x

2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Олон улсын сувилагчдын зөвлөл (ОУСЗ) болон түнш байгууллагууд хамтран гаргасан тайланд дурдсанаар, дэлхийн хэмжээнд сувилахуйн боловсон хүчний хомсдол ойрын жилүүдэд тодорхой хэмжээнд буурч байгаа ч 2030 он гэхэд тус салбарт нийт 4.1 сая орчим ажиллах хүчин дутагдах төлөвтэй байна.

Сувилагчдын тоо 2018 онд 27.9 сая байсан бол 2023 онд 29.8 саяд хүрч нэмэгдсэн хэдий ч зарим бүс нутаг, ялангуяа бага, дунд орлоготой орнуудад сувилагчийн хомсдол хэвээр байгааг мэргэжилтнүүд онцолжээ. 2020 онд дэлхий даяар сувилахуйн салбарын ажиллах хүчний хомсдол 6.2 сая байсан бол 2023 онд энэ тоо 5.8 сая болж буурсан байна.

Тайланд дурдсанаар, сувилагчдын 78 орчим хувь нь дэлхийн хүн амын ердөө 49 хувийг бүрдүүлдэг өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж байгаа нь хүний нөөцийн тэгш бус хуваарилалтыг тодорхой харуулж байна. Харин бага, дунд орлоготой улс орнууд сувилагчдыг сургаж, ажилд авч, тогтвортой ажиллуулахад санхүүгийн болон бүтэц, орчны олон бэрхшээлтэй тулгарсаар байгаа аж.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, эдгээр улс орнууд дотоодын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, сувилахуйн салбарын ажлын байр бий болгох, ажиллах орчныг сайжруулах, хүйсийн тэгш байдлыг хангах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Үгүй бол энэ хомсдол нь “хүн бүрт эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх” зорилгод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэмээн тайланд онцолжээ.

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан нийтэлсэн энэхүү тайланд улс орнуудыг сувилагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах, мөн эрүүл мэндийн системийн тогтвортой хөгжлийг дэмжихэд онцгойлон анхаарахыг уриалсан байна.

Эх сурвалж: Reuters, ДЭМБ, ОУСЗ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг ирэх долоо хоногоос борлуулна 2 цаг 6 мин Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр бүлийн бүтээлийг олон нийтэд толилууллаа 2 цаг 10 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцлаа 2 цаг 15 мин УИХ-ын даргын Казахстан дахь албан айлчлал эхэллээ 2 цаг 23 мин Европын холбооны дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн хууль шинэчлэгдэнэ 2 цаг 26 мин Байгаль орчны зөрчилтэй холбоотой таван хэргийг цагдаад шилжүүлэв 2 цаг 29 мин Европын Комисс Меркосуртай худалдааны томоохон гэрээ байгуулжээ 3 цаг 25 мин “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ 3 цаг 29 мин Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, засна 3 цаг 32 мин Мөрөн, Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоолоо 3 цаг 35 мин И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчлөв 3 цаг 39 мин “Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ 3 цаг 43 мин DNN.mn сайтын захирлаар М.Мядагбадамыг томилжээ 6 цаг 13 мин О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон хийж байна 6 цаг 22 мин Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүллээ 6 цаг 32 мин Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий.. 6 цаг 45 мин В.Путин Умард Солонгосын удирдагчид талархал илэрхийллээ 7 цаг 0 мин Нийт нутгийн 60 орчим хувь бэлчээрийн нөөцтэй байна 7 цаг 1 мин Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ 7 цаг 7 мин Г.Занданшатар: Хөдөө аж ахуйн салбарт Евразийн зах зээл нээлттэй байна 7 цаг 25 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа...
Top