x

Булган аймагт “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг амжилттай зохион байгууллаа

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймагт “Бүх нийтээр мод тарих өдөр”-үүдийг тавдугаар сарын 9-11-нд амжилттай зохион байгуулж, байгаль орчинд хувь нэмэр оруулах ажил өрнөлөө.

Нээлтийн үеэр Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Байгаль орчны газрын дарга А.Гантөмөр нар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвх санаачилгатай оролцож, байгаль орчноо хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулахыг уриалсан юм.

Булган сумын хэмжээнд төр, төсвийн байгууллагууд нэгдсэн гурван байршилд мод тарих ажлыг зохион байгуулсан бөгөөд аймгийн хэмжээнд 2030 он хүртэл 20 сая ширхэг мод тарих зорилт тавин ажиллаж байна. 2025 оны байдлаар энэ зорилтын хүрээнд нийт 1 сая 962 мянга 245 ширхэг мод, бут тарьж ургуулсан байна.

Энэхүү ажлыг хэрэгжүүлэхдээ доройтсон ойг нөхөн сэргээх, цөлжилт, элсний нүүдлийг тогтоон барих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэх, тарилтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав болон есдүгээр сарын бямба, ням гарагийг “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон зарласныг дэмжиж, Булган аймгийн Боловсролын газрын хамт олон хамт олноороо идэвхтэй оролцож, 100 ширхэг мод суулгалаа.

Мөн Булган аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын хамт олон “Бүх нийтээр мод тарих өдөр”-т нэгдэж, хуваарьт газартаа бургас, хайлаас зэрэг мод тарьсан байна.

Энэхүү арга хэмжээ нь байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, ирээдүйн хойч үедээ эрүүл ногоон орчин үлдээхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 1 цаг 55 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 1 цаг 56 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 1 цаг 57 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 1 цаг 58 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 1 цаг 59 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 2 цаг 0 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 2 цаг 1 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 2 цаг 5 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 2 цаг 11 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 2 цаг 13 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 2 цаг 15 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 2 цаг 17 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 2 цаг 18 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 2 цаг 19 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 2 цаг 20 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 2 цаг 21 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 2 цаг 21 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 2 цаг 23 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 2 цаг 24 мин Газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн талаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанитай санал солилцов 2 цаг 24 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top