x

С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу?

Урьд шөнө 03.00 цагийн үед С.Зоригийн хөшөөг суурьтай нь хулгайгаар зөөвөрлөж, МоАХ-ны байр болох Ардчиллын ордны хашаанд байрлуулсан явдал өнөөдрийн гол дуулиан болов. АН-ын гишүүн Б.Энхмөнх өнөөдөр өглөө "Хотын дарга Б.Пүрэвдагва болон Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлийн шийдвэрээр хөшөөг нүүлгэсэн байна" хэмээн мэдээлсэн бол АН-ын дарга О.Цогтгэрэл "Ямар нэг ТББ-ын шийдвэрээр хөшөөг нүүлгэн шилжүүлдэг асуудал байхгүй. АН болон Зориг сан, С.Зориг агсны гэр бүлд энэ талаар огт мэдэгдээгүй. Энэ бол хувь хүний хөшөө биш, Монголын ардчиллын түүх, билэгдэл, Монголын ард түмний өмч юм" хэмээн мэдэгдсэн. Мөн хөшөөг нүүлгэх шийдвэр гаргасан, тээвэрлэгчидтэй гэрээ байгуулсан Шинэ дэвшилтэт холбоотой шүүхдэж байгаа, энэ сарын 17-нд анхан шатны шүүх хуралдаан болно гэдгийг мэдээллээ. 

Харин хотын дарга Б.Пүрэвдагва "Хөшөөг нүүлгэсэн, зөөвөрлөсөн асуудалд төрийн байгууллагын ямар ч оролцоо байхгүй, шийдвэр гараагүй. Зөвшөөрөлгүйгээр зөөвөрлөснийг залруулахаар НЦГ-ын дарга н.Ганбат, Улаан баатар хотын Ерөнхий менежер н.Мэндбаяр нарт үүрэг өгсөн. Намайг хотын дарга байгаа цагт хөшөөг нүүлгэхгүй, хөшөөний газар дээр олгосон барилга барих зөвшөөрлийг цуцална. АН-ын залуус хөшөөний газрыг надаас биш, ах нараасаа нэхээрэй" гэсэн байна.

Тодруулбал, хуучин Монцамэ агенлагийн байр байсан Төв шуудангийн урд талын цэнхэр байшинг 1990 оны наймдугаар сард тухай үеийн АДХ-ын Гүйцэтгэх захиргаанаас Шинэ дэвшилтэт холбоо, Үндэсний дэвшлийн намд олгосон байдаг. Одоо энэ байранд АН-ын албан ёсны аппарат ажиллаж байгаа. Гэвч 2000 онд Ардчиллын төлөөх намууд нэгдэж, АН-ын байгуулснаар МҮДН татан буугдаж, харин байшин болон газрын эрх нь Шинэ дэвшилтэт холбооны нэр дээр үлдсэн. Холбооны нөхөд газраа Голомтын Д.Баясгаланд зарчихсан, шинэ эзэд нь тухайн газар дээр 9 давхар барилга барих зөвшөөрөл гаргуулж, зураг эскизээ батлуулаад явж байгаа. Арав гаруй жилийн өмнө эхэлсэн маргаан. АН-ын үе үеийн дарга нар энэ асуудлыг ярьсаар ирсэн ч хуулийн асуудал дээр очоод гацдаг. Яагаад гэвэл уг барилга нь өөрөө ШДХ гэдэг ТББ-ын өмч байдаг. Хөшөө байрлуулсан газар нийтийн эзэмшил газар гэх боловч ямар нэг аргаар худалдан авагч талд очсон бололтой юм. 

Тиймээс НИТХ-ын 2024 оны 70-р тогтоолоор хөшөө байрлаж буй газрын нийтийн эдэлбэр газрын зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Харин хөшөө нь Нийслэлийн өмчид байдаг, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан юм байна. Энэ үндэслэлээр "хөшөөний хулгайд" хотын дарга болон Сүхбаатар дүүргийн Засаг даргыг хардах үндэслэл гарч ирсэн хэрэг. Харин хөшөөг нүүлгэсэн, зөөвөрлөсөн асуудал нь ШДХ болон МоАХ-ны зөвшилцлөөр явсан бололтой юм.

Тэгэхээр АН-ын хувьд уг хөшөөтэй ямар ч хамааралгүй, хөшөөний газартай бүр ч хамааралгүй, зарж борлуулах эрхгүй болж байгаа юм. Хөшөөг санаачилсан, барьж байгуулсан нь АН боловч өмчийн болон газрын эрх нь өөр субьектэд байна. Тиймээс АН-ын хувьд нийслэлийн бусад иргэдтэй адил "Хөшөөг нүүлгэж болохгүй, ард түмний өмч, ардчиллын билэг тэмдэг юм шүү" гэж заргалдахаас өөр явах газаргүй. Зориг сан, С.Зориг агсны гэр бүлийн хувьд ч гэсэн бас л ийм статустай байж таарна.

Тэгэхээр хөшөөг нүүлгэх болон, буцаан шилжүүлэх эрх нь зөвхөн хотын захиргаанд байна. Нийтийн өмчийг хамгаалах эрхийг нийслэлийн Засаг дарга, ИТХ хариуцаж таарна. Харин О.Цогтгэрэл даргын хувьд намынхаа байрыг авч чадах уу, үгүй юу гэдэг ганц асуудалтай тулгараад байгаа. Өмнөх дарга нар энэ асуудлаар ямар ч алхам хийж байгаагүй гэж өнөөдөр ярьсан байна лээ. Магадгүй. Гэхдээ СТӨ-ний хүзүүвчинд байрлаж байсан АН-ын байрыг ХХБ-нд барьцаалж, Ардчиллын ордон бариулах асуудал бол бас л 10 гаруй жил яригдаж байгаа асуудал. Шүүх энэ тэрээр ч нэг хэсэг явсан байх. Одоо тэгээд аль талдаа гарсан нь тодорхойгүй. О.Цогтгэрэл даргын өнөөдөр хэлсэн үгнээс харахад асуудал аль нэг талдаа гараагүй яваа юм шиг байна.  

Гурав дахь нь  болох МоАХ-ны байрлаж байгаа Ардчиллын ордонг мөн л 1990 онд тухайн үеийн БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор МоАХ болон МоАН-д хамтад нь олгожээ. 2000 онд ардчиллын төлөөх намууд нэгдэхдээ МоАН-ын /анхны дарга нь Э.Бат-Үүл/ нэрийг авч, АН-ыг байгуулсан. Гэтэл өмч нь бас л намаасаа салаад МоАХ-ны нэр дээр үлдчихсэн. Албан ёсны даргаар нь одоо Х.Баттулга ажиллаж байгаа. 

Тэгэхээр хөшөө болон газрын маргаан АН-тай огт хамаагүй болж байна. Харин АН сүүлийн 10, 20 жил яагаад гудамжинд гарсан бэ? Яаж өмчөө эргүүлж авах вэ гэдэг дээр одоогийн дарга О.Цогтгэрэлийн толгой өвдөх ёстой болов уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • IT IS RAYMONT RICHARD (152.89.162.228)
    I recommend a trusted cybersecurity PRO with experience in authorized device access, security testing, and data recovery. SHE work only with the owner's consent and follow all legal and privacy rules on meta data. With permission, this specialist can recover lost files, check device security offline & online, and review texts, call records, or hidden data (spy or lurk around a cheating partner or colleuge). Strict confidentiality agreements protect the information, and client details remain private. The work is careful, efficient, and suited to complex cases. For help securing or recovering information from a phone or another electronic device, use the details below 2 consult Cyberspacetechexpert@gmail.com +44 7476618364 I trust her secrecy a living witness. Her discretion is unmatched, ensuring your privacy is always maintained
    2026 оны 08 сарын 11 | Хариулах
  • BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (38.95.111.157)
    BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Do you know that The Best Bitcoin & USDT Recovery Expert currently is WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER To anyone searching for reliable assistance in recovering lost assets or navigating digital fraud, reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Their proven track record and compassionate approach set them apart as leaders in the industry. I am forever grateful for their support and would confidently endorse their services to anyone who needs help. I’m super happy and grateful for the services
    2026 оны 08 сарын 09 | Хариулах
  • Felix Fischer (129.222.206.17)
    I wanted to share a personal journey with you all. A few months ago, my marriage hit a breaking point, and despite trying everything advice from friends, family, and professionals nothing seemed to work. I felt lost. I tried several love spell casters, and I got no help even after I had already made payments. I felt this was going to be my fate until I got the services of this spell caster. He was everything I needed, and I really poured out my heart to him in tears. After reaching out to him, everything changed. He provided a compassionate, judgment-free space and used his expertise in spell casting to address the underlying issues in my relationship. The results were incredible. My wife reached out to apologize and ask for a second chance. Today, the love in the marriage is reignited, and the relationship is restored. For those going through similar struggles, facing divorce, or trying to heal a broken relationship, finding the right support can make all the difference. Seeking guidance was the turning point that helped bring this family back together. If you are considering contacting him, here are his details. Website: https://dralaskaspellcaster.mystrikingly.com. Email: alaskaspellcaster44@gmail.com
    2026 оны 08 сарын 07 | Хариулах
  • WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (139.28.176.106)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 318 ) 203-3657 Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 08 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 15 цаг 42 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 16 цаг 38 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 16 цаг 42 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 16 цаг 50 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 19 цаг 7 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 22 цаг 15 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 22 цаг 48 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 22 цаг 54 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 22 цаг 59 мин Шатахууны хямрал ба бодит байдал 23 цаг 9 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 23 цаг 22 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 23 цаг 30 мин Байгаль эхийн хилэн 23 цаг 39 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө 23 цаг 51 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 23 цаг 55 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ Өчигдөр 10 цаг 40 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … Өчигдөр 10 цаг 31 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав
Top