x

Цоохор ирвэсийн хамгаалалд олон улсын эрдэмтэд Казаньд чууллаа

ОХУ-ын Байгаль орчин, экологийн яам болон Татарстаны Бүгд Найрамдах Улсын Байгаль орчны яам хамтран 2025 оны гуравдугаар сарын 12-15-ны хооронд Казань хотод “Дэлхийн цоохор ирвэсийн судалгаа, хамгаалал – Хүчээ нэгтгэе” сэдвийн хүрээнд олон улсын хурал зохион байгууллаа. Энэхүү хуралд ирвэс бүхий 12 орны төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцож, судалгаа хамгааллын өнөөгийн байдал, технологийн шинэчлэл, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлсон юм.

Цоохор ирвэс нь дэлхий нийтээр нэн ховордсон, байгаль хамгаалах яаралтай шаардлагатай зүйлд тооцогддог амьтан бөгөөд Дэлхийн байгаль хамгаалах холбооны (IUCN) Улаан дансны үнэлгээгээр “Эмзэг” ангилалд багтдаг. Одоогийн байдлаар дэлхий даяар нийт 4000 орчим ирвэс байгаагаас БНХАУ 2500 гаруй ирвэстэйгээр тэргүүлдэг бол Монгол Улс ойролцоогоор 1000 цоохор ирвэстэй хэмээн тоологдож, хоёр дахь том популяци бүхий улс орны тоонд ордог. Харин ОХУ-ын Алтай, Тува, Буриад, Красноярскийн бүс нутгуудад нийт 87 ирвэс бүртгэгджээ.

ОХУ-ын зүгээс сүүлийн жилүүдэд цоохор ирвэсийг өсгөж үржүүлэх, хамгаалах бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч буйг тус хурал дээр онцолсон юм. Хуралд оролцогчид ирвэс хамгааллын талаар улс орнуудын хийж буй бодит ажлуудын үр дүнг танилцуулж, илтгэл хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн судалгааны арга зүй, технологийн дэвшлийг хуваалцав.

Монгол Улсаас тус хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөл, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаачид, Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцын шинжлэх ухааны зөвлөлийн дарга, Увс нуурын УТХГ-ын захиргаа болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 5 цаг 13 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 5 цаг 20 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top