x

Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна

Говь-Алтай аймгийн Алтай суманд 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж, байгаль орчны нөхөн сэргээлт, цөлжилтийг бууруулах чиглэлээр өргөн хүрээтэй ажил зохион байгуулж байна. Алтай сумын төв зам дагуу нийт 2034 м.кв талбайд мод тарих хоёр эгнээ шуудууг 62 аж ахуйн нэгж, албан байгууллагын 1260 гаруй албан хаагч хамтран бэлтгэж байгаа нь нутгийн иргэд, байгууллагууд байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож байгааг харуулж байна.

Аймгийн хэмжээнд сүүлийн гурван жилд буюу 2021-2023 онд нийт 260 мянган мод тарьж, эдгээрийн 80 хувь нь ургаж бойжиж байгаа талаар Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ. Тарьсан модны дийлэнх нь жимс, жимсгэний мод бөгөөд нийтдээ 70 мянган ширхэг жимсгэний мод, 120 мянган хамгаалалтын ойн зурвас, төв суурин газарт 180 мянган ширхэг мод тарих ажлыг хэрэгжүүлсэн байна.

Говь-Алтай аймгийн нийт газар нутгийн 79.5 хувь нь цөлжилтөд өртөөд байгаа нь тус бүс нутагт байгаль орчны доройтол ноцтой хэмжээнд хүрснийг харуулж байна. Хөхморьт, Баян-Уул, Хариун, Шарга сумын нутаг дэвсгэр цөлжилтөд хамгийн их өртсөн бүс нутагт тооцогдож байна. Энэ нөхцөл байдлыг сааруулах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Говь-Алтай аймаг 108 сая мод тарих зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Аймгийн нийт газар нутгийн 10 орчим хувь нь ойтой бөгөөд таван сум шинэсний ойтой, 11 сум заган ойтой хэмээн бүртгэгдсэн байдаг. 2024 онд говийн бүсэд ургадаг шинэс, заган ойг нөхөн сэргээхэд онцгойлон анхаарч, нэмэлт тариалалт хийлгүйгээр 8000 модыг нөхөн тарьж, арчилгааг сайжруулсан байна.

Өнгөрсөн жилийн бүх нийтийн мод тарих өдрийн хүрээнд Есөнбулаг суманд иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд хамтран 24 га талбайд улиас, хайлаас зэрэг модны хоёр төрлөөс нийт 7100 ширхэг мод шинээр болон нөхөн тарилт хэлбэрээр суулгажээ.

Мод тарих үндэсний өдрөөр иргэд, аж ахуйн нэгжүүдийг зөвхөн мод тарих бус цаашид мод, бут, сөөгөө арчлан хамгаалахыг уриалж, байгаль орчны төлөөх хариуцлагаа ухамсарлан оролцохыг уриалсан байна.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
13 үе дамжсан товшуур хөгжим 1 цаг 16 мин Японд дахин хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай гэж анхааруулжээ 1 цаг 17 мин 108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусжээ 1 цаг 18 мин Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан хэлэлцүүлэг Хархорум музейд боллоо 1 цаг 20 мин Г.Чулуунсүх, Л.Сумъяа нар Бишкект төрийн дууллаа эгшиглүүлэв 1 цаг 21 мин Л.Туруунаа Астанад төрийн дууллаа эгшиглүүлэв 1 цаг 24 мин Нью-Йорк дахь тэмцээнд манай баг зургаан алтан медаль авчээ 1 цаг 25 мин Өнгөрсөн долоо хоногт 84 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ 1 цаг 26 мин Н.Энхбаяр: УИХ-ын даргагүй байна гэдэг чинь л аюул 2 цаг 50 мин “Вашингтон Кэпиталз”-ын ахлагч Гретцкигийн 1016 гоолын дээд амжилтад дөхөв 3 цаг 31 мин Харанхуй эрчим хүч суларч, Сансар хорвоо тэлэлтээ удаашруулж байна 3 цаг 32 мин Collins Dictionary “vibe coding”-ийг 2025 оны үгээр нэрлэв 3 цаг 33 мин ЕХ Оросын эсрэг 20 дахь хоригийн багцыг бэлтгэж эхэллээ 3 цаг 35 мин Месси хөл бөмбөгийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо 3 цаг 36 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа 3 цаг 37 мин Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ 3 цаг 39 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна 3 цаг 41 мин Ирэх таван жилд 2500 км төмөр зам шинээр барина 3 цаг 42 мин Монгол Улс 2026 онд КОП17 бага хурлыг зохион байгуулна 3 цаг 43 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа 3 цаг 49 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top