x

МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд хуралджээ

Муу, сайн ямар ч намд, улстөрчдөд стратеги гэж нэг юм байдаг. МАН даргаа солиод тогтсон стратеги нь: Намын даргыг 27 оны Ерөнхийлөгчийн сонгууль дөхтөл УИХ-ын даргаар байлгая, тэр хооронд АН-ын дарга, Ерөнхий сайд 1-ын нэр хамтдаа доошлог, тэртэй тэргүй эдийн засаг хүнд байна, ийм байхад ямар ч нам нэр хүнд олно гэж байхгүй, тэгэх ч боломжгүй гэсэн тухай намынх нь Их хурлын дараахан яригдаж тарсан. Энэ бол АН-ын дарга О.Цогтгэрэлийн нэр хүндийг Ерөнхий сайд Г.Занданшатарынхтайгаа хамт хаднаас түлхээд Н.Учрал нь ариун гэгээн нэртэйгээр сонгуулиудад орох тухай л стратеги.

Удаа ч үгүй МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга болсон. Тэр яригдсан тэгж нотлогдсон. АН бол сөрөг хүчин. Сөрөг хүчин учраас улс төр хийнэ. Гээд сөрсөн улс төр эхлээ ч үгүй л байна. Гэлээ гэхдээ МАН-ын стратегийг нам дарах хөөрхөн план хийчихсэн дэг.

Уул нь: Таван намтай УИХ-ын дарга болохдоо Н.Учрал: Улстөржихгүй гэж олон удаа ам өгсөн. Гэснээ улстөржсөн. Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын тамгын газрын шинэ даргаар гэнэтхэн зүтгүүлсэнд Х.Тэмүүжин шүүмжлэлтэй хандсан. Х.Тэмүүжин хүч түрэмгийлсэн, хууль давж харайсан томилгоог нь ёс горимд оруулах тухай л хэлсэн. МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга болсноор УИХ-ын бүтцийн байгууллага болох АН-ын бүлэг завсарлага авах эрх ч үгүй болсныг Тамгын даргын томилгооны үеэр тов тодорхой харж авлаа. Энийг хэлсэн Х.Тэмүүжиний шүүмжлэл харин ч зөөлдсөн. Гэсэн хэрнээ АН-ын ганц л гишүүний шүүмжлэл МАН-ын дарга Н.Учралын зүрхэнд оржээ. Барьц алдав. Сандрав. Намаараа л юм болов. Намынхан нь УИХ-ын Тамгын газрын даргыг томилсныхоо дараа: АН-ынхан эвгүй улс төр хийж байна. Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна. Энэ янзаараа дахиад гөвөөд унавал 27 онд хүндрэх нь гэж албан бусаар хуралдацгааж. Дүгнэх нь ээ: МАН-ын стратеги нурж, дахин төлөвлөхөөр ярьж эхэлсэн байна.

Гэлээ гэхдээ МАН-ынхан ганцхан АН-аас өө хайгаад хэрэггүй. МАН-ынхан дотроо ойлголцоогүй хэвээрээ байгаа. Ард нийтийн өмнө: МАН эв нэгдэлтэй гэж байгаа ч шинэ даргатай болсноосоо хойш улам эвгүй болж байгаа. Хэт нэг талыг барьсан томилгоонуудаасаа болоод бөөн хэрүүл, гомдол. Засгийн газрын бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд гишүүдэд төрийн агентлаг, төрийн өмчийн компани хуваарилж байгаа тухай ч яриа мэдээ газар авсан. 10 жилийн өмнө 60 тэрбумын схем л бодитоор хэрэгжих нөхцөл бүрдсэн дэг.

Мөнхүү: Намынхаа хоёр хүүхнийг татуулж байгаад оронд нь гишүүн болох гээд хоёр улстөрч идэвхийлсэн ажиллаад эхэлж. Х.Булгантуяаг Баянзүрхээс татуулаад оронд нь Г.Занданшатар, Э.Болормааг Баруун бүсээс болиулаад Ц.Цэрэнпунцаг УИХ-д орж суух бэлтгэлээ хангаж байна. Энэ бас л МАН дотроо гомдол чирэгдэлтэй юм болж байна.

Гадна талдаа ч Н.Учрал, Г.Занданшатар хоёрынх нь нэр унаж л яваа. Г.Занданшатарын Засгийн газрыг нь яриад илүүц. Популизмын хаан болсон. Эдийн засгийн тухайд өмнөд хөрш рүү экспортууд зогссон. Төр цалингаас өөр юм санхүүжүүлэх боломжгүй болсон. Тэгсэн мөртлөө өдөр шөнөгүй томилгоо хийгээд сүйд. Танана гээд байсан төрөө улам данхайлгаад л. Дэргэд нь бас сайд нар нь хоорондоо төрийн компаниа булаацалдаад л.

Уул нь Н.Учралын цаг тоологдож эхэлсэн. Гэлээ гэхдээ Н.Учрал УИХ-ын дарга болоод шулуухандаа хохирч яваа МАН-ын дарга. Намынх нь Их хурал дээр гишүүд төлөөлөгчид нь: Та ялыг нь үүрч байгаа юм чинь ямбаа эдэл гэж зөндөө л хэлж. Н.Учрал эргэж хургаж байгаад УИХ-ын дарга болсон нь алдаа болж хувирч байх шиг. УИХ, Засгийн газар хоёрт удирдлага хуваагдаж, нам нь тээр тэнд эзгүйдэж, хүчгүйдэж дуусч байх шиг.

Гэтэл нь: Тэр өөрийн 80 оны сүүл, 90 оны эх үеийнхнээ улс төрд төлөөлөн тодорсон эрх баригч намын дарга. Үеийнхээ улс төрийг, намынхаа улс төртэй хар толгойгоороо хариуцсан.

Нэмээд: МАН-ын Их хурал дээр Л.Оюун-Эрдэнэ намын даргын тамгыг өгөхдөө: Ялсан намыг бүрэн эрхтэй нь дараа үеийн намын даргадаа өгч байна. 27, 28 онд нь амжилт хүсье гэсэн. Хортой үг. Л.Оюун-Эрдэнэ уулаасаа тийм хүн. Уул нь: Өөрөө УИХ-ыг тэр чигээр нь өөрчлөөд, сүүлдээ тэрэндээ хэрчүүлж унасан хүн. Улс төрийн хэт мэдрэмжгүй байдал нь унагасан. УИХ-ыг таван намтай, түүхэнд байгаагүй олон төлөөлөлтэй болгосон. Гэлээ гэхдээ улс төрийн хэт мэдрэмжгүй байдлаасаа болж унасан. АН-тай хамтарч мега төслүүд хөдөлгөсөн ч өөрийнхөө намд дайсагнал үүсгэсэн. Баялгийн сан гээд олигтой бүх бизнесүүдтэй муудсан. Гэлээ гэхдээ яах аргагүй ялсан нам, хугацаа 2-ыг ах нартаа дээрэмдүүлээд, Н.Учрал руу давуулсан.

Энүүнээс нь харах нээ: Н.Учралд МАН-ын 24 оны ялалтыг давуулах, ядах нь ээ давтах хариуцлага үүрэгдсэн. Тэрний төлөөнөө тэр яаж ялгарч манлайлах вэ. Н.Учралаас ялалтад хүрэх ялгарал, идеалоги хүлээгдэж байна. Тэр тэгж үеэ дархална. Өөрийгөө зарлана. Харин тэгж чадалгүй МАН 27, 28 онд ялагдвал Н.Учрал үетэйгээ улс төр нь дуусна. Ялагдуулсан намын даргыг угтдаг хатуу тавилан хүлээж авна. Тиймийн учраас: МАН-ын дарга Н.Учрал мандах уу, жаргах уу гэдэг торгон үе дээрээ явж байна, түүний улс төр…

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 1 цаг 16 мин Мэдээж “Ар нь түүз!” 1 цаг 27 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 1 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 1 цаг 52 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 1 цаг 56 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 2 цаг 0 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 2 цаг 6 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 2 цаг 11 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 17 цаг 10 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 17 цаг 14 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 20 цаг 59 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 21 цаг 13 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 21 цаг 25 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top