x

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр Орхон аймагт байрлах Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Түүнийг хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул ахмад Б.Баасандоржийн удирдлага дор жагсаж, 186-р ангийн захирагч хурандаа С.Ариунболд, Орхон аймгийн удирдлагууд болон Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга бригадын генерал М.Мөнхбаяр, Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр, Орхон аймгийн Цэргийн штабын дарга хурандаа Б.Энхбаяр нар угтан авлаа. 

Үүний дараа ажлын хэсэг Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хүрэлцэн ирж, ангийн захирагч хурандаа С.Ариунболд ангийн бүтэц, үүрэг, сүүлийн жилүүдийн үйл ажиллагааны үр дүн, цэргийн сахилга бат, сургалтын чанар, техник хангалтын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм. 

Сайд Д.Батлут ангийн өдөр тутмын ажиллагаа, сургалт, бэлтгэл, цэргийн хүрээний дэд бүтэц, амьдрах орчны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, ангийн офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчидтай уулзалт хийв.

Уулзалтын үеэр тэрбээр “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын хэрэгжилт, Зэвсэгт хүчний шинэчлэлийг анги нэгжүүдийн өнөөгийн хөгжил, бодит нөхцөл байдал харуулж байдаг. 186 дугаар анги нь Зэвсэгт хүчний нэр хүнд, сахилга дэг журмыг бэхжүүлж, орон нутгийн иргэдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй жишиг ангиудын нэг” хэмээн үзэж байгаагаа  онцоллоо.

Цаашид Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн бэлтгэл, бэлэн байдал, техник хамгамжийг сайжруулах, нийгмийн хамгаалал, орон нутгийн хамтын ажиллагаанд ахиц гаргахад бодлогын түвшинд дэмжин ажиллаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

 

 

 


iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Энхбаяр: УИХ-ын даргагүй байна гэдэг чинь л аюул 53 мин “Вашингтон Кэпиталз”-ын ахлагч Гретцкигийн 1016 гоолын дээд амжилтад дөхөв 1 цаг 34 мин Харанхуй эрчим хүч суларч, Сансар хорвоо тэлэлтээ удаашруулж байна 1 цаг 35 мин Collins Dictionary “vibe coding”-ийг 2025 оны үгээр нэрлэв 1 цаг 36 мин ЕХ Оросын эсрэг 20 дахь хоригийн багцыг бэлтгэж эхэллээ 1 цаг 38 мин Месси хөл бөмбөгийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо 1 цаг 39 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа 1 цаг 40 мин Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ 1 цаг 42 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна 1 цаг 44 мин Ирэх таван жилд 2500 км төмөр зам шинээр барина 1 цаг 45 мин Монгол Улс 2026 онд КОП17 бага хурлыг зохион байгуулна 1 цаг 46 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа 1 цаг 52 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 2025-11-07 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-11-07 Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 2025-11-07 Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2025-11-07 Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2025-11-07 Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2025-11-07 Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2025-11-07 Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2025-11-07
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top