x

УИХ-ын даргын төөрүүлсэн Дэгийн даргын томилгоо

Баасан гаригт шөнө дөл болтол хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаан “дуулиантай” өндөрлөсөн. Дуулианы дундаас хамгийн “адармаатай” нь УИХ-ын индэр дээрээс Н.Учрал даргын хэлсэн “300 мянган гишүүнтэй намаа доромжлуулахгүй шүү” гэдэг үг байлаа.

Учир юун гэвэл, баасан гаригийн нэгдсэн чуулганаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ УИХ-ын хэлэлцэх асуудлын хуваарьт ороогүй асуудлыг гэнэт оруулж ирсэн, шинээр томилогдож буй этгээдийн мэдээллийг гишүүдэд танилцуулаагүй гэдгээс маргаан эхэлсэн хэрэг.

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин “УИХ-ын дэгийн зөвлөх бол УИХ-ын даргын зөвлөх биш, УИХ-ын 126 гишүүнд зөвлөдөг хүн. Тиймээс УИХ-ын гишүүд хэлэлцүүлж байгаа асуудалтай чинь урьдчилан танилцах эрхтэй. АН-ын бүлэг энэ асуудлыг бүлгээрээ хэлэлцэнэ” гээд гурав хоногийн завсарлага хүссэн. Тухайн үед нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл гадаадад томилолттой байсан учир даваа гаригт /өчигдөр/ бүлгээ хуралдуулаад, дараа чуулганаар хэлэлцье гэсэн.

Гэтэл УИХ-ын дарга Н.Учрал “УИХ-ын дэгийн зөвлөх /енбд/ Б.Баасандорж дарга чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн, Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур өргөдлөө өгсөн. УИХ-ын даргын хуулийн зөвлөхүүд бүгд өргөдлөө өгсөн. УИХ дэгийн зөвлөхгүй болсон, өөрөө өргөдлөө өгсөн хүнийг гуйлтай биш. Тиймээс АН-ын бүлэг хоёр цагийн дотор хуралдаад бүлгийн шийдвэрээ гаргаад ир” гээд алх цохисон. Үргэлжлүүлээд Засгийн газраас оруулж ирсэн “2026-2030 онд Монгол Улсыг хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолыг хэлэлцээд явсан. Харин Н.Учрал дарга хуралдаан даргалагчийн алхыг дэд дарга Ж.Бат-Эрдэнэд шилжүүлчихээд алга болж болж оройн 21.00 цагт орж ирээд томилгооныхоо асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцүүлсэн. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох асуудлаар нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон /ирцэд бүртгүүлсэн/ 80 гишүүний 49 нь дэмжсэн.

Араас нь Х.Тэмүүжин гишүүн орж ирээд УИХ-ын даргатай дахин маргасан. Чуулган хуралдаж байгаа учраас АН-ын бүлгийг хуралдуулах боломж олгоогүй гэдгийг Х.Тэмүүжин гишүүн хэлсэн. “49 гишүүний саналаар томилогдсон Дэгийн зөвлөх чинь АН-ын бүлгийн гишүүдэд зөвлөж чадах юм уу, зөвхөн МАН-ын гишүүдэд зөвлөх үүрэгтэй юм уу?” гэж асуусан. Н.Учрал дарга “УИХ-ын Дэгийн зөвлөхийг УИХ-ын дарга нэр дэвшүүлэх эрхтэй. Намын бүлгээр асуудлы хэлэлцэх шаардлагагүй. МАН-ын бүлэг энэ асуудлаар хуралдаагүй” гэж хариулсан. Х.Тэмүүжин “Та намын дарга учраас танай намын бүлэг даргынхаа шийдвэрийг хэлэлцээгүй байж болно. АН энэ асуудлыг хэлэлцэх ёстой байсан. МАН 101 жилийн өмнөх түүхээ давтаж байна. 101 жилийн өмнө МАН өөр үзэл бодолтой гишүүдээ буудаж хороогоод коминтерный Үндсэн хуулийг баталсан. Одоо ч яг тэр арга барилаараа ажиллаж байна” гэж хэлсэн. Хариуд нь УИХ-ын дарга Н.Учрал “Би энд намын асуудал яриагүй, намын даргын хувиар суугаагүй. 300 мянган гишүүнтэй намаа доромжлуулахгүй” гэсэн.

Энэ түүний гол алдаа байсан. Учир нь Н.Учрал гэдэг хүн УИХ-ын даргын индэр дээр сууж байгаа цагтаа МАН-ын болон МАН-ын даргын байр суурийг огт илэрхийлэх ёсгүй юм. Тэр байтугай УИХ дахь МАН-ын бүлгийн өмнөөс ч ярих эрхгүй. УИХ-ын гишүүд “Чи МАН-ын дарга учраас...” гэж хэлсэн байлаа ч “Би энд УИХ-ын даргын хувьд сууж байна. Намын асуудлаар ярих гэж байгаа бол өөр газар ярь” гээд сууж байх ёстой. УИХ-ын дарга гэдэг бол хуралдаан зохин байгуулагч болохоос УИХ-ын гишүүдийн дарга биш. Тэгээд ч “300 мянган гишүүнтэй намаа доромжлуулахгүй шүү” гэсэн УИХ-ын даргын үг хориод жилийн өмнө намынхаа тугийг шатааж толгойгоо ороочихоод “Манай намын байрыг шатаалаа” хэмээн чуулганы танхимд гүйж явсан У.Хүрэлсүхийн үйлдлээс нэг их ялгарахгүй.

Яг эндээс ялсан намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэдгийн бас нэг нотолгоо харагдаж байгаа юм. Жишээ нь, Дэгийн даргын томилгоог намын бүлгээр хэлэлцэхгүй гэдэг шийдвэрийг намын дарга нь гаргасан юм уу, эсвэл намын бүлэг нь гаргасан уу?

Нэгдүгээрт, УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэж байгаа асуудал дотор “Намын бүлгээр хэлэлцүүлэхгүй” гэсэн хоригтой нэг ч асуудал байхгүй. Тэр тусмаа “УИХ-ын дарга нэр дэвшүүлж байгаа учраас намын бүлгүүд шийдвэр гаргахгүй” гэсэн зохицуулалт бүр байхгүй. Харин тухайн намын бүлэг өөрсдөө хуралдаад “Бүлэг энэ асуудлаар нэгдсэн шийдвэр гаргахгүй. Гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр саналаа өгнө” гэдэг шийдвэрт хүрэх тохиолдол бол байдаг. Тэгэхээр УИХ-ын даргын хэлсэн “Намын бүлгээр хэлэлцүүлэх шаардлагагүй” гэдэг бол өөрөө өөртөө эрх олгож, УИХ-ын гишүүдийн эрхэнд халдаж буй хэрэг.

Хоёрдугаарт, томилгооны асуудлыг хэлэлцүүлж байхдаа Н.Учрал дарга “Х.Тэмүүжин гишүүний ангийн охин”, “Х.Тэмүүжин гишүүн надаас илүү мэднэ дээ” гэх мэтчилэн үгийг маш олон удаа ашигласан. Угтаа Л.Өлзийсайхан гэдэг хуульчийг Х.Тэмүүжин гишүүн мэддэг, мэддэггүйдээ гол нь биш. Хэнийг томилох, томилохгүйдээ ч биш. Томилгооныхоо процессийг зөв явуулаач ээ, УИХ-ын гишүүдэд хэлэлцэж байгаа асуудалтайгаа танилцах боломж олгооч ээ гэдэг л шаардлага байсан. Жишээ нь, УИХ-ын 126 гишүүний 65 хувь буюу 82 нь анх удаа сонгогдсон гишүүд байна. Тэд Л.Өлзийсайхан гэдэг ямар мундаг Дэгийн дарга өмнө ажиллаж байсныг, яагаад Цэцийн гишүүнээсээ татгалзаад УИХ-д эргэж ирэхээр болсныг мэдэх үү? УИХ-ын гишүүдийг тэнцвэртэй мэдээллээр хангах нь УИХ-ын дарга буюу хуралдаан даргалагчийн үүрэг биш үү? Чуулганы нэгдсэн хуралдаан, мэтгэлцээнийг нээлттэй явуулдаг нь УИХ-ын гишүүдийг мэдээллээр хангаад зогсохгүй иргэдийн мэдэх эрхийг хангаж байгаа юм.

Гуравдугаарт, УИХ-ын дарга Н.Учрал өөрөө “Даргын зөвлөлийг шийдвэрийг вайбар дээр зарладаг буруу жишиг тогтсон юм байна лээ. Үүнийг хална, даргын зөвлөлийг журмынх нь дагуу хуралдуулдаг болно” гэж хэлсэн. Тэгсэн хэрнээ баасан гаригт Дэгийн зөвлөхийн томилгоог оруулж ирэхдээ мөн л вайбар дээр зарлаад оруулаад ирсэн байдаг. Уг нь бол УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баасан гариг бүр хуралдаад ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлуудынхаа товыг тогтдог. Үүнд нь УИХ дахь намын бүлгийн дарга нар багтдаг. Угтаа УИХ-д хоёрхон л бүлэг байгаа шүү дээ. Гэтэл нэгтэй нь хуралдаад шийдвэрээ гаргаад байна аа гэсэн үг.

Томилгоог яаралтай оруулж ирсэн шалтгаанаа Н.Учрал дарга “Дэгийн зөвлөх чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн учраас УИХ дэгийн зөвлөхтгүй болчихоод байна” гэж тайлбарласан. Гэтэл баасан гаригт шөнө орой оруулж ирээд томилгоо хийсэн, даваа гаригт томилгоо хийсэн хоёрт ямар ялгаа байсан юм бэ? Тэртэй тэргүй баасан гаригийн чуулган хэлэлцэх асуудлуудаа хуваарийн дагуу хэлэлцээд явж байсан. Тэр хоорондоо Даргын зөвлөл нь хуралдаад, хэлэлцэх асуудлын товд оруулаад, энэ долоо хоногт томилгоогоо хийхэд яг юу саад болоод байсан юм бэ? гэдэг асуулт.

Тэгээд хамгийн гол нь Л.Өлзийсайхан даргаас ч гэсэн асуучихмаар асуулт олон хүнд байсан байх. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад УИХ-аас нэр дэвшүүлээд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон. Гэтэл яагаад бүрэн эрхийн хугацааг дуусаагүй байхад чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа юм бэ? гэх мэтчилэн... Х.Тэмүүжин гишүүний хэлсэн “Ирэх сонгуульд МАН-аас нэр дэвших юм байна” гэдэг хардлага үнэний ортой байх. Л.Өлзийсайхан байхгүй бол УИХ хуралдаж чадахаа байчихна гэдэг харин худлаа байх. Ийм л нэг "төөрүүлсэн" томилгоо өнгөрөгч баасан гаригт болж өнгөрөв.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Thamos Lucas (148.113.221.152)
    RECOVER YOUR LOST BITCOIN // WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m Thermos Lucas. I'm here to tell my testimony about how. GEO COORDINATES RECOVERY HACKER enabled me to recover my stolen BTC. A few months ago I lost $673,000 worth of BTC to a fake investment company. I don’t know how they got my email but I received an email from Investment Bank with a good proposal on how I could make millions out of my investment with them. I was convinced when they showed me profits from other clients that had invested in their platform, I began investing with them. When it was time to withdraw my profits, their website was shut down and I tried contacting them but they wanted me to pay a huge amount of fee to be able to withdraw my funds which I did until they cut me off and stopped all communication with me. I was shocked and devastated, I realized there was nothing I could do to recover my funds, I had gone to the authorities but they couldn’t assist me. I did some research online and I came across a post about GEO COORDINATES RECOVERY HACKER Their professional team was super and it took them less than 48 hours to get my funds back from these scammers. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone. If you suspect your Credit card, email & password, Facebook, Instagram, twitter Accounts have been hacked, you need to recover stolen money from scammers, report the incident to GEO COORDINATES RECOVERY HACKER, they can help you recover your BTC. in addition, GEO COORDINATES RECOVERY HACKER, can provide you with educational materials for staying safe online. They can also identify potential security breaches or vulnerabilities that may have led to the loss of your information. Please contact the following email address: Email: geovcoordinateshacker@gmail.com Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram: @Geocoordinateshacker
    2025 оны 12 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 43 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 45 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 46 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 53 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 55 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 1 цаг 23 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 23 мин Уур амьсгалын Үндэсний хорооны чиглэлийг өөрчлөх тогтоолын төслийг танилцуулна 1 цаг 23 мин Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ 1 цаг 25 мин Иран улс ДАШТ-ийн тоглолтуудаа АНУ-аас Мексик рүү шилжүүлэх хүсэлт гаргажээ 2 цаг 58 мин Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ой тохиож байна 2 цаг 58 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2 цаг 59 мин Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт болж байна 2 цаг 59 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 0 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна 3 цаг 3 мин Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг хуралдав 18 цаг 21 мин Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ 18 цаг 21 мин Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа 18 цаг 23 мин Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа 18 цаг 35 мин Нийтийн тээврийн орлого 69 хувиар өсөж, 2027 оноос өөрийгөө санхүүжүүлэхээр төлөвлөж байна 18 цаг 36 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top