x

Газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн талаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанитай санал солилцов

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Дорноговь аймагт зохион байгуулагдаж буй Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Доншен газрын тос (Монгол) ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, газрын тосны олборлолт, ашиглалтын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр сайд Ц.Туваан Монгол Улсад баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буйг онцлон, тус үйлдвэрт бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлд хамтран ажиллах санал тавьсан байна. Тус боловсруулах үйлдвэр нь Доншен компанийн үйл ажиллагаа явуулж буй талбайгаас ойролцоогоор 60 орчим километрийн зайд байрлаж байгаа бөгөөд энэ нь тээвэр логистикийн хувьд томоохон давуу тал болохыг онцолжээ.

Доншен газрын тос (Монгол) ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 1997 оны тогтоолоор баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 2003 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд хайгуул, үнэлгээний 132 өрөмдлөгийн цооног гаргаж, нийт 367.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Хийсэн судалгаагаар газрын тосны баталгаат нөөц 26.05 сая тонн буюу 186.3 сая баррель, үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 2.07 сая тонн буюу 14.86 сая баррель гэж тогтоогджээ. Гэрээт талбайгаас өнөөдрийн байдлаар нэг сая тонн газрын тос олборлож, БНХАУ-д экспортолсон тухай компанийн удирдлагууд мэдээлэл өгсөн байна.

Цаашид газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих, дотоодын хэрэгцээг хангах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг талууд онцлон тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааны хүрээнд тодорхой төлөвлөгөө боловсруулах талаар санал солилцсон байна.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУЭИС-ийн дэргэд “Монгол-Япон судалгааны төв” нээгдлээ 9 цаг 36 мин Ерөнхий сайд Н.Учрал Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрт оролцлоо 9 цаг 46 мин НҮБ-ын бие даасан шинжээч Грэйм Рийдийг хүлээн авч уулзлаа 9 цаг 46 мин Мотокроссын "Mongol Grandprix MX League 2026" лиг Монголд анх удаа болно 9 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 12 цаг 16 мин УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцлээ 12 цаг 18 мин Илон Маскийн "SpaceX" компани IPO гаргах хүсэлтээ өглөө 12 цаг 20 мин “Улаанбаатар марафон 2026” гүйлтийн үеэр зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 12 цаг 21 мин “Астон Вилла” Европын лигт түрүүлж, 30 жил хүлээсэн цомоо өргөлөө 12 цаг 22 мин Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо 12 цаг 23 мин УИХ-ын гишүүд Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв 12 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшил болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай уулзлаа 14 цаг 34 мин Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 35 мин Уран гулгагч Д.Амина “Thailand Open Trophy 2026” тэмцээнд амжилттай оролцлоо 14 цаг 35 мин Холимог тулааны өсвөрийн Азийн аваргаас Монголын тамирчид таван медаль хүртлээ 14 цаг 36 мин АНУ-ын шигшээ баг хоккейн ДАШТ-д Германыг буллит цохилтоор хожлоо 14 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзлаа 14 цаг 38 мин Израилын агаарын цохилтын улмаас Ливанд 29 хүн амиа алджээ 16 цаг 36 мин БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Японы Элчин сайдтай уулзаж, байгаль орчны хамтын ажиллагааг хэлэлцлээ 16 цаг 38 мин Кубын Гадаад хэргийн сайд Цагаан ордны мэдэгдлийг шүүмжлэв 16 цаг 47 мин
iИх уншсан
“Гүтгэх” гэмт хэргийг хуульчилбал улстөрчид, албан тушаалтну... Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх ... Манай төрийн татвар Манжийн үеийнхээс ч өндөр болжээ М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Монгол хэмээх нэрийн учир Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Нөөцийн махны борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсж... П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ ... В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий...
Top