Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд тавдугаар сарын 9-нд гарсан ойн түймэр болон Булган аймгийн Баян-Агт суманд өчигдөр гарсан түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж байна.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг, Хэнтий аймгийн Норовлин сумдын нутагт гарсан ойн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хүч нэмэгдүүлэн ажиллаж буйг холбогдох байгууллагууд мэдээллээ.
Ихэнх нутгаар хуурайшилт өндөр байгаа тул ой хээрийн түймрийн эрсдэл ихэссэн хэвээр байна. Тиймээс иргэн бүрийг гал түймрийн аюулаас сэрэмжтэй байж, ил гал гаргахгүй байх, хууль бусаар хог шатаах, ойд тамхи, гал асаах зэрэг үйлдлээс хатуу татгалзахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар