x

Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа

Дорноговь аймгийн Сайншанд суманд тавдугаар сарын 12-нд болсон Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаар говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгон хөгжүүлэх зорилт дэвшүүллээ. Уг хуралдаанаар бүсийн хэмжээнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд дөрвөн үндсэн чиглэлээр 33 төсөл, арга хэмжээг улс болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна.

Бүсийн хөгжлийн бодлогыг боловсруулахдаа Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудын онцлогт нийцүүлэн, “Говийн бүсийн хөгжил-2040” хөтөлбөрийг шинээр тодорхойлохоор төлөвлөжээ. Түүнчлэн бүсийн зөвлөлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт татах, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглүүлэн боловсруулах талаар ярилцсан байна.

Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төслийн хүрээнд уул уурхайгаас төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлж буй говийн бүс нутгийн иргэдийн амьдралд байгалийн баялгийн үр өгөөжийг шууд хүртээмжтэй хүргэх ёстойг онцлон тэмдэглэсэн байна.

Дундговь, Говьсүмбэр аймгийг хөдөө аж ахуй, тээвэр ложистикийн төв болгон хөгжүүлэх, харин Дорноговь, Өмнөговь аймгийг аж үйлдвэрийн төв болгон түлхүү хөгжүүлэх боломжийг тодорхойлжээ.

Мөн дараах саналуудыг дэвшүүлсэн байна:

  • Иргэдийг ипотекийн зээлд өргөн хамруулах

  • Уул уурхайн орлогын тодорхой хувийг орон нутгийн санхүүжилтэд төвлөрүүлдэг болох

  • Хилийн боомтуудад лаборатори байгуулж, хүнсний бүтээгдэхүүн, бараа импортлох үйл ажиллагааг Улаанбаатар хот руу явахгүйгээр шуурхай шийдвэрлэдэг болгох

  • Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замыг засварлаж, шинэчлэх

  • Ус, хөрсний доройтлыг бууруулах шийдэл боловсруулж хэрэгжүүлэх

  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг говийн бүсэд түлхүү хөгжүүлэх

  • Уур амьсгалын өөрчлөлт, шар шороон шуургыг бууруулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх, ногооруулах төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх

Эдгээр саналуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, бодлогын түвшинд шийдвэрлэхээр төлөвлөж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
13 үе дамжсан товшуур хөгжим 1 цаг 20 мин Японд дахин хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай гэж анхааруулжээ 1 цаг 21 мин 108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусжээ 1 цаг 22 мин Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан хэлэлцүүлэг Хархорум музейд боллоо 1 цаг 23 мин Г.Чулуунсүх, Л.Сумъяа нар Бишкект төрийн дууллаа эгшиглүүлэв 1 цаг 24 мин Л.Туруунаа Астанад төрийн дууллаа эгшиглүүлэв 1 цаг 28 мин Нью-Йорк дахь тэмцээнд манай баг зургаан алтан медаль авчээ 1 цаг 29 мин Өнгөрсөн долоо хоногт 84 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ 1 цаг 30 мин Н.Энхбаяр: УИХ-ын даргагүй байна гэдэг чинь л аюул 2 цаг 54 мин “Вашингтон Кэпиталз”-ын ахлагч Гретцкигийн 1016 гоолын дээд амжилтад дөхөв 3 цаг 35 мин Харанхуй эрчим хүч суларч, Сансар хорвоо тэлэлтээ удаашруулж байна 3 цаг 36 мин Collins Dictionary “vibe coding”-ийг 2025 оны үгээр нэрлэв 3 цаг 37 мин ЕХ Оросын эсрэг 20 дахь хоригийн багцыг бэлтгэж эхэллээ 3 цаг 39 мин Месси хөл бөмбөгийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо 3 цаг 40 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа 3 цаг 41 мин Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ 3 цаг 43 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна 3 цаг 45 мин Ирэх таван жилд 2500 км төмөр зам шинээр барина 3 цаг 46 мин Монгол Улс 2026 онд КОП17 бага хурлыг зохион байгуулна 3 цаг 47 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа 3 цаг 53 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top