x

Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ

Хятад улсын Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамнаас албан ёсоор зарласнаар тус улсын хөдөлмөрийн зах зээлд 17 шинэ мэргэжил нэмэгдсэн тухай Kazinform агентлаг мэдээллээ. Энэ нь сүүлийн жилүүдэд дэвшилтэт технологи, дижитал хөгжил хурдацтай өрнөж байгаатай холбоотой юм.

Шинээр нэмэгдсэн мэргэжлүүдийн дотор хил дамнасан цахим худалдааны үйл ажиллагаа хариуцсан менежер, олон дроны нислэг төлөвлөгч, электрон схем зохион бүтээгч зэрэг өнөөгийн технологийн дэвшилд нийцсэн ажлын байрууд багтжээ. Түүнчлэн хиймэл оюуны генератив системийн туршилт, ухаалаг агуулахын үйл ажиллагаа, засвар үйлчилгээ зэрэг 42 төрлийн шинэ ангиллын ажлыг хамарсан өргөн хүрээтэй шинэ ангиллын жагсаалт гаргасан нь онцлог болж байна.

Хятадын эрх баригчид анх 2018 онд шинэ мэргэжлийн албан ёсны жагсаалтыг олон нийтэд танилцуулж байсан бөгөөд 2019-2024 оны хооронд нийт 93 нэр төрлийн шинэ ажил, мэргэжил шинээр бүртгэгдээд байна. Энэ нь тус улсын хөдөлмөрийн зах зээлийн бүтэц эрс өөрчлөгдөж, шинэ технологи, инновацийн хөгжлийг даган шинэ салбарууд үүсч байгааг илэрхийлж байна.

Хятадын Төрийн зөвлөл энэ оны ажлын тайландаа хотуудын түвшинд 12 сая гаруй ажлын байр шинээр бий болгох, ажилгүйдлийн түвшинг 5.5 хувьд барих зорилтыг тавьсан нь хөдөлмөр эрхлэлтийг тогтвортой байлгах, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын нэг хэсэг болж байна.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг ирэх долоо хоногоос борлуулна 2 цаг 6 мин Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр бүлийн бүтээлийг олон нийтэд толилууллаа 2 цаг 10 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцлаа 2 цаг 15 мин УИХ-ын даргын Казахстан дахь албан айлчлал эхэллээ 2 цаг 23 мин Европын холбооны дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн хууль шинэчлэгдэнэ 2 цаг 26 мин Байгаль орчны зөрчилтэй холбоотой таван хэргийг цагдаад шилжүүлэв 2 цаг 29 мин Европын Комисс Меркосуртай худалдааны томоохон гэрээ байгуулжээ 3 цаг 25 мин “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ 3 цаг 29 мин Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, засна 3 цаг 32 мин Мөрөн, Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоолоо 3 цаг 35 мин И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчлөв 3 цаг 39 мин “Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ 3 цаг 43 мин DNN.mn сайтын захирлаар М.Мядагбадамыг томилжээ 6 цаг 13 мин О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон хийж байна 6 цаг 22 мин Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүллээ 6 цаг 32 мин Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий.. 6 цаг 45 мин В.Путин Умард Солонгосын удирдагчид талархал илэрхийллээ 7 цаг 0 мин Нийт нутгийн 60 орчим хувь бэлчээрийн нөөцтэй байна 7 цаг 1 мин Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ 7 цаг 7 мин Г.Занданшатар: Хөдөө аж ахуйн салбарт Евразийн зах зээл нээлттэй байна 7 цаг 25 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top