x

Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ын үзэсгэлэнгийн талбайд танилцуулав

 НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 17-28-нд үргэлжилж байна.

Монгол Улсад зохион байгуулж буй тус хурлын хүрээнд Өмнөговь аймаг газрын доройтол, цөлжилттэй тэмцэх, усны нөөцийг хамгаалах, экосистемийг нөхөн сэргээх чиглэлээр орон нутагт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, сайн туршлагаа олон улсын оролцогчдод танилцуулав. “Нутгийн заг” санаачилгын хүрээнд  заг тарих талбай байгуулах, агро ой хөгжүүлэх замаар малын тэжээл, эмийн ургамал тариалах боломжийг судалж байна.

Цогт-Овоо, Ханхонгор, Мандал-Овоо, Баяндалай, Хүрмэн суманд энэ онд тус бүр 500 га талбайд заг тарих, болон агро ой хөгжүүлэх ТЭЗҮ боловсруулах ажилд нийт 60 сая төгрөгийн төсөв баталж, худалдан авах ажиллагааг зохион байгуулжээ. Харин 2025 онд Манлай, Ханбогд, Баян-Овоо, Номгон, Цогтцэций сумдад тус бүр 500 га талбайд загаар ойжуулах, агро-ой хөгжүүлэх ТЭЗҮ боловсруулах ажил мөн 60 сая төгрөгийн төсөвтэй хэрэгжүүсэн байна.

Усны нөөцийг нэмэгдүүлэх, хур тунадасны усыг хуримтлуулах чиглэлээр Манлай сумын нутагт хөв цөөрөм байгуулах ажилд орон нутгийн хөгжлийн сангаас 228 сая төгрөг төсөвлөсөн бол Хүрмэн суманд булгийн эхийг хашиж хамгаалах, хөв цөөрөм байгуулах ажилд 445.4 сая төгрөгийг зарлажээ. Түүнчлэн таван хөв цөөрмийг түшиглэн ойн зурвас байгуулах ТЭЗҮ боловсруулах ажилд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 70 сая төгрөг төсөвлөсөн байна.

Онгийн голын дагуу 500 га талбайд “Ногоон хэрэм” байгуулах, ойн зурвас бий болгох, тэжээлийн ургамал тариалах ТЭЗҮ боловсруулах ажилд мөн орон нутгийн төсвөөс 80 сая төгрөг төсөвлөжээ.

Түүнчлэн Өмнөговь аймаг говийн бүсийн ховор, нэн ховор амьтан, ургамлыг судлах, хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр эрдэм шинжилгээний мэргэжлийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, ховор ургамлын төлөөлөл болох Грубовын хөөндий, танамал махирс зэрэг ургамлыг эд, эсийн өсгөврийн аргаар үржүүлэх судалгаа хийгдэж, нөхөн сэргээлтэд ашиглах боломжийг тодорхойлсон байна.

Өмнөговь аймаг нь 165 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, 15 сум, 59 багтай, говь, цөлийн бүсэд оршдог. Ховор болон ховордож буй эмийн ач холбогдол бүхий 250 орчим зүйлийн жижиг навчит, бутлаг ургамал ургадаг, ирвэс, хулан, хар сүүлт, аргаль, янгир, шилүүс зэрэг ховордсон амьтад тархдаг. Тиймээс Өмнөговь аймаг орон нутагт хэрэгжүүлж буй бодит ажил, туршлагаа олон улсын түвшинд танилцуулснаар байгаль орчны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хөгжлийн түншүүдийн дэмжлэг, хөрөнгө оруулалтыг татах, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх төсөл, хөтөлбөрүүдийн цар хүрээг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ 4 мин Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджээ 23 мин ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ 31 мин Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно 39 мин А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно 50 мин Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ирж үзжээ 53 мин Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна 1 цаг 0 мин Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ 1 цаг 4 мин Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна 1 цаг 43 мин Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ын үзэсгэлэнгийн талбайд танилцуулав 2 цаг 11 мин Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ 2 цаг 20 мин Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн учраас Петрочайна одоо олборлолтоо нэмэгдүүлэх ёстой 14 цаг 58 мин COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ 16 цаг 5 мин COP17: Цэнхэр бүсэд эмнэлгийн тусламж үйлчилгээний гурван цэг ажиллаж байна 16 цаг 54 мин Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ Өчигдөр 10 цаг 50 мин Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... Өчигдөр 10 цаг 44 мин Н.Учрал: Монгол Улс COP17 бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна Өчигдөр 10 цаг 43 мин Харк арлын терминалаас газрын тос ачиж эхэлжээ Өчигдөр 10 цаг 36 мин Инфляц: Ус, ундаа ба Монголбанк Өчигдөр 10 цаг 29 мин Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ Өчигдөр 10 цаг 26 мин
iИх уншсан
Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргү... Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэр...
Top