x

ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон бусад албаныхан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллалаа. Энэ үеэр ЭМДЕГ-ын "Хэрэглэгчтэй харилцах төв"-ийн үйл ажиллагаатай танилцав.

Тус төв нь даатгуулагч-иргэдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээлэл, зөвлөгөөг хүндрэл, чирэгдэлгүй өгөх зорилгоор 1800-1363 тусгай дугаарыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тасралтгүй ажиллуулж байна.

ЭМД-тай холбоотой нийт 20 гаруй төрийн үйлчилгээг цахимаар болон биечлэн ирсэн иргэдэд үзүүлдэг 1800-1363 лавлах утсанд 5 мэдээллийн ажилтан дуудлага хүлээн авч, 1 мэдээллийн ажилтан байгууллагын алба ёсны фэйсбүүк хуудсанд хариулт өгч, өдөрт 500-600 дуудлага хүлээн авдаг байна.

Жилдээ 80-120 мянга гаруй дуудлага хүлээн авч иргэдэд шимтгэл төлөлтийн мэдээлэл, хувь хэмжээ, нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэнд мэдээллийг нь ЭМД-ын цахим системд шивэх, байршуулах, хадгалах болон хөнгөлөлттэй эм, гэрээт байгууллагын мэдээлэл зэрэг үйлчилгээг шуурхай, нээлттэй шийдвэрлэн ажиллажээ.

Энэ төвийн гол онцлог нь лавлах утасны 25 шугамтай учраас зэрэг 25 хүн холбогдох боломжтой. Шугам чөлөөгүй үед иргэний дуудлагыг цахим программд бүртгэж, оператор өмнөх хэрэглэгчтэй ярьж дууссаны дараа 10-15 минутад эргэн холбогддог байна. Нэг ч иргэний дуудлагыг алдахгүй авах зорилготой бөгөөд 2023 оноос хойш нэг ч дуудлага алдалгүй ажилласан талаар танилцуулсан юм.

“Хэрэглэгчтэй харилцах төв” 1800-1363 лавлах утас нь ажлын өдрүүдэд 08:30-17:30 хооронд дуудлага хүлээн авах болон биечлэн ирсэн иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажилладаг.

Мөн ажлын бус цаг, амралтын өдрүүдэд даатгуулагч-иргэд тус лавлах утасны автомат хариулагчаас ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ, шимтгэл төлөлтөө шалгах, шимтгэл төлөх заавар, зөвлөгөөг авах боломжтой.

Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Netflix” компани “Warner Bros. Discovery”-г худалдаж авна 37 мин 49 ДЭХ ДОЛОО ХОНОГ: Орос, Америкийн талууд Д.Трампын энхийн төлөвлөгөөг хэлэлцэв 43 мин Хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны сугалаа боллоо 51 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард УИХ-д өргөн барина 57 мин ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна 1 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн 1 цаг 6 мин Ж.Ганболд: Цахим залиланг олон удаа үйлдсэн бол 5-12 жилийн хорих ялтай 1 цаг 10 мин Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар хичээллэнэ 18 цаг 5 мин А23а мөсөн уул дэлхийн хамгийн том байхаа больжээ 18 цаг 5 мин Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл илгээлээ 18 цаг 8 мин Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгууллагад хатуу анхааруулав 18 цаг 10 мин Тусгай хамгаалалттай газар нутгийг 2030 он гэхэд 30 хувьд хүргэнэ 18 цаг 11 мин Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв 20 цаг 3 мин E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс шагнал хүртлээ 20 цаг 4 мин УИХ Төсвийн байнгын хорооны шинэ даргаар Н.Наранбаатарыг сонгожээ 20 цаг 4 мин “Ардчиллыг бид хамтдаа авчирсан” үзэсгэлэн нээлтээ хийлээ 20 цаг 5 мин Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв 20 цаг 9 мин Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шинээр нээлээ 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн 20 цаг 12 мин “Эрүүл хөрс – эрүүл амьдрал” сэдэвт хөрс судлалын бага хурал боллоо 20 цаг 13 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Үндэслэлгүй үнэ УИХ-ын даргын төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд ху... Монголын ард түмний амин зуулга юу юм бэ Энэтхэг Монголын коксжих нүүрсийг импортлохоор судалж эхэллэ... Төмөр хайсанд орооцолдсон бугыг авран байгальд нь тавьжээ Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Монголбанк өнгөрсөн сард 899.5 кг үнэт металл худалдан авчээ... Дахин давтагдашгүй 150 бүтээлтэй зүймэл урлалын үзэсгэлэн эн... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... Airbus-ын хувьцаа дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түв... Хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэхэд салбар хоорондын уя... УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй б... Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны асуудлаар хэлэлцүүлэг зо... Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрч... Солирт агуулагдаж байсан зургаан төрлийн сахар амьдралын гар... Нийслэлийн байгаль орчны газрын шинэ барилгыг Улсын комисс х...
Top