Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Энэхүү шийдвэрийн хүрээнд ураны хайгуул, олборлолтын явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор Иргэдийн хяналтын зөвлөл байгуулахаар болсон байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралын хэлснээр, энэ нь:
-
Иргэдийн дунд үүсдэг эргэлзээ, төөрөгдлийг арилгах
-
Мэдэх эрхийг хангах
-
Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх
-
Уул уурхайгаас орж ирж буй орлогыг орон нутгийн санд төвлөрүүлэх
-
Үндэсний баялгийн болон Хуримтлалын сангийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой шийдвэр ажээ.
Мөн ураны хайгуул, олборлолтын үеийн аюулгүй ажиллагаа, цацрагийн нөлөөлөл, мал аж ахуйд үзүүлэх нөлөө, орчны хамгаалал, орон нутгийн эдийн засгийн үр ашиг зэрэг асуудлаар хяналт тавихыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.
Эх сурвалж: ЗГХЭГ