x

Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ

2025 оны 11 дүгээр сарын 10-16-нд болох үйл явдлын тойм-

 Улаанбаатарт:

11 дүгээр сарын 10-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно. 

11 дүгээр сарын 10-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

11 дүгээр сарын 11-нд: Монгол-Оросын бизнес уулзалт болно.

11 дүгээр сарын 11-нд: Монгол угсаатан хэл хуурчдын холбооноос хэл хуурчдын II чуулган зохион байгуулна.

11 дүгээр сарын 11, 12-нд: УИХ-ын Байнгын хороодын болон чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

11 дүгээр сарын 12-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд болно.

11 дүгээр сарын 12-нд: УИХ-ын байнгын хороодын болон чуулганы нэгдсэн хуралдаантай.

11 дүгээр сарын 12-нд: Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.

11 дүгээр сарын 12-нд: Нийгмийн шинжлэх ухааны салбарын бага чуулганы гишүүн, Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ж.Болдбаатар нарын “Монгол Улсын нийтийн эрх зүй” номын нээлт ШУА-ийн Чуулганы танхимд болно.

11 дүгээр сарын 12-нд: Монголын Хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм форум хамтран “Шүүхийн захиргааны үндсэн чиг үүрэг, түүний хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.

11 дүгээр сарын 13, 14-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.

11 дүгээр сарын 14-нд: Олон улсын соёлын өв хөрөнгийг хууль бус хил давуулахын эсрэг өдөр тохиож байна.

11 дүгээр сарын 14-нд: Өндөр гэгээн Занабазар мэндэлсний 390 жилийн ойд зориулан ваар урлаач, чимэглэлийн зураач, дүрслэх урлаг судлалын магистр Х.Хадхүү “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ Богд хааны ордон музейд нээнэ.

11 дүгээр сарын 14-нд: Монголын Хуульчдын холбооны Өмгөөллийн хуулийн этгээдүүдийг дэмжих хорооноос санаачлан “Өмгөөллийн хуулийн этгээдүүдийн туршлага солилцох өдөрлөг”-ийг Хуульчдын ордонд зохион байгуулна.

11 дүгээр сарын 16-19-нд: Нэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын нэрэмжит Олон улсын мэргэжлийн дуулаачдын V уралдааныг Монгол Улсын Консерваторын концертын танхимд хоёр үе шаттай зохион байгуулна.

 -Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна. 

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.

-МУСГЗ П.Цэгмидийн "Би..." шилдэг бүтээлийн үзэсгэлэн 11 дүгээр сарын 17-ныг хүртэл Монголын Уран зургийн галерейд гарна.

-Буудлагын ДАШТ энэ сарын сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

-Волейболын үндэсний дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилнэ.

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.

 Орон нутагт:

11 дүгээр сарын 10-13-нд: Сэлэнгэ аймагт Өндөр гэгээн Занабазарын намтар, уран бүтээлийг сурталчлах хүрээнд иргэд олон нийтийн дунд "Асуулт хариултын танин мэдэхүйн цахим контент" бүтээх, Өндөр гэгээн Занабазарын "Ном товхимлын үзэсгэлэн" гаргана.

11 дүгээр сарын 13-нд: Хөвсгөл аймгийн Их-Уул суманд тус сумын уугуул Кино механикч МУСТА Ж.Оросоо, О.Алтансүх нарын нэрэмжит "Дэлгэц дүүрэн аялгуу" Монгол киноны дууны уралдаан болно.

11 дүгээр сарын 13-нд: Архангай аймгийн зочлох үйлчилгээний байгууллагуудын удирдах ажилтнуудын дунд “Дэлхийн чанарын өдөр-2025”-ийг АРА АРЕНА-д зохион байгуулна.

11 дүгээр сарын 14, 15-нд: Сүхбаатар аймгийн Шилийн богд хайрхны ар бэлд Монгол туургатны адуун соёлын “Агтана хүрээт- 2025” хүлэгч эрсийн наадам болно.

11 дүгээр сарын 15-нд: Дорноговь аймгийн Сайншанд суманд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирыг дурсах "Аялагхан залуу нас минь" дурсамж уулзалт болно.

 -Ховд аймагт Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

-Өмнөговь аймгийн “Говийн байгаль” түүхийн музейд МЗЭ, МСНЭ-ийн шагналт яруу нйарагч, сэтгүүлч, цаасан урлаач Ц.Галбадрахын “Үзэсгэлэнт говь” цаасан урлалын үзэсгэлэн энэ сарын 14-нийг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-Египетийн Каир хотод буудлагын ДАШТ үргэлжилнэ.

-Зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд 11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарч байна. 

Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Энхбаяр: УИХ-ын даргагүй байна гэдэг чинь л аюул 52 мин “Вашингтон Кэпиталз”-ын ахлагч Гретцкигийн 1016 гоолын дээд амжилтад дөхөв 1 цаг 33 мин Харанхуй эрчим хүч суларч, Сансар хорвоо тэлэлтээ удаашруулж байна 1 цаг 34 мин Collins Dictionary “vibe coding”-ийг 2025 оны үгээр нэрлэв 1 цаг 35 мин ЕХ Оросын эсрэг 20 дахь хоригийн багцыг бэлтгэж эхэллээ 1 цаг 37 мин Месси хөл бөмбөгийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо 1 цаг 38 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа 1 цаг 39 мин Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ 1 цаг 41 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна 1 цаг 43 мин Ирэх таван жилд 2500 км төмөр зам шинээр барина 1 цаг 44 мин Монгол Улс 2026 онд КОП17 бага хурлыг зохион байгуулна 1 цаг 45 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа 1 цаг 51 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 2025-11-07 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-11-07 Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 2025-11-07 Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2025-11-07 Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2025-11-07 Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2025-11-07 Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2025-11-07 Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2025-11-07
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top