Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч Александр Овечкин Уэйн Гретцкигийн тогтоосон гоолын дээд амжилтад улам ойртож байна. РИА Новости-ийн мэдээлснээр Олимпын хошой аварга, Стэнлийн цомыг гурван удаа хүртсэн ОХУ-ын алдарт хоккейчин, Төрийн Думын гишүүн Вячеслав Фетисов Овечкин энэ улиралд Гретцкигийн түүхэн амжилтыг эвдэх бүрэн боломжтой гэж үзжээ.
Гретцки 1487 тоглолтод 894 гоол оруулсан бол Овечкин 1504 тоглолтод 900 гоолтой байгаа юм. Хэрэв Стэнлийн цомын плей-оффын шатны гоолуудыг нэмж тооцвол Гретцки нийт 1016 (894+122), Овечкин 977 (900+77) гоолтой байна.
Фетисовын хэлснээр “Саша Овечкин Гретцкигийн нийт гоолын дээд амжилтыг эвдэхэд 40 гоол л дутаж байна. Үүнээс 30-ыг нь лигийн тоглолтод, 10-ыг нь плей-оффын шатанд оруулах шаардлагатай. Энэ бол түүнд боломжийн зорилт бөгөөд магадгүй энэ улиралд ч багтааж чадна” гэжээ.
Өдгөө 40 настай Овечкин NHL-ийн 21 дэх улиралдаа тоглож байгаа бөгөөд энэ улиралд 14 тоглолтод оролцохдоо 3 гоол оруулж, 7 оновчтой дамжуулалт өгөөд байна.
Эх сурвалж: РИА Новости.



