулах тухай яриа гарах боллоо. Үүнийг та судлаачийн хувьд хэрхэн ажиглаж байна вэ?

-Энэ бүх асуудал хаанаас эхэлснийг хэдүүлээ дахин нэг санацгаая. Яг нэг жилийн өмнө улс төрийн намуудын даргын сонгуулиас эхлэлтэй үйл явдал үргэлжилсээр байна. Иргэн хүний хувьд өнгөрсөн нэг жилийн үйл явдлыг бүхэлд нь харвал төр тэр чигээрээ хямраад талцаж, хуваагдаад байгаа мэт харагдаж байгаа ч яг үнэндээ олонх эрх баригч намын л хагарал зөрчил даамжраад буй хэрэг. Үүнийг ялгаж салгах хэрэгтэй. Парламентыг тараах нь Үндсэн хуулиар зохицуулагдсан хууль ёсны механизм. Гэхдээ энэ яриа яагаад Засгийн газар огцрохтой зэрэгцэж гарч ирээд байна вэ гэдэгт л гол учир байх шиг байна. Парламентын тогтолцоонд Засгийн газар огцорч, солигдох нь хэвийн үзэгдэл бөгөөд хариуцлагын механизмын нэг хэсэг. Засгийн газар бол төр биш. Харин УИХ өөрөө тогтвортой байх чухал. Хэрэв тарах дээрээ тулах юм бол энэ сонгогч бидний хүсэл сонирхол байх ёстой. Гэтэл бидний хүсэл сонирхол биш бүр институцийн доголдол ч биш, эрх баригч намын дотоод хямрал, бүлэглэлүүдийн зөрчил юм. Үүнийгээ шийдэж чадахгүй бол бидний дундаа бүтээсэн парламентын тогтолцоо руу халдах биш, МАН өөрөө тарах ёстой л гэж хэлнэ.

-Ингэхэд парламентыг тарааж ээлжит бус сонгууль явуулах нь хэнд ашигтай вэ. Эрх баригч намын хувьд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж ээлжит бус сонгуульд орох нь дотоод хагарал, рейтингийн асуудлаа шийдэх оролдлого байж болох уу. Эсвэл одоогийн эрх мэдлийн байр сууриа дахин баталгаажуулах стратеги юм уу?

-Хэнд ч ашиггүй. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдлаа бодсон ч тэр дахин сонгууль явуулах мөнгө бидэнд байна уу. Үүнийг татвар төлөгч бид даах уу. Улс төрд итгэх итгэл түүхэндээ хамгийн доод цэгтээ тулчихаад байхад дахиад сонгууль өгөх хүсэл сонирхол сонгогчдод байх уу. Яг прагматик харах юм бол хуваагдаад байгаа МАН-ын аль ч бүлэглэлд энэ шийдэл ашиггүй. Зүгээр л айдсаар парламент доторх намуудыг, парламентын гишүүдийг л удирдах гэж байгаа санаархал гэж харж байна. Өнгөрсөн хугацаанд МАН ч гэлтгүй улс төрийн намууд иргэд сонгогчдоо дэндүү басамжилж, дутуу үнэлсээр ирсэн. Гэтэл бид өдрөөс өдөрт хэрсүүжиж байгааг тэд мэдэрдэггүй.

Улс төрийн намууд сонгуулийн дараа сонгогчдын хүсэл сонирхлыг парламент илэрхийлэхгүй, зөвхөн өөрсдийн бүлэглэлийн эрх ашгийн төлөө л ажилласаар байна. Үүний тод жишээ нь, 2024 оны сонгуулийн дараа байгуулагдсан дүрмийн бус Хамтарсан Засгийн газар. Сөрөг хүчин хийгээрэй гэсэн намууд нь эрх баригчтайгаа нийлээд сонгогч түмэн рүүгээ нулимсан. Хэрэв тэр үеэс л бид дүрмийн дагуу засгийн газраа байгуулаад сөрөг хүчний намууд нь хяналтаа тавиад явсан бол бид одоо арай өөр зүйлийн талаар хэлэлцээд сууж байх ёстой байлаа. Энэ Засгийн газрын сүүдрээс бид одоо хүртэл гараагүй л байна. Хамгийн харамсалтай нь энэ талцал хуваагдлыг эзэд өөрсдөдөө ч ашигтай сонголтыг хийж чаддаггүй монголчууд нийтээрээ л хохирч байна. УИХ тарлаа гээд МАН-ын рейтинг өсөөд л байна гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ тэд засаглах чадамжгүй болсноо батална. Энэ нь МАН-д биш, тодорхой нэг бүлэглэлийн л хүсэл байх.

-Энэ бүх асуудлын үндсийг та улс төрийн нам л гэж онцлоод байна. Тэгвэл улс төрийн нам ямар байх ёстой юм бэ?

-Би асуудлын үндсийг улс төрийн нам гэж хэлээд байгаа нь нам гэдэг институцийг буруутгаж байгаа хэрэг биш. Парламентын ардчилалд нам бол гол тулгуур институци. Гэхдээ нам ямар байх ёстой вэ гэдэг л асуудал. Одоогийн Монголын нөхцөл байдлыг харвал нам эдийн засгийн эрх ашгаар нэгдсэн бүлэглэл бус үзэл санааны бүлгэм байх ёстой болчихоод байна. Юуны өмнө ТӨК-уудыг улс төрийн намын хамаарлаас салгаж байж бид дараа нь намын төлөвшил ярих боломжтой болно. Үүнээс л эхлэх ёстой. Үүнийг хийж чадсан улс төрийн нам, улстөрч Монголын түүхэнд цагаанаар бичигдэх нь гарцаагүй. Товчхон хэлбэл, улс төрийн намын санхүүжилт ил тод байх ёстой. Улс төрийн намууд намын гишүүд улс төрийн нам гэх институтийн мөн чанараа эхлээд зөв ойлгох хэрэгтэй байна. Иргэн төр хоёрыг холбогч гүүр буюу иргэд сонгогчдын хүсэл сонирхлыг парламентад илэрхийлж шийднэ гэж санал авдаг. Хэрэв хүсэл сонирхлыг илэрхийлэхгүй бол дахин сонгогдож чадахгүй. Ийм л энгийн логик. Гэтэл ихэнх улс төрийн намууд ямар ч хамаагүй аргаар санал аваад засгийн эрхэд гараад бидний хүсэл сонирхлоос ангид эрх ашгийг хамгаалаад байдаг. Тэгэхээр улс төрийн нам дотооддоо улстөрчдийг бэлтгэж байна уу, намчдыг бэлтгэж байна уу гэдэг асуулт руу очно. Улс төрийн нам нийгэмд хэдхэн үүрэгтэй. Ирээдүйн улстөрчдийг бэлтгэх, иргэд олон нийтэд улс төрийн боловсрол олгох гэх мэт. Энэ үүргээ манай аль ч нам биелүүлж ирээгүй. Тийм ч учраас тэдний легитм чанар алдагдаж нэр хүнд ч унаад байгаа юм.

-УИХ-ыг Үндсэн хуульд заасан хүрээнд тарааж, дахин сонгууль явуулах нь өөрөө ардчилсан улс төрийн хэвийн механизм. Харин ийм хувилбарыг улс төрийн тогтворгүй байдал, нам доторх эрх мэдлийн тэмцлийг шийдэх хэрэгсэл болгон ашиглавал Монголын улс төрд ямар эрсдэл үүсэх вэ?

-Дээр хэлсэнчлэн энэ бүгд хэнд ч ашиггүй. Үндсэн хуульд заасан механизмыг нам доторх хямралыг шийдэх хэрэгсэл болгон ашиглавал хэд хэдэн эрсдэл бий. Мэдээж ардчилсан тогтолцооны хүч сулрах, засаглалын тодорхой бус байдал үргэлжлэх, улс төрд итгэх иргэдийн итгэл улам л ангал руу унана. Цаг хугацааны хувьд бодоход ч боломжгүй л харагдаад байгаа юм. Улстөрчид нь улс төрийн зодоон талцал хуваагдалдаа живээд олон нийтийн хүсэл сонирхлыг огт бодолцохгүй байгаа нь хамгийн харамсалтай санагдаж байна. Бодоод үзье л дээ. Одоогийн парламентыг тараавал ээлжит бус сонгууль явуулах "цонх" үе нь ирэх 11 дүгээр сар. Учир нь өвлийн хүйтэнд хэн ч санал өгөхгүй. Он гараад Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил идэвхжинэ. Цаг хугацааны хувьд тохиромжгүй. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ээлжит бус сонгууль явуулах нь хуулиар хориотой. Учир нь дараа жил нь УИХ-ын ээлжит сонгууль болно. Энэ сонгуулиас нэг жилийн өмнө ээлжит бус сонгууль явуулахыг хуулиар хязгаарласан байдаг гэхээр цаг хугацааны хувьд боломжгүй тал руугаа шийдэл болов уу.

-Нийгэм талцаж хуваагдаад байгаа шалтгаан нь юу вэ?

-Төрийн ордноос, улс төрийн хүрээнийхэнд нийгэм тэр чигээрээ талцаж хуваагдаад байгаа мэт харагдаж магадгүй. Яг бодит байдал дээр олон нийт урдах ажлаа л хийж байгаа. Эрвийх дэрвийхээрээ хичээж л байна. Дээрээ суудлаа олохгүй байгаа ч бид учраа олох гэж хичээж байгаа. Вакум орчноосоо гараад нийгмээ нэг харвал улстөрчдийн зодоон утгагүй зүйл л харагдаж буй юм. Яг хэн нь ялан дийлээд буй нь бидэнд огт хамаагүй бөгөөд дараа жилийн сонгуулиар дүнгээ тавихаа л хүлээж байгаа. Улстөрчид нийгмээ талцуулах гэж хичээдэг ч үнэндээ монголчууд цагаа тулахаар хэзээ ч гэрээ шатаадаггүй. Хамгаалах ёстойгоо хамгаалаад үлддэг хэрсүү хүмүүс шүү.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • BITCOIN & CRYPTO SCAM RECOVERY SPECIALIST HIRE // WIZARD GEO COORDINATES RECOVER (85.114.138.43)
    BITCOIN & CRYPTO SCAM RECOVERY SPECIALIST HIRE // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Good day everyone on the internet. My name is Evanise Francisco. It is a pleasure to introduce WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER to everybody on how they help me recover my lost bitcoin. I fell victim to a crafty scam, but just when I thought all hope was lost, WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER emerged as a beacon of light. For a fact, bitcoin is true and is the future of world currencies. I have been using it until I lost $600,000.00 USD in the hands of unregulated brokers. I found myself in a state of panic and despair. I never thought I could get back my funds until I approached them with my problems and provided all the necessary information. It took them 72 hours to recover my funds and I was amazed. In conclusion, if you find yourself ensnared in the tangled web of bitcoin theft, Don’t hesitate to reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I recommend them as a genuine hacker, they have assisted numerous individuals in recovering their lost funds. I promised to inform everyone about their service.
    2026 оны 09 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 3 цаг 47 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 14 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 4 цаг 21 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 4 цаг 30 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 5 цаг 32 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 5 цаг 43 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 6 цаг 29 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 7 цаг 10 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 7 цаг 19 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 7 цаг 59 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 10 цаг 5 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 10 цаг 24 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 10 цаг 41 мин Хулгайтай тэмцэхээ боль! 10 цаг 59 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 11 цаг 17 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 11 цаг 24 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 11 цаг 40 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 11 цаг 45 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 11 цаг 50 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 11 цаг 55 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top