x

Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ

Өнгөрсөн УИХ-ын сонгуульд Дашзэгвийн Амарбаясгалан сонгогч түмнээ хямд гурилаар тэжээх, сонгогч малчдадаа хөнгөлттэй зээл олгох угсраа мэх бэлдсэн юмсанжээ. Гурилын үнэ хямдраагүй ч Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болов. Баруун бүсээс нэр дэвшихээр гурилын импортын татварыг тэглэх хууль батлуулсан Д.Амарбаясгалан буцаагаад татвар тавихаар чармайж сууна. Малчдад олгосон зээлийн үлэмж хувь нь автомашин болчихсон Улаанбаатарын түгжирлийг гааруулаад зогсохгүй, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд монголчууд ядуу зүдүүгээрээ дуудууллаа. Урьд урьдын сонгуулийн амлалт иргэдэд горьдлого төрүүлдэг ч амьдралд нь дарамт болсонгүй билээ. Цаашид нэр дэвшигчийн хүсэл биелэсэн ч сонгогчдод ачаа нэмэгдэх үзэгдлийг “Амарбаясгалангийн эффект” гэж нэрийдэх зарчмын санал дэвшүүлье. 

Ардчилсан тогтолцоо, системийн хариуцлагатай улс төрийг дэмжих зорилготой нэг сэдвээр дагнасан сонины эхний дугаар гарлаа.

Түүхэн үүргээ гүйцэтгэсэн шийдвэр

Д.Амарбаясгалан дотоодын гурилын мафитай тэмцэнэ гэж тайлбарласан ч сонгуульд зориулсан хууль байжээ. Баруун гурван аймгийн гурилын хэрэглээ бусдаасаа 20 орчим хувиар илүү гэнэ. Улаанбаатараас 1 500-1 700 км тээвэрлэж, худалдахад үнэ нь 30-40 хувиар өсдөг гол хүнсийг нь хямдруулбал баруун бүсээс авах санал аяндаа нэмэгдэж таарна. Сардаа Увс 480 тонн, Ховд 420 тонн, Баян-Өлгий 520 тонн, нийлээд жилдээ 15 мянган тонн гурил иддэг аж. Д.Амарбаясгалангийн хуулиас хойш импортоор орж ирсэн гурилын тэн хагас нь Сэлэнгийн Сүхбаатар боомтод, үлдсэн нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо боомтод бүртгэгджээ. Багахан нь Сэлэнгийн Алтанбулаг, Завханы Арц сууриар орж иржээ. Ийм шийдвэр гарахаас өмнөх жилүүдэд 10 мянган тонн хүрэхтэй үгүйтэй байсан гурилын импорт 2024 оны эцэст 64.2 мянган тонн хүрэв.

Энэ зуур дотоодын улаан буудайн тариалалт 57 хувиар буурч, 2024 онд үндэсний гурилын үйлдвэрлэл хүчин чадлынхаа 25 хувийг ашиглажээ. Д.Амарбаясгалан тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгч гурвыг “хамтад нь хайрлах”-аас аргагүйдэв. Ингээд импортын татвар тэглэсэн шийдвэрээ “түүхэн үүргээ гүйцэтгэсэн” хэмээж цуцлахаар зүтгүүлэв. Баян-Өлгийгөөс сонгогдсон Б.Бейсен, Т.Аубакир хоёр “Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увсын Боршоо боомтоор орж ирэх гурилд квот тогтоох байдлаар арга хэмжээ авахгүй бол баруун аймгуудад гурилын үнэ дахиад өснө” гэдгийг анхаарууллаа. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, гишүүн Т.Аубакир нар тогтоолын төсөлд “түүхэн үүргээ гүйцэтгэсэн” гэж “цохон тэмдэглэсэн”-ийг даанч анзаараагүй бололтой. Нэр дэвшигч Дашзэгвийн Амарбаясгалан сонгогдохоор барахгүй Монгол Улсын Их Хурлын даргын сэнтийд заларсан амуй. 

Малд өгсөн ч машин болсон зээл

Д.Амарбаясгалангийн угсраа мэхний удаах нь “Шинэ хоршоо” хөдөлгөөн. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70.1 хувийг бэлчээр эзэлдэг. Уудам энэ орон зайд зориулсан сонгуулийн бүтээгдэхүүн нь зээл. Жилийн өмнө (2024.04.23) “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар зарлаж асан. Сонгууль хаяанд ирчихсэн тул төрийн 1400 албан хаагчийг эрх дархаараа далайлган дайчилж, хоршоо байгуулах бичиг баримтыг хоёр хоногт багтааж шийдвэрлэн, барьцаагүй бас хүү багатай зээл олгохоор хөдөлсөн. Үүнээс хойш (2025.03.15) улсын хэмжээнд 8971 хоршоо шинээр байгуулагдаж, 88 320 малчин гишүүнээр элсжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 6 364 хоршооны 22 359 малчин 758 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ. Бүх хоршооны гишүүдэд зээл эс олговоос малчин сонгогч ”юм саначихаж чадах” тул УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024 оны 42 дугаар захирамж юугаараа УИХ-ын дэргэд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих Ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн М.Мандхайгаар ахлуулсан нь ачир дээрээ “Шинэ хоршоо” хөдөлгөөний парламентад байрших төв штаб юм. 

“Шинэ хоршоо” хөдөлгөөнд Төрийн банк хөнгөлөлттэй зээл олголтоороо тэргүүлж яваа ч “төв штаб”-ын дарга М.Мандхай хүсэлт гаргасан хоршооны гишүүдэд тулгамдаж буй асуудлыг хөндөн, зээлийн шийдвэрлэлтийн шат дамжлагыг шуурхай, нээлттэй байлгах, зээл олголтын нөхцөл, бодит банкны актив, ажлын хэсгийн хувьд анхаарч үзэх асуудал гэх мэт нэн шаардлагатай сэдвээр Төрийн банкны төлөөллийг Төрийн ордонд дуудаж уулзсан авай. Монгол Улс 308 746 малчинтай гэвэл “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлагч бөгөөд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай нарын ажил яагаа ч үгүй. Манай хоёр хууль боловсруулахын зэрэгцээ Монгол малчдын хоршоодын холбоо маягийн бүтцээ Төрийн банкны зээлээр цутгах учиртай ч эргэн төлөлтийг нь бол огт хариуцахгүй.

Үндэсний статистикийн хорооны (2025.01.27) мэдээллээр “Импорт 2024 онд 2.4 тэрбум ам.доллароор өссөн, үүний 395.6 сая ам.доллароор автомашин авсан нь 58.4 хувийг нь эзэлжээ. Тоогоор ярьвал 123.1 мянган ширхэг суудлын тэрэг орж ирсэн нь 2024 оныхоос 67.3 хувиар өссөн гэсэн үг. Суудлын машины борлуулалт өмнөх жилээсээ гурав дахин нэмэгджээ. Монголчууд бүгдээрээ мөнгөө хуримтлуулаад 2024 онд зэрэг автомашин авчихаагүй, сонгуулиар гэнэт гарч ирсэн хөнгөн нөхцөлтэй зээл суудлын тэрэгт хувирсныг улаанбаатарынхан мэдэрч буй. Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахаар 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэлийн автомашины татварыг 2-3, замын татварыг тав дахин нэмсэн. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлагч бөгөөд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Төрийн тусгай хамгаалалтаар зам хага яруулан сүнгэнэж яваа.

Д.Батбаяр, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (197.211.63.168)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 45 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 1 цаг 2 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 1 цаг 6 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 1 цаг 12 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 1 цаг 15 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 1 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 1 цаг 35 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 3 цаг 20 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 3 цаг 39 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 58 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 4 цаг 0 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 20 цаг 46 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 21 цаг 12 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 21 цаг 25 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 21 цаг 28 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 21 цаг 31 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 21 цаг 50 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 23 цаг 35 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 23 цаг 36 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 23 цаг 47 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top